Энэ бол чиний л амьдрал: Өөр хэнийх ч биш. ТИЙМЭЭС: Зөвхөн, үргэлж, дуртай зүйлээ хийж бай. Дургүй зүйл үр дүнд хүргэдэггүй. Ямар нэг зүйл таалагдахгүй бол, түүнийгээ соль. Ажил чинь таалагддаггүй бол халагд. Цаг чинь хүрэлцэхгүй байдаг бол эрт бос, зурагт үзэхээ боль. Хэрэв, хайр дурлалыг эрж байгаа бол хайхаа зогсоо. Дуртай зүйлсээ хийгээд эхлэх үед чинь, чамайг хайр өөрөө хайгаад олоод ирнэ. Аливааг хэт шинжилж судлаад хэрэггүй, хамгийн сайхан зүйл мэдрэмж, мэдрэхүйгээ ашиглаж сур. Юм идэх үедээ, идэж буй зүйлийнхээ ширхэг бүрийг үнэлж, хайрлаж ид. Амьдрал бол энгийн: Сэтгэл зүрхээ нээлттэй байлга. Биднийг, бидний хоорондын ялгаа нэгтгэж байдаг гэдгийг бодож ойлго. Сайхан мөрөөдлөөр дүүрэн бай. Хол, ойроор аялаж байхыг эрхэмлэ. Өөрийгөө танихад тустай. Амьдралд зарим боломжууд гацхан удаа ирдэг учраас сэргэлэн бай. Амьдрал бол, эргэн тойрны хүмүүстэй хийх уулзалт, харилцаанаас тогтдог. Бүтээж байгаа амьдрал чинь, эдгээр хүмүүстэй нэгдсэн хамтын бүтээл байдаг. Тиймээс зөв хөдөл. Амьдрал богинохон – сайхан бодол мөрөөдөлтэй байж, дуртай зүйлсээ бусадтай хуваалцан, өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрөөхийг эрмэлз. Амьдрах сайхан...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 14, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.