Арьсны өвчин гэж байдаггүй харин дотор эрхтэний
өвчлөлүүд арьсанд илэрдэг гэж үзэж байна. Арьсыг, хамгийн нууцлаг эрхтэн гэх
бөгөөд туршлагатай эмч нар, арьсны өвчнүүдийг дотор эрхтэнүүдтэй холбож үзэх
хэрэгтэй гэж үздэг
Арьсны өвчинд, хамуу, хачиг хазсанаас үүдэлтэй эмгэг л ордог харин бусад арьсны өвчнүүд вирус, бактер, тунгалагийн системийн үрэвсэлтэй холбоотой байдаг байна. Арьс бол хүчирхэг тусгаарлагч эрхтэн бөгөөд бидний организмыг гадны үйлчлэл, халдвараас хамгаалж байдаг. Арьсан дээр гарсан үрэвсэл тууралт өвдөлттэй байвал вирусын гаралтай байдаг. Харин, бактери цагаан эсвэл идээт тууралтыг үүсгэдэг. Хялгасан хорхой, паразитууд өөрсдийн үржих таатай орчинг бүрдүүлэхийн тулд, хүний идэх дуртай зүйлийг удирдах чадвартай гэж үздэг бөгөөд хэрэв цагаан хорхой организмд байвал хэт чихэрлэг зүйлд дуртай болдог. Тунгалагийн систем, арьс гэмтэж шалбарах үед бактераар халдварлагдах ба бактерын голомтыг устгах үйлчлэл явагдан идээт үрэвсэл гардаг. Хэрэв их том идээт үрэвсэл гарсан бол лимфоцит нь бактерыг залгин тунгалгийн зангилгаанд хүргэн бактерийг устгаж дийлэхээ болих үед нервийн систем үүргээ гүйцэтгэж эхэлснээр арьсан дээр эхлээд товгор зүйлс гардаг бөгөөд энэ батга юм. Диатез нь мөн мөөгөнцрийн халдвар гэж үздэг. Тиймээс арьсны өвчлөлийг гаднаас эмчлэх нь дахиж ужгирах байдалд хүргэдэг тул, давхар, бие организмаа тогтмол дотроос нь цэвэрлэх, хоол хүнсээ хянах, мацаг барих зэрэг аргаар арьсны өвчнөөс салж болдог ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 18, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.