Олонхи эмэгтэйчүүд, сайн
хань нөхөртэй болохыг амьдралынхаа зорилго болгохын зэрэгцээ, энэ нь, жаргалтай
амьдралын гол утга учир, аз хэмээн бодож явдаг. Эмэгтэйчүүдийн ийм бодол, зорилго
нь, тэднийг тэрхүү “сайн”-д тооцогддог нөхрийг олж, барьж авдаг “Анчин”, аз
шүүрэгч, санаатайгаар урвуулагч, өөрийн зорилгын төлөө урхидагч болгон хувиргаж
байдаг бөгөөд харин байгальлаг чанартай бурханлаг эмэгтэйн төрөлх байдлаас нь салгаж
байдаг аж. Сайн эр нөхөртэй учирах тохиолдол нь санамсаргүй болж байдаг зүйл
биш, харин эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь ихээхэн
шалтгаалж байдаг зүйл гэнэ. Эрэгтэй хүн тухайн эмэгтэйд санамсаргүй таарч
ирдэггүй, харин тэр эмэгтэйн дотоод болон гадаад ертөнц дөх далд чанаруудад
ямар нэг талаараа тохирсон хүн, эсвэл түүнийг
нь илрүүлэхээр ирдэг. Хэрэв, тухайн эмэгтэй өөрийгөө хүндэлж хайрладаггүй, өөрийгөө дорд үздэг бол дарангуйлагч эр, амьдралынхаа
зорилгыг мэддэггүй бол ажил үйлсэд нь саад болдог эр, сэтгэл унамтгай бол улам сэтгэлээр
унагах эр гэх мэтээр тухайн эмэгтэйд байж үл болох чанаруудаас нь салгах, дутуу
чанаруудаа олж авах, хүчирхэг болгох хичээл буюу эрчүүдийг тааруулахаар хорвоо ертөнц
ажиллаж байдаг аж. Зориггүй бол дарангуйлна, зорилгогүй бол төөрөлдүүлнэ, өөрийгөө хайрлахгүй бол чинь
тартагт чинь тулгана. Өөрийн зохиролт чанараа эрхэмлэдэг, өөрийн үнэлэмж өндөр,
орчин нөхцөл, байгаль дэлхийдээ хандах хандлага нь эерэг, өөдрөг, дотоод
ертөнцөө, мөн өөрийгөө танихад анхаардаг, өөрийгөө мэддэг эмэгтэйчүүд сайн
эртэй учирдаг гэх. Гэтэл, амьдрал дээр “Аймаар” гэсэн тодотголтой хүмүүс сайн
ханьтай байдаг шүү дээ гэж уншигч та эсэргүүцэж магад. Тэр аймаар гэх хүмүүс
нь, өөрийгөө хайрладаг хүмүүс байдаг бөгөөд өөртөө юу ч халдаадгүй чадварынхаа
үрээр сайн хүнтэй амьдарч байдаг. Гэвч, “сайн” хүмүүст ч мөн хэмжээ хязгаар
байдгаас, тэдний гэр бүлийн бат бэх, урт удаан харилцаанд амьдрах баталгаа нь бага,
өөрөөс нь үл шалтгаацаж байдаг. Муухай бохир
орчин, муу, хэрүүл маргаантай сөрөг харилцааг хүлээн зөвшөөрдөг бол сайн
нөхрийг бүү хүлээ, олж авсан ч, тэр сайн нөхрийн чинь сайн чанарууд үгүй болно
эсвэл амьдралаас тань тэр зайлан одно. Өөрийгөө хүндлэх, хайрлах гэдэг нь
бүхнийг өөртөө зориулах, өөрийгөө өөрт таатай сайхнаар хүрээлүүлэхийг
хэлдэггүй. Харин сайн муу, сайхан муухайг ялгаж чаддаг, муухай орчинд байж чаддаггүй,
муу харилцааг хүлээн зөвшөөрч чаддаггүй байхыг хэлдэг. Хүн өөртөө яаж ханддаг
байна яг тэр зүйлийг л авна. Мөн өөрийгөө юу гэж бодно яг тэр зүйл ирж байдаг.
Хэрэв өөрийгөө, тэжээгчийн хэмжээнд сэтгэж
байгаа бол, хажууд тань залхуу эр, нэг
бол үйлс нь бүтдэггүй эр л байх болно. Энэ бол буруу бодлын тань үр. Өрсөлдөгч
чанар далдуур тээж явдаг бол, дийлдэшгүй өрсөлдөгчтэй л таарна. Шуналтай бол,
хязгааргүй шуналын ертөнцөд ганцаар амьдрах болно. Ийнхүү хэтэрснийг дарагч,
хэмжээг тохируулагч, засагч, хорвоо ертөнцийн хууль үйлчилж байдаг байна. Өөрийгөө
хүндэлдэг эмэгтэй гэж, өөртөө, сайхан
ариун орчин, сайн эерэг харилцааг бүрдүүлэгч, дотор сэтгэл нь цэвэр, зөв
бодолтой, эелдэг, ажилсаг хүнийг хэлдэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 14, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.