Эртний грекийн агуу эмч Авиценна: “ Эмч хүнд,
үг, ургамал, хутга гэсэн өвчинтэй тэмцэх гурван л зэвсэг байдаг” гэж хэлсэн
байдаг.
Парисын нэртэй эмнэлгийн сэтгэл зүйч Эмили Кьи, үр дүнд нь эргэлзэж байсан боловч, өөрийн ерөнхий эмчийн албан тушаал, эрхийг ашиглан, өвчтөнгүүдээ, өдөрт заавал “миний бие өдрөөс өдөрт сайжирч байна” гэж амандаа эсвэл бодолдоо 10 минутын турш давтахыг үүрэг болгожээ. Гэтэл хүнд өвчтөнүүд 1 сарын дотор эдгэрч, хагалгаа хийлгэх ёстой байсан өвчтөнүүд хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон гайхалтай үр дүн гарч, эртний гүн ухаантан, эрдэмтэн Парацельсийн байнга хэлдэг байсан, “Итгэл үнэмшил гайхамшгийг бүтээдэг” гэсэн таамаг нотлогдох хэмжээний үр дүнд хүрсэн аж. Хүний бие махбод, сэтгэхүй хоёр шууд холбоотойг энэ туршлага харуулаад зогсоогүй, хүний бодол, өссөөр үнэмшил болдог ба энэхүү итгэл нь үйл явдал өөрчлөлтийг үүсгэдэг гэж үзэхэд хүргэжээ. Үүнээс үүдэлтэй, Америкийн, зүрхний нэрт эмч Роберт Элиотын: 1/ Аар саар хоосон зүйлд бүү зов. 2/ Бүх зүйл хоосон гэсэн сэтгэхүйн хоёр алтан дүрмийг мөрдлөг болгохыг олон нийтэд уриалж байгаа ажээ. Тиймээс, эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалах, эрүүлжих, эдгэхийн тулд, аливаа зүйлийг үргэлж сайн талаас харж хүлээж авах, бодох, мөн хүнд хэцүү байсан ч амьдралд баярлаж талархаж байхыг сургадаг эртний үгсийн учир утгыг тунгаан бодож өвчин зовлонтой тэмцэхэд хэрэглэх нь зүйтэй юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 27, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.