Өндөр насалж, өдрөө
хүлээн хэвтээ эцэг нь хүүдээ, нэгэн хуучины цаг харуулснаа, энэ цагийг надад чиний өвөг
эцэг чинь бэлэглэсэн юм. Энэ цаг бараг 200 жилийн настай. Би чамд үүнийг бэлэглэе.
Гэхдээ чи энэ цагийг хотын төвийн үнэт эдлэлийн дэлгүүрт очоод зарах гээд үз. Хэдээр
үнэлэх нь вэ? Мэдээд ир гэжээ.
Хүү нь уг дэлгүүрт очоод
ирэв. “-Ааваа, дэлгүүрийн эзэн цагийг маань, маш хуучин юм гээд 150 доллар”-ын
үнэ өглөө гэхэд, аав нь, тэгвэл ломбард очоод үз гээд явуулав. Хүү нь эргэж
ирээд, -Ломбардын хүмүүс, энэ ихэд хуучирч элэгдсэн байна гээд 10 доллараар
үнэлж байна гэхэд, эцэг нь, -Чи музейд очиж үзүүлээд ир гэлээ. Хүү нь музейд
очиж ирээд, -Музейн ажилтан, цагийг
маань маш ховор эд учираас эртний эдлэлийн үзмэрт тавьна гээд 500 мянган
доллараар үнэллээ гэсээр ихэд баяртай иржээ. Үүнийг харсан эцэг нь хүүдээ, -Харж
байна уу? Би энэ цагаар та нарт, аливааг зөв газар, зөв үнэлдэг гэдгийг
харуулах гэсэн юм. Тиймээс, та нарыг үнэлэхгүй байгаа газарт битгий бай,
өөрийгөө бүү зовоо. Чамайг үнэлдэг газрыг ол, тэнд чиний үнэ цэнийг мэддэг
хүмүүс байх болно. Үнэ цэнээ мэдэрч сур гэж захижээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Ярилцлага Гэр бүл
Aug 15, 2020 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.