Германы нэгэн их сургуулийн профессор эрх зүйн шалгалтан
дээр, дараах даалгавраар бүх оюутнуудаа унагажээ:
Хоёр хөршийн хооронд үүсэх нэгэн нөхцөлийг танилцуулж
шийдвэрлэх даапгавар өгсөн байна. Нэгнийх нь хашаанд өнгийн ургасан алимны
модноос унах алим нөгөөхийнх нь хашаан дах харалдаа ургасан хонгор зул цэцгийг
хугалаад байв. Үүнийг хэрхэн шийдэх вэ? гэсэн асуулт тавьжээ. Оюутнууд хоёр
хэсэг болон хуваагдаж, нэг хэсэг нь хонгор зулын эзний талд, нөгөө хэсэг нь
алимны цэцэрлэгчийн талд орж, эрхүүдийг нь хамгаалахаар германы хууль эрх зүйн
талаархи мэдлэгээ уралдуулан бичицгээж гарчээ.
Тэгтэл, профессор бичгийн ажлуудыг нь шалгаад бүгдийг нь
унагасан бөгөөд зөв хариулт нь, алим
намар болц нь гүйцэж унадаг, харин хонгор зул цэцэг хавар цэцэглэдэг болж, зэвүүн
профессорын өгсөн асуулт, амьдралд хэзээ ч тохиолдох боломжгүй зүйл болж
таарсан аж.
Ингээд оюутнууд, профессорыг утгагүй асуулт тавьсан
хэмээн эсэргүүцсэн ч, профессор маань ямар ч хууль, тогтоол заалтын өмнө эрүүл
ухаан явж байх ёстой гэснээр дийлж, эрүүл ухаан, логик сэтгэлгээний чухлыг харуулсан ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Ярилцлага
Jan 28, 2021 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.