Би эхнэртээ тусалдаггүй харин, хийх ёстой зүйлээ хийж байна гэж боддог гээд
нэгэн эрэгтэй өөртөө тохиолдсон зүйлийг ийнхүү ярьсныг хүргэе.
-Нэг танил маань манайд ирээд, түүнтэй ярилцаж сууснаа би, –Аяга тавгаа угаагаадахъя гээд бостол, над руу өнөөх маань, сансрын хөлөг бүтээгээтэхье гэж хэлсэн чинээний зүйл сонссон юм шиг харснаа, - Би чамайг эхнэртээ тусалдагт баярлаж байна. Би харин тусалдаггүй. Нэг хоёр удаа тусалсан чинь тоодог ч үгүй юм билээ. Өнгөрсөн долоо хоногт би шалаа угаасан, тэгтэл баярлалаа ч байхгүй шүү, гэж ихэмсэг нь аргагүй хэлж байна. Би аягаа угаачихаад буцаж ирээд түүнтэй ийнхүү ярилцсан юм. Ярилцах ч юу байхав, ер нь өөрийнхөөрөө тайлбарласан ч гэх юм уу, ингэж хэлсэн. Миний эхнэрт туслагч хэрэггүй харин түүнд хамтрагч хэрэгтэй. Би бол түүний гэр орны ажилынх нь хамтрагч. Янз бүрийн гэр орны ажилуудаа хамт хийдэг. Гэр орныхоо хийх ёстой зүйлээ хийхийг эхнэртээ туслах гэж нэрлэж болохгүй гэж бодож байна. Би энэ гэрт амьдардаг учираас, би бас цэвэрлэх үүрэгтэй, харин эхнэртээ тусалж байгаа биш. Би юм идмээр болвол хоол хийдэг. Тусалж биш, идэх гэж хоол хийдэг. Би хоол идсэн сав суулгаа угаадаг. Би түүнд хоол идсэн юм чинь. Түүнээс биш эхнэртээ тусалж байгаа асуудал биш. Би хүүхдүүддээ санаа тавьдаг. Тэд нар чинь, эхнэрийн мөн миний хүүхдүүд. Би тэдний аав. Аавынхаа үүргийг эхнэрийнх гэх үү? Би энэ гэр орныхоо туслагч биш, харин гэр орныхоо нэг салшгүй хэсэг нь. Харин магтуулах эсэхийн хувьд, чи, эхнэрээ гэрээ цэвэрлэхэд, юмаа угаахад, цагаан хэрэглэлээ солиход, хүүхдүүдээ усанд оруулахад, хоол ундаа бэлдэхэд, ер нь ямар нэг зүйл хийхэд нь хэзээ магтсан бэ? Тэр бүрт нь магтдаг уу? гэтэл, тэр -“Би овоо ш дээ гэж өчигдөр хэлсэн” гэж байна. Би цааш нь, -Энэ бүхэн утгагүй санагдахгүй байна уу? Чи амьдралдаа бараг анх удаа шал угаачихаад магтаал хүлээж суух. Найз минь, чи “Эр хүн” гэдгээ хэт дөвийлгөөд, энэ бүхэн эхнэрийн ажил гэж бодож байгаа чинь хамгийн утгагүй зүйл. Магадгүй чамайг юунд ч хүргэхгүй өсгөсөн байж болох юм. Гэхдээ чи, өөрөө магтаал хүлээдгийнхээ адил, мөн яаж магтуулмаар байдаг вэ, тэрхүү үгсээ эхнэртээ хэлж магтаж бай. Идэх, унтах, усанд орох, хэрэгцээгээ хангах гэж ирдэг зочин шиг биш эхнэрийнхээ хамтрагч, гэр орныхоо нэгэн хэсэг бол. Тэр дуугүй сонсож сууснаа босч, ямартай ч надад баярлалаа гэж хэлээд явсан.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 20, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.