Жюль Верн номондоо,
арван хэдхэн боолын наймаачид, өөрсдөөсөө хэд дахин олон, мянга мянган хар
боолуудыг африкийн газар нутгаар асар хол зайд алдчихгүй туусаар зардаг байсан нэгэн
аргыг дүрслэн бичсэн байдаг. Олон тооны
туугдагсдын хувьд хэдхэн цагаан арьстанг түлхэж хаячихаад тараад явчих боломж
байсныг яагаад ашигладаггүй байв аа? Учир нь, боолын наймаачид, цувааны таван
хүн тутмын нэгийг сонгож, -Одоо чи харгалзагч, энэ ташуурыг ав, энэ дөрвийг
доромжил, зод, ал, дүрэм журам тогтоо, хэр хатуу байна төдий чинээ сайн. Бид үүний
чинь төлөө чамайг хооллож ундлана гээд томилчихдог байж. Ингээд өнөөх
харгалзагч боолууд дүрэм журмаа тогтоож бусдыгаа тууж, харин цагаан арьстанууд зүгээр
л зугаалж явсаар хүрэх газартаа ирцгээдэг байжээ. Харгалзагчид, боолчуудын
хооронд маш түргэн үзэн ядалт үүсч улмаар тэр нь дотроосоо ундарсан дотоод сэтгэлийн
харгислал, түрэмгийлэл болон хувирдаг байв. Ингээд хамгийн сонирхолтой бас аймшигтай
нь, боолуудын зах дээр ирмэгцээ өнөөх эзэд, “үнэнч” харгалзагчидаа буцааж
жагсаалд нь оруулаад бусадтай нь адил зарчихдаг байжээ. Энэ арга 21-р зуунд ч,
бас л сайн ашиглагдсаар байна бус уу?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 08, 2021 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.