Гадаа явж байгаад, газар хэвтэх шувууны өд таарвал авч гэртээ хадгал. Тэнгэрээс өгсөн хүчтэй хамгаалалт гэж үзэх ёстой. Голын чулуу энерги хүчтэй байдаг. Бусдад туслахад бүх хүчээ зориулж бай. Хүмүүсийг баярлуулж чадахгүй бол, ядахдаа муу юм бүү хий. Саад бэрхшээл үргэлж түр зуурын байдаг. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд нэг ч атугай алхам хий. Бэрхшээлээс бүү ай. Хэзээ ч хэнд ч муу зүйл бүү хий, энэ нь амьдралын чинь гол зарчим байх ёстой. Та, ямар нэг амьд зүйлийг баярлуулж чадаж байвал, өөрөө аз жаргалтай болно. Өдөрт ганц цаг ч атугай нам гүм байдалд байхыг хичээ. Нам гүм байдал харилцааны нэг адил хүнд чухал хэрэгцээтэй байдаг. Хайрлах чадвар бол энэ дэлхий дээрх хамгийн дээд зүйл. Бүхнийг хайрла, дайснаа ч хайрлаж сур. Гол усанд, хог, муу муухай зүйл огт бүү хий. Усны эзэн догширно. Хүмүүс ихэвчилэн өнгөрсөнөө алтан үе гэж бодох юм. Энэ бол алдаа. Угтаж буй хором бүр алтнаас үнэтэй байдаг. Төгс шашин гэж үгүй. Харин Бурхан ганц байдаг. Шүтдэг зүйлээ л шүт. Харин Бурханы хууль болох, сэтгэлтэй амьдрах, өвөг дээдсээ хүндлэх, бусдыг хайрлах хуулиудыг ямар ч тохиолдолд мөрдөх ёстой. Ертөнцийг өөрчилмөөр байвал өөрийгөө өөрчил. Баяр баясгалантай, хайраар дүүрэн байж сур. Инээмсэглэл, инээд, баяр баясгалан шиг хүчтэй зүйл байхгүй. Эдгээр нь “хайр”-ыг нээдэг юм шүү. Өгөөмөр гарыг Бурхан шагнадаг. Амьдрал маш богино. Цаг хугацаагаа, хэрүүл, гуниг, хорсол, гомдол, хараал, архинд бүү үр. Сайн зүйлс хий. Хайртай хүн чинь уурлаад байвал дуугүйхэн чангаар тэвэр, тайвширна. Сэтгэл санаа сайнгүй, бие тань сулраад байвал дуул. Сэтгэл чөлөөлөгдөх дуртай. Өөртөө бүү эргэлзэж бай. Айдас бол замаас чинь хазайлгах харын хүчний зэвсэг юм. Жижиг ялалтууд том ялалт болдог. Муу бодлууд мууд л хүргэдэг. Атаархал амьдралын дайсан. Өөрийгөө хүндлүүлмээр байвал бусдыг хүндэлж бай. Сайн зүйлд сайнаар хариу барь. Муу зүйлд, ойшоохгүй байдлаар хариу барь. Танд муу зүйл хийсэн хүн, үүнийг нь ойшоохгүй бол өөрөө илүү зовдог. Архи бүү уу. Архи бие мах бод, тархийг авслана. Өөрийгөө устгах үйлийг Бурхан зүгээр орхихгүй шийтгэдэг гэдгийг санаж яв. Юунд ч бүү харамс. Бүх зүйл сайнд хүргэдэг гэдэгт итгэ. Амьтны дүрстэй байгалийн чулууг зүгээр авч болохгүй. Өргөл хийж цагаан даавуугаар бүтээж авдаг. Сайхан хөгжим сонссоноор, биеэ, хуримтлагдсан сөрөг энергээс цэвэрлэдэг. Хөгжим бол нэгэн төрлийн бясалгал бөгөөд дотоод зохицлыг дэмжиж байдаг. Заримдаа сэтгэл зүрхээ чөлөөлөхийн тулд уйлж болно. Шийдвэрлэшгүй хүнд үед, гараа өргөөд, “муу зүйлс тонилог, далд ор” гэх маягийн зүйл чангаар хэл. Гарцгүй зүйл үгүй. Эмэгтэй хүн гэр бүлийн хоол хүнсээ цуглуулахдаа сайн сайхан бодолтойгоор, сайн зүйлсийг худалдаж авдаг байх хэрэгтэй. Харин эрчүүд сайн зүйлс авах бололцоогоор хангаж байх ёстой. Хоол хүнснээсээ нарийлах нь, айл гэрийг ядуу, аз жаргалгүй болгодог. Сэтгэл түгшээд байвал, биеийн хөдөлгөөн эрчимтэй хий. Энерги авч, сэтгэл санаа хөнгөрдөг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 05, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.