Sugar

Дурлал ба Үзэн ядалт

Aug 16, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Дурлал ба Үзэн ядалт

Нэгэн сайхан нартай өдөр Дурлал, Үзэн ядалт хоёр тааралдав. Дурлал сайхан, хөгжилтэй ч, эмзэгхэн, гэнэхэн хэвээрээ л байв. Үзэн ядалт түүнээс асууж байна гэнэ.
-Ямархуу амьдарч байна даа, Дурлал минь?
-Өө, би сайн байгаа, мэдрэмж, сэтгэхүйгээрээ тоглоод л явж байна.
-Дурлал минь, чиний энэ тоглоомууд чинь намайг төрүүлдэг гэдгийг мэддэг үү?
-Үгүй л дээ бодсонгүй. Гэхдээ, ямар ч гэсэн чи бид хоёр уулздаг нь сайн биш гэж үү?
-Дурлал минь тэнэг л байна даа. Би чамтай олон уулзах дургүй, би чамайг үзэн яддаг!
-Аан, би чамайг надад хайртай гэж бодсон юм... Хөөе! Хоёулаа тэр өндөр цохион дээрээс үсэрч үзэе! Үсрэе! гэж санал тавив. Үзэн ядалт хэсэгхэн бодож зогсох зуур, энэ хоёрын яриаг холхоноос сонсч байсан Оюун ухаан, тэсэлгүй, -“Дурлал минь та нар үхчихнэ шүү дээ, хүмүүсийг мэдрэмжгүй болгохыг хүсээ юу?” хэмээн зандрав. Дурлал:
-Би үхсэнээр, үзэн ядалт төрөхөө больно шүү дээ, гээд түрүүлэн үсрэхэд, үзэн ядалт араас нь үсрээгүй аж. Дурлал үгүй болж, харин үзэн ядалт хүмүүсийн сэтгэлд удаанаар суудаг болсоны учир энэ гэнэм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Aug 16, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo