Кирилл 24 насандаа
гэрлэв. Эхнэр Татьяна нь 22 настай байв. Татьяна багш ээж, профессор аав хоёрынхоо
хожуу төрсөн ганц охин нь байжээ. Кирилл Татьяна хоёр гэрлэмэгцээ юу юугүй жил
дараалсан хоёр хүү нэг охинтой болцгоов. Хадам ээж нь тэтгэврээ тогтоолгон ажлаасаа
гарч, хүүхдүүдийг нь харах болов. Кирилл хадам ээжтэйгээ хөндий харьцаатай,
оросын заншил болох хүндэтгэсэн нэрээр нь Наталья Антоновна гэж дуудна. Наталья Антоновна ч тэр, хариуд нь
“Та” хэмээн хүйтэн хөндий биеэ барьсан байртай мөн л нэр овгоор нь дуудаж
харьцна. Маргаж муудалцахгүй ч энэ эмэгтэйг байхад Кириллд нэг л хүйтэн,
тохьгүй санагдах ч, хадам ээж нь хэзээ ч олон юм ярихгүй, зориудын хүндэтгэсэн
маягтай харьцдагаас хэрүүл маргаан гардаггүй гэж хэлж болохоор, харин эхнэртээ
хандах харилцаанд нь ер нь огт оролцохгүй. Сарын өмнө Кириллийн ажиллаж байсан
фирм дампуурч, ажилгүй болов. Оройн хоолны үеэр эхнэр нь Кириллд, -Ээжийн
тэтгэвэр, миний цалин хоёроор удаан амьдрахгүй дээ. Кира хурдан ажил олж хий
гэх болов. Ажил ол гэх ч амархан л даа. Сар байгууллагуудын үүд сахиад олдохгүй
л байна даг гэж дотроо бодсоноо ширээн дор байсан шар айрагны лаазыг
өшиглөчихөв. Бурханы авралаар хадам ээж дуугүй, гэхдээ нэг сонин хараад
өнгөрөв.
Урд нь, хуримын өмнө
Кирилл санаандгүй ээж охин хоёрын яриаг сонсчихсон билээ.
-Таня, чи бүх насаа хамт
өнгөрүүлэх хүн чинь энэ хүн мөн гэдэгт эргэлзэхгүй байгаа юу?
-Ээжээ, тэгэлгүй яахав
дээ!
-Миний бодлоор чи,
өөрийнхөө хариуцлагыг ухамсарлахгүй байх шиг. Аав чинь амьд мэнд байсан бол...
-За, ээжээ болно оо. Бид
хоёр бие биендээ хайртай, тэгээд л бүх юм сайхан болно шүү дээ!
-Та хоёр хүүхэдтэй
болно. Тэжээж тэтгээд явж чадах уу энэ хүн?
-Чадна аа, ээжээ!
-Бодох, хойшлуулахад
оройтоогүй байна. Тэрний гэр бүл нь...
-Ээжээ би тэрэнд хайртай
шүү дээ!
-За за, дараа нь маяагаа
маажив даа.
Нэрээ л маяагаа маажих
цаг ирж хэмээн бодсон Кирилл гунигтайгаар мушийгаад, хадам ээж ёстой толинд
харсан юм шиг хэлж байжээ хэмээн бодов. Гэртээ харих хүсэл алга. Эхнэр нь,-“За
яах вэ? Маргааш бүх юм зүгээр болно доо” гээд худлаа сэтгэл засаад байгаа юм
шиг. Хадам ээж нь санаа алдаад, дотроо мэдээж дургүй бололтой дуугүй. Хүүхдүүд
нь –Аав ажил олсон уу? гэж асуугаад тохуурхаад байгаа юм шиг салахгүй. Энэ
бүгдийг дахин сонсно, харна гэхээр боломгүй. Тэр эргийн тавцан дээгүүр хэсэг
алхаж, гудамжны сандал дээр сууж сууж, шөнө болохын алдад 5 сараас намар болтол
амьдардаг зуслан руугаа явлаа. Зуслангийн байшингийнх нь Наталья Антоновнагийн
унтлагын өрөөний цонх л гэрэлтэй харагдна. Тэр сэмхэн юу хийж буйг нь харахаар
гэтэн очив. Цонхны хөшиг гэнэт хөдлөхөд сандарсандаа Кирилл доош суухдаа хожуул
дээр тав дах цэгээрээ суучихсаныг яана. Хадам ээж нь цонхоор гадагш хальт
шагайсан ч харсангүй нь яамай. Тэр:
-Кирилл яагаад удаад байгаа
юм бол, чи утсаар ярьсан уу? Таня!
-Тиймээ ээжээ, утас нь
холбогдохгүй байна билээ. Тэр дахиад л ажил олж чадаагүй хаана ч юм тэнэж яваа
биз!
Хадам ээжийн дуу төмөр
шиг л янхийв.
-Таня, чи хүүхдүүдийнхээ
эцгийн талаар ингэж ярьж бүү зүрхэл!
-Өө, ээж та чинь яав аа?
Кирька үнэндээ ажил хайхгүй тэнэгтээд яваад байгаа юм шиг санагдаад байна.
Надаар тэжээлгээд, сар гаран гэртээ сууж байна шүү дээ үнэндээ...
Зургаан жилд анх удаа
хадам ээж ширээг хүчтэй цохих сонсогдов. Тэр дуугаа өндөрсгөж:
-Бүү зүрхэл! эр нөхрийнхөө
талаар ингэж бүү ярь! Чи нөхөрт гарч байхдаа, өвчин зовлон, зовлон зүдгүүрийн
үед дэргэд нь байж дэмжиж амьдарна гэж амалсан биз дээ?
-Ээж, уучил л даа! Та
битгий санаа зов. Би зүгээр ядарсан даа л тэгчихлээ. Ээж минь уучил намайгаа...
-За за, явж унтдаа гээд
Наталья Антоновна ядрангуй гараа дохих харагдсанаа гэрлээ унтраав. Гэсэн ч
хадам ээж өрөөн дотроо хэсэг холхих сонсогдно. Тэгсэн ээ, хөшгөө онгойлгоод харцаа дээш тэнгэр рүү
чиглүүлэн хичээнгүйгээр хэрээслэн залбирав.
-Бурхан минь! Энэрэнгүй
ивээлт бурхан минь! миний ач нарын аав, охины минь хань нөхрийг аварч хамгаалж хайрла.
Өөртөө итгэх итгэлээ гээхээс хамгаалж өгөөч. Бурхан минь хүүд минь туслаач! гэж шивнэн залбирах бөгөөд хацрыг нь дагаад нулимс нь
урсаж байв.
Кириллийн цээжинд халуу
дүүгэх шиг болов. Хэзээ ч, хэн ч түүний төлөө ингэж залбирч байгаагүй билээ.
Хатуу чанга зантай, өөрийгөө мужийн захиргааны ажилдаа бүрэн зориулсан ээж нь,
таван настай байхад нь орхин одсон аав нь ч тэр, хэн ч, түүний төлөө залбирч
байгаагүй юм. Тэр ясли, цэцэрлэг, сургууль өдөр өнжүүлэхээр хүмүүжин өсчээ.
Оюутан болмогц давхар ажил хийж өөрийгөө болгож эхэлсэн нь, зүгээр байх, зүгээр
тэжээлгэхийг хоёр нүдэндээ үздэггүй ээжийнх зарчимын үр. Цээжинд нь нэгэн
халуун зүйл өгссөөр дотор биеийг нь дүүргэн хүсээгүй хармын нулимс болон
гадагшлав. Тэр, хадам ээж нь хамгийн түрүүн босч төрөл бүрийн өглөөний цай бэлтгэдгийг,
хэрхэн амтархан иддэгээ, хүүхдүүдийг нь хичнээн сайн асардгийг, гэр орны цэвэрлэгээнд
хэнийг ч хүргэхгүй өөрөө хийдгийг, ногооны талбайд юу ч юм тарьж хурааж, тэр нь
амттай чанамал, зажлахад шаржигнасан, даршилж дарсан зуушууд болж өвлийн турш
хэрэглэдэг нь санагдав. Яагаад би үүнийг огт боддоггүй байв? Яагаад нэг ч удаа
магтаж болоогүй юм бол? Таня бид хоёр хүүхдүүд
төрүүлж, ажлаа хийцгээж ийм л байх ёстой юм шиг явжээ. Ер нь би л ингэх ёстой
гэдэг байсан юм биш үү? Дараа нь, нэг удаа бүгдээрээ Австралийн тухай нэвтрүүлэг
үзэж суусан нь санагдав. Тэр үед, хадам ээж нь, -Энэ нууцлаг тивд нэг очиж
үзэхсэн гэхэд нь, -тэнд ч их халуундаа, энэ
мөсөн бүрхүүлтэй хатагтай тэсэх үү гэх маягийн юм бодож, ихэд шоолж сууснаа
бодов. Кирилл хоёр гараараа толгойгоо тэврэн цонхон доор удтал суув.
Өглөө нь, Танятай өглөөний
цайгаа уухаар гал тогооны өрөөнд орж ирсэнээ анх удаа ширээн дээрх хөвсгөр шаргал
талх, сайхан үнэртэй чанамал, сүү, цайг анзаарч, баяртай харцтай, инээд дүүрэн
царайтай хүүхдүүдээ харав. Тэрээр хадам ээж рүүгээ тогтуухан харж, элэгсэг
дотноор:
-Өглөөний мэнд, ээжээ! Гэхэд, хадам ээж нь зог тусах шиг болсноо, аядуухнаар:
-Өглөөний мэнд, Кирюша! Гэлээ
Энэ явдлаас хойш хоёр
долоо хоногийн дараа Кирилл ажилд орж, харин жилийн дараа хичнээн эсэргүүцсэн ч
ятгасаар Наталья Антоновнаг Австрали руу аялалд явуулсан ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 20, 2021 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.