Sugar

Долоон үеийн ивээл

Jan 06, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Долоон үеийн ивээл

Та өвөг дээдсээ хир мэдэх вэ? Тэднийг хэн байсан, ямархуу хувь тавилангаар амьдарсаныг мэдэх үү? Хэрэв, таныг ургийн бичгээ бич гэвэл та, хичнээн үеэ бөглөж чадах вэ? Ер нь хүмүүсийн 90%-нь элэнц, эмэг өвөгөөсөө цааш нэрийг нь мэддэггүй байна. Гэтэл, хүн долоон үеэ сайн мэддэг байх хэрэгтэй бөгөөд урдны хүмүүс өвөг дээдсээ мэдэх асуудлыг чухалчлан тавьж ирснийг, орчин үед, мартаж, уг гарлаа, сонирхохоо больж, тэрхүү сайхан уламжлалаа таслаад байгаа нь нууцгүй билээ. Хүний уг гарал, үндэс угсааг ургийн модоор зүйрлэдэг нь маш ойлгомжтой илэрхийлэл юм. Модны их бие нь бид, навчнууд нь үр хүүхэд маань, харин үндэс нь өвөг дээдэс маань билээ. Тэгээд та,  олон үр хүүхэд өсгөж, сайхан хүчирхэг ургийн мод бүтээтэл, өвөг дээдсээ мэдэхгүй бол, сул амьгүй үндэстэй мод болно. Амьдрал дээр, үндэс муутай мод хүчтэй шуурганд унадагийн адил, ургийн мод тань мөн л бат бөх биш байх нь. Хүн өөрийн уг гарлаа сонирхохгүй байх нь, өвөг дээдсийнхээ ивээл, дэмжлэгийг авах хүчнээсээ тасарсан, татгалзаж байна гэсэн үг  гэнэ. Тиймээс, аль болох бүгдийг нь мэдэхийн тулд, амьд буй хүмүүсээс асууж сурж мэдэж тэмдэглэж авснаар, өвөг дээдэстэйгээ сэтгэлийн холбоо үүсгэж, тэд хэдийгээр энэ хорвоод үгүй ч, тэднийхээ аврал ивээлийг хүртэх боломжтой болдог бөгөөд үе болгон бидний амьдралд тодорхой нөлөө үзүүлдэг гэж үздэг байна:

-Нэг дэх үе – Би
-Хоёр дох үе – Эцэг эх /2 хүн/. Бие, сэтгэлийг өгч, амьдралыг хамгаалдаг.
-Гурав дах үе – Өвөө, эмээ нар /4хүн/. Ухаан, авъяас чадварыг хариуцдаг
-Дөрөв дөх үе – Элэнц өвөө, эмээ нар /8хүн/. Элбэг дэлбэг,эв эе, баяр баясгаланг хамгаалдаг
-Тав дах үе – Хуланц өвөө эмээ нар /16хүн/. Амьдралын аюулгүй байдлыг хариуцдаг
-Зургаа дах үе – Элэн өвөө, эмээ нар /32хүн/. Уламжлал, ёс заншилын холбоос болдог. Зургаа дах үеийн 32 хүнийг 32 шүд билэгдэж байдаг бөгөөд шүд бүр тэднийг төлөөлдөг гэдэг. Хэрэв шүд тань асуудалтай бол, өвөг дээдэстээ анхаарлаа хандуул гэдэг.
-Долоо дох үе – Хулан өвөө, эмээ нар /64хүн/. Бидний амьдардаг орчин, байгал дэлхийг холбож өгдөг.

64 гэсэн тоог салгаж хооронд нь /6+4=10 1+0=1/ нэмэхэд, дахин нэгийн тоон дээр ирж, төрлийн долоон үе хаагддаг. Тиймээс долоон үеэ мэддэг байхын тулд, өөрсдөө судлах, үр хүүхэддээ уламжлуулахын төлөө хичээх хэрэгтэй бөгөөд, мөн өвөг дээдэстээ залбирал үйлдэн, дурсаж, сэтгэлийн зул өргөж байхад та, ивээлийн хүчийг дээдсээсээ авах боломжтой болдог ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jan 06, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo