Толь.Эрт дээр үеэс толийг ид шидтэй, тольны гадаргууг далд ертөнцтэй харьцах чадвартай гэх мэтээр үздэг учраас хүнд толь бэлэглэх хэрэггүй. Ялангуяа хуучин толийг бэлэглэх, бэлгэнд авч болохгүй.
Цаг. Бэлгийн цагийг зовлон дагуулдаг гэдэг. Хайртай хосуудад бэлгэнд өгөх, эсвэл бие биедээ цаг бэлэглэхэд, хайртай, эвтэй хамтын амьдралынх нь цагийг тоолоод эхэлдэг гэнэ. Энэ нь хэрүүл маргаан, салалтад хүртэл хүргэх аюултай гэдэг байна. Албан тушаал эрхэлдэг хүнд ханын цаг бэлгэнд өгөхөд, ажил албандаа удаан тогтдоггүй байдалд хүргэдэг гэдэг.
Хятадын шаазан хүүхэлдэйнүүд. Эдгээрийг бүтээхдээ бодит хүмүүсийн төрх, нүүр царайны хувиралыг харж хийдэг гэнэ. Тиймээс, тухайн хүний энерги дамждагаас, хүнд таагүй байдаг гэж үздэг.
Иртэй, үзүүртэй зүйлс. Гэр оронд сөрөг энерги дагуулж ирдэг гэж үзнэ. Зөвхөн хэрүүл, зовлонг авчирдаг гэж тооцдог байна.
Шувууны дүртэй бэлэг дурсгалын зүйлс. Шувууг, “ядуурлын мэдээ” гэж үздэгээс, зовлон зүдгүүр авчирна гэж үздэг. Гэрт гэнэт шувуу нисч орж ирэхийг ч таагүй гэж үздэг байна.
Гэрийн шаахай, бээлий. Ялангуяа настай хүмүүст бэлэглэж болохгүй. Бээлийг, харилцаа таслахаа мэдэгдэж буй хэлбэр гэж үзэх нь ч бий. Тиймээс, дээр үед, бээлийгээ шидэж ирүүл тулаанд дууддаг байсан гэдэг. Харин, гэрийн шаахайг бэлэглэхийг үхэл ёрлоно гэдэг байна.
Хоосон хэтэвч, цүнх, үүргэвч. Бэлэглэсэн тохиолдолд заавал мөнгө хийж өгдөг. Энэ нь, тухайн хүнээ дутагдал гачигдалд орохоос хамгаалдаг аж.
Амьтан. Хэрэв тухайн хүн, амьтан авах хүсэлтэйг нь мэдэж байгаа бол бэлэглэж болдог. Үгүй бол, оронд нь билэгдэлийн мөнгө авах хэрэгтэй гэнэ. Тухайн амьтан тогтохгүй зугтаах, эсвэл өвддөг аж.
Дотуур хувцас, нусны алчуур, оймс. Дотуур хувцас, оймсыг,ялангуяа нөхөртөө бэлэглэдэггүй гэнэ. Энэ нь нөхрөө, хууралт, холын замд түлхэх байдалд хүргэнэ гэдэг. Нусны алчуурыг нулимс дуудна гэдэг байна.
Сувд. Сувдыг усан дагинасын нулимс гэдгээс нулимс дуудна гэдэг. Хар улаан хосолсон цэцэг, тэгш тоотой цэцэг. Тун таагүй гэдэг.
Бэлгийг дамжуулан бэлэглэж болох уу?
Бэлгийг дамжуулан бэлэглэхийг таагүй гэдэг.Зориулж бэлэглэсэн байдгаас энерги дамжна гэж үздэгээс бэлэгдлийн мөнгө авах боломжтой бол бэлэглэж болно гэдэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 11, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.