Sugar

Хүн бүрт хаяглагдсан нэргүй зурвас

Jan 09, 2020 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд


Хүн бүрт хаяглагдсан нэргүй зурвас

Хүнд, амьдралын хамгийн хэцүү хүнд үеүд, хэзээ, яагаад ирж байдгийг мэдэх үү? Тэгвэл, энэ үеүд, чамайг замаасаа хазайж, буруу амьдрах үед ар араасаа хөврөн ирдэг. Учир нь, чи буруу явж, түүнийгээ нууж бусдыг хуурч амьдарч чадах ч, харин Намайг мөн өөрийгөө хэзээ ч хуурч чаддаггүйтэй холбоотой. Би бол бүхнийг тольдогч /намайг хэн гэж нэрлэхээ өөрөө мэд/, үнэнийг мэднэ..  Би чамайг замаасаа хазайж эхлэхэд, үүнийг чинь болиулах гэж ямар нэгэн жижигхээн тэмдэг илгээдэг. Үүнийг ихэнхи хүмүүс анзаардаггүй буруу яваад л байдаг, тэгээд болихгүй бол чинь дахин бас арай том асуудлыг мөн тэмдэг болгон өгдөг. Тэгсэн ч, үгэнд минь орж сонсохгүй бол өшөө жоохон томруулсан асуудал өгнө. Бүр тэгээд ч, ойлгохгүй бол Би чамд эрч хүч өгөхөө больдог. Дараа нь, хамгийн анзааргагүй, дуулгаваргүй хүмүүсийн  эрүүл мэндийг нь авч, тэдэнд, өвчин, ганцаардал, ядуурал өгдөг. Эдгээр тэмдгүүдээс анзаарах л юм бол, алхам бүрээ нягтлан харж, алдаа дутагдлаа засахад л болоо! Жижиг гэж боддог дутагдал чинь, том асуудлыг үүсгэх шалтгаан нь болж байдаг юм. Зөв явбал зөөлөн замбуулин гэж сонссон биз? Үнэхээр үнэн шүү. Чи зөв амьдарч байвал асуудал байхгүй, ажил чинь аяндаа бүтэж байдаг. Учир нь, Би чамд эрч хүчийг харамгүй өгч, өөрийг чинь хөгжүүлэх зорилгоор, ямар ч гутрал, уналтад хүргэхгүй, зөвхөн урам зориг, зөвхөн оргилуун сэтгэл, зөвхөн бүтээлч байдал, зөвхөн эрч хүчээр дүүрэн гайхалтай даалгавруудыг л үргэлж өгч байдаг юм шүү. Чи энэ хорвоод зөвхөн зөв амьдрахаар заяагдсан! Чамайг Би, зөвхөн сэхээрүүлэхийн төлөө, эвгүй хүнд асуудлуудаар ч дарахад бэлэн байдаг, агуу их хайраар хайрладаг болохыг ойлгов уу?

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Jan 09, 2020 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo