Байгаль орчиноо
цэвэрлэснээ харуулсан цэвэрлэгээний өмнөх ба дараагийн зургуудаа сошиалд тавих
давалгаанд хамрагдахыг уриалсан дуудлагын дагуу дэлхийн өнцөг булан бүрээс
зургуудаа тавьж байна. Олон нийтийн
сүлжээнд янз бүрийн тэнэг ч гэмээр дуудлага явагдаж нэгдэхийг уриалан давалгаалж
байдаг ч, харин энэ удаагийнх гайхалтай сайхан санааг агуулсан дуудлага бөгөөд нэгдэхийг
уриалсаар байна. Дэлхийн өнцөг булан бүрээс тавьж хөвөрсөөр, олныг хамарсаар
байгаа зургуудыг танилцуулж, сэдлийг тань өдөөе.
Дэлхийн хамгийн бохир тэнгисийн булан болох, Манилын буланг мянга мянган сайн дурынхан цэвэрлэсэн зургаа өмнөх ба дараагийн байдлаар нь тавьжээ.
Гэр бүлээрээ энэ эрэг хавийг цэврлэсэн.
Энэ залуу энэ зургаа, “Ертөнцийг өөрчилөх эхлэл минь” гэж гарчиглажээ. Гайхалтай!
Энэхүү Бомбей хотын наранд шарлагын газрыг сайн дурынхан цэвэрлэж, 5 сая кг хог хаяжээ
Би Непал хүн. Энэ бол миний хувь нэмэр
Би хичээлээ тарах замдаа, хэдэн өдөр энэ газрыг цэвэрлэсэн.Ямар байна?
Миний нагац эгч, төрөлх хот Бронксоо тойрон, энд тэндгүй цэвэрлэгээ хийж явдаг.
Би энд ганцхан цаг цэвэрлэгээ хийсэн. Ялгаа байна уу?
Мехикогийн ойролцоох жалгыг, бид айл хөршөөрөө хамтран цэвэрлэлээ.
Гахай шиг хүмүүс амарч зугаалсан газрыг цэвэрлэлээ.
Амралтын өдөр, өдөржин 10-лаа ажиллаж ийм үр дүнд хүрсэн.
Бид 3 ийм үр дүнтэй.
Бидний хэдэн найзууд дуудлагыг хүлээн авсан маань.
Дудлага хүлээн авсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын иргэн би хоцрохгүй ээ.
Бид Флоридын наранд шарлагын газрыг цэвэрлэж байгаа маань.
Бүгдээрээ энэ хөдөлгөөнд хамрагдчихвал байгаль дэлхий маань хичнээн сайхан цэвэрхэн болох бол. Ямартай ч байгаль, газар орноо цэвэрлэсэн байгальдаа хайртай эдгээр хүмүүс мундаг юм аа. Нэгдээрэй манайхаан! .
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 13, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.