Бие организмын өвчлөл
нүүр царайнд илэрдэг, үүнийг анзаарч аль эрхтэнээс дохио өгч буйг ялгаж сурах
нь эрт өвчнийг оношлуулах, эмчлэхэд хэрэгтэй.
Зүрх судасны өвчин
Сэлхэрсэн царай, хөхөлбөр уруул, хөхөлбөр царайны өнгө, үзүүр нь улаан хөхөвтөр хэл нь зүрх судасны өвчинг илэрхийлнэ. Зүрх муу үед нүдний доор 1 см орчим том уутанцар үүсдэг. Мөн агт араа өвдөх нь зүрхтэй холбоотой. Өндөр цусны даралтыг хацар өнгөлөгч тавьсан мэт улайгаад байгаагаар нь мэддэг.Бөөр
Бөөр асуудалтай үед царай сааралдуу туяатай, хэт цагаан болдог. Нүдний доор бараан тойрог үүсч, нүүр нэлэнхийдээ хавагнана. Бас нэг дохио бол чих. Чих тэр чигтээ улаан хөх ягаан өнгөтэй болдог. Дээд, доод үүдэн шүд өвдөх нь бөөрөнд өөрчлөлт орж буйн дохио. Харин нүдний доор ягаан тойрог үүсэх нь давсаг үрэвссэний шинж.Элэг, нойр булчирхай, цөс
Эдгээр өвчлөлийн үед нүүр, нүдний цагаан, хэл, хэлний хоёр талаар шарладаг. Дээд доод гурав дахь шүд хэт мэдрэг болж, хөмсөгний голоор болон нүд тойрсон нарийн үрчлээсүүд үүсдэг.Ходоод, гэдэс
Ходоод муудах үед нүүр хэт хуурайшиж, сааралтна. Уруул хагарч /дисбактериоз/, уруул дээр хар толбо /хялгасан хорхой шимэгч/ үүсдэг. Дээд, доод 4-7 дахь шүднүүд гэнэт өвдөж эхлэх нь эмчид яаралтай хандахыг анхааруулдаг. Хэлэн дээрх хэт цагаан өнгөр гэдэсний өвчинг, доод уруул улайх нь өтгөн хаталт, хордлогыг анхааруулах бөгөөд эмнэлэгт хандах хэрэгтэйг сануулж байна гэсэн үг.Уушги
Нүүр хөлөрч, чийгшсэн, цэнхэртсэн царай бол уушги асуудалтайг илэрхийлнэ. Хэлний үзүүр хавиар цагаан өнгөртэй, хацрын өнгө бор саарал туяатай бол амьсгалын замын өвчлөл. Яаралтай эмчид ханд. Уушгинд ямар нэг үүсвэр бий болж буйн шинж.Дааврын систем
Чийглэг нүүр, мэдрэмтгий шүднүүд, хэл үрэвсэх, буйлнаас цус гарах нь дааврын өөрчлөлтийн шинж. Жирэмсэн эмэгтэйчүүдэд ийм байдал анзаарагдвал яаралтай эмчид ханд. Зулбах уршигтай.Амин дэмийн илүүдэл ба дутагдал
Улаан хацар-Магнийн дутагдал. Нүдний доод талын арьс цайх, уруул цайх, нүүр тэг чигтээ цайх нь төмрийн дутагдал. Хэрэв хэл хүрэн өнгөтэй болчихвол амин дэмийг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн үг.Мэдрэл
Нүүр хөлрөх нь мэдрэлийн ядаргаа, хэт ачааллаас болох бөгөөд амрах хэрэгтэй болсныг сануулдаг.Дотоод шүүрлийн систем
Нүүр хуурайшиж, шороон өнгөтэй болох, нүд түрж бүлтийх, хамрын үзүүр хавиар хялгасан судаснууд тодорч бий болох нь дотоод шүүрлийн систем асуудалд орж буйн шинж. Энэ нь чихрийн шижин, бамбай булчирхайн өвчлөлийг харуулна.
Эдгээрийг анзаарч
өвчлөлөө мэдэх нь хэзээд хэрэгтэй бөгөөд эмчид хандаж эрт оношлуулах, эмчлүүлэх
боломж олгодог.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 25, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://1000sekretov.net/