Ахуй амьдралын асуудлууд мэдрэмж, мэдрэхүйг устгадаг гэх бөгөөд өдөр тутмын
аж амьдралын төлөөх хөөцөлдөөн, хүмүүс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж
байдаг гэж судлаачид үзэж байна. Аж амьдралдаа тохиолдож буй зүйлсээ бие биедээ
ярих, хэлэлцэж зөвлөлдөхөө больж хүйтэн, уцаартай, аминч харьцаа давамгайлах
аюул нүүрлэж буйг гэр бүл судлаачидын дүгнэлтүүд харуулсаар байгаа аж. Ийм
байдлаас сэргийлэх, байр байдлаа өөрчлөхөд тустай хялбархан зөвлөгөөг хүргэхийн ялдамд
орчин тойрондоо дулаан түгээх сайхан үйлсэд тань амжилт хүсье.
-Боломжоороо, эргэн тойрныхноо дэмжиж, магтаж урам өгч бай. Магтаал, урамшуулал, дэмжлэг бол хүний өсч хөгжих хөрс юм.
-Хэзээ ч, ямар ч тохиолдолд хүнийг шоолж дорд үзэж болохгүй.
-Хэн нэгний талаар зөвхөн сайнаар ярихыг хичээ. Болохооргүй бол дуугүй байсан нь дээр.
-Бусад хүмүүсийн ажил хэрэгт анхааралтай хандах нь, тэднийг худал магтахын оронд үнэнээр сайшаах, дэмжих боломжуудыг олж харахад тустай.
-Хүний зөвхөн сайн талуудыг олж харж чадаж байвал, удахгүй тэр хүнээ үнэхээр сайн хүн болохыг харах болно.
-Бусдыг шүүмжлэх, аливаад шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Шүүмжлэхээс аргагүй тохиолдолд, зөвхөн үйлдэл, үйл хөдлөлийг нь л шүүмжил, харин хувь хүнийх нь хувьд хөндөж болохгүй.
-Өөрийн давуу талаа гайхуулж, давамгайлахаас зайлсхий. Энэ байдал зөвхөн дайснуудыг төрүүлдэг. Нөхөрсөг байя гэвэл, орчин тойрны хүмүүсээ, хажууд тань өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байхаар байлга.
-Өөрийн алдаа дутагдлаа мэдэрч, уучлал өршөөл эрж байхыг эрхэмлэ.
-Бусдыг үгэндээ оруулъя гэвэл, тушаал заавар биш санал тавьж бай.
-Уур уцаартай байдал нь, тухайн хүнд тусламж хэрэгтэй буйн илрэл гэж хүлээн авч, ойлгохыг хичээж бай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 22, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.