Sugar

Аливаад хэн нэгэн албатай биш гэдгийг ойлгох нь, таны хөгжил цэцэглэлтийн эхлэл болдог

Jul 07, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хэн нэгэн, танд ямар нэг зүйлээр албатай биш. Энэ бол аливаа хүлээлтүүдийг таслан зогсоож, амьдралыг эв эеэр дүүргэдэг. 

Бусдын өмнө та, сайн байх албагүй, мөн таны өмнө хэн ч сайн байх албагүй. Танд хэн нэгэн бэлэг сэлт өгөх албагүй, мөн хэн нэгэн тантай найзлаж нөхөрлөн, шударгаар харьцаж, туслах албагүй. Таныг хүн заавал ойлгон, зовлонг тань хуваалцах албагүй. Хэн нэгэн мөнгө төгрөг зээлэх эсвэл өгөх, хангах албагүй. Яриаг чинь сонсож, таны хүслээр инээх албагүй. Хэн нэгэн заавал таныг халамжилж, аз жаргалтай баян амьдралаар амьдруулах албагүй. Ижил бодол санаатай байх албагүй. Сайн зүйл сайнаар, талархлаар хариу нь ирдэг тул хэн нэгэн заавал таныг ойлгох албагүй. Хэн нэгэн таныг хамгаалах, өмнөөс чинь үхэх албагүй. Хүнд хэцүү үед хэн нэгэн мөрөө түшүүлэх албагүй. Хэн нэгэн тайтгаруулах албагүй. Хэцүү байна уу? Гэсэн ч эдгээр хүлээлтүүд хүнийг арчааг нь алдуулж, амьдралыг нь устгаж байдаг. Хэн ч, юу ч, хэзээ ч, хаана ч, хэнд ч албагүй. Та, ойлгож байна уу? Энэ нь таныг хатуу, хаалттай болгоно гэж бодож байна уу? Үгүй! Та анхааралтай аваад үз дээ. Энэ бол Өршөөл уучлалын хязгааргүй орон зай. Энэ бол, сэтгэлийн өрийн дэвтэр дэх бусдын цусаар бичигдсэн үүрэг, дүрмээр дүүрэн зовлонт амьдралыг нэвтрэн орох Гэрэл гэгээ. Өөрт байхгүй зүйлийг өөртөө өр болгон зовохгүй байх, өөрөөрөө байх Боломж. Бусдын дүрэмд захирагдахгүй байх, хэн юу хэлэхээс айхгүй болох гайхалтай Эрх чөлөө. Юуг ч хүлээхгүй, юунд ч найдахгүй өөрөө бүтээгч болох хүчтэй Чадвар. Энэхүү ойлголт таныг, зөөлнөөр хүлээн авч, амьдрал таныг энхрийлэн өргөнө. Жижиг сажиг зүйлсийг ч үнэлдэг болж, сайн бодлоор бялхан, бусдад туслах өгөөмөр бодлоор дүүрч, амьдрал инээмсэглэл болон хувирдаг. Бүх таагүй зүйлс өөрөөс тань болдог байсныг анзаарч, хорвоо ертөнцийн сайхныг мэдрэн, орчин тойрноо өөрийн “хүсч байна”, “ингэмээр байна, тэгмээр байна”, “ албатай”, “ёстой” гэсэн тэсрэх бөмбөгөөр хордуулдаг байснаа ухаардаг. Бусдыг байж байгаад нь л баярлаж чаддаг, мөн бусдын сонголтыг хүндэлдэг болно. Таалагдах, таалагдахгүй орчиноо өөрөө сонгож чаддаг болдог. Таны бусдыг үнэлэх үнэлгээ, бусдад тавих шаардлага дарамт үгүй болж амар амгалан нүүрлэнэ. Энэхүү эрх чөлөө, амар амгалангийн орон зай хайр, нигүүлсэл, дурлалаар дүүрэн бялхдаг. Танд, хэн ч албатай бус. Энэ бол эхний алхам. Ямар нэг хүлээлтгүй, бухимдалгүй, тэмцэлгүй, хэн нэгэнд таалагдах, хэн нэгнийг таалах алба үгүй болсоноор зөвхөн хайр, талархал үлддэг. Жингүйдэх мэт хөнгөхөн, энгийнээс энгийн элдэв маяггүй, дарамт шахалтгүй, эрх чөлөө, амар тайвнаар дүүрэн сэтгэлийн жаргал, эгнэгт орших амьдрал таных юм. Энэхүү гартаа байгаа боломжийг өөрийн болго. Танд хэн ч албагүй, танд хэнээс ч юу ч хэрэггүй. Амьдар.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 07, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo