Sugar

Ертөнцийн зохилдлогоо

Apr 10, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Ертөнцийн зохилдлогоо

Жинхэнэ ухаалаг хүн, орчин тойрны хүмүүсийг өөрийн тольны тусгал гэж хүлээж авах чадвартай байдаг. Энэхүү гүн гүнзгий утга учир бүхий гайхалтай “нээлт”, хүний өөрийгөө хөгжүүлэх хүчтэй арга болж өгдөг ба хэрэв, та, эргэн тойрондоо их хайр, сайн сайхныг харж чадаж байвал тэр хэмжээгээр танаас агуу хайр, сайн сайхан гэрэлтэж байна гэсэн үг бөгөөд бүх зүйл ийм л байх ёстой, ийм л зохилдлогоотой гэж жинхэнээсээ ойлгож хүлээн авч чадсан цагт, дотоод ертөнц амар амгалангаар дүүрдэг аж. 

Хэрэв бид дурын хүнийг бурханы нэгэн бүтээл, төгс нэгэн гэж харж чадах чадвартай байсан бол энэ энэ дэлхий ертөнц маань зүйрлэшгүй сайхан байх байсан биз ээ. Сэтгэлийн угт буй, бусдыг буруутгах хамгийн жижиг шүүмжлэл, буруутгал нь, хүний, өөрийгөө мөн шүүмжилж буйг, мөн өөрийгөө хүлээж авч чадахгүй байгааг харуулдаг. Энэ нь, “Би Бурхан, харин бусад хүн хэн ч биш” гэж хэлэхтэй дүйцдэг. Ямар ч зүйлийг өөрийн хүслээр, хайрлаж дурлан хийж бүтээхэд, тэр нь ертөнцийг нэг цул гэдгийг харуулдаг сод бүтээл болж мөнхөрч байдаг билээ. Тиймээс хүн бүр, өөр өөрийн дуртай зүйл, дур сонирхолын дагуу, өөрийн амьдралаар амьдардаг. Бид, дэлхий ертөнц дээр, тус тусын өвөрмөц онцлог, зан чанар, авъяас чадвартай, өөрийгөө илэрхийлэхийн төлөө заяагддаг. Хүн бүр өөр өөрийн хурд, өөр өөрийн чадавхиар аливаад зорин амьдрах бөгөөд өөрсдийн амьдралыг бүтээдэг. Бусдыг шүүмжлэн буруутгах нь, өөрөөрөө байхыг дэмждэг ертөнцийн хуулийг үгүйсгэж, өөрийнхөө эрч хүч цаг хугацааг дэмий үрж байна гэсэн үг бөгөөд хэн нэгний үйлдэлд бухимдаж цухалдахын оронд, тэрхүү хүлээж авч чадахгүй байгаа шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй гэнэ. Тэгж байж бид, ертөнцийн зохилдлогоо буюу зохист амьдралаар амьдрах ажээ. Шүүмжилж буруутгахаас аль болох зайлсхийхийн тулд, хэрэв хэн нэгэн тусламж хүсвэл, чадлаараа тусал. Хэрэв тусламж хүсээгүй ч зөвлөх шаардлагатай, буруу санагдаад байвал хүлээж авах эсэхийг нь асууж, зөвшөөрөл ав. Зүгээр л, “Би чамд үүнийг хэлэхгүй бол болохгүй санагдаад, магадгүй тустай байж болох юм. татгалзахгүй биз?”, “Би чамд аятайхан санаа хэлмээр байна. Магадгүй энэ байдалд чинь тус болж болох юм” гэж хэлээд үзээрэй. Магадгүй тэр хүн, хүлээж авч баярлаж талархах байх. Эсвэл, хүлээж авахгүй өөрөөрөө байхаар шийдсэн бол тэр нь, тэр хүний өөрийнх нь эрх гэдгийг ойлгон хүндэтгэх хэрэгтэй аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 10, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo