Гурван эрвээхэй, асч буй лааг харцгаан галын мөн чанар, учирыг мэдэхээр ярилцна. Нэг нь нисч, дөлөнд нь дөхөж очсоноо буцаж ирээд, -“Гал их гэрэлтдэг юм байна” гэв. Дараагийн эрвээхэй дөлөнд улам ойртсоноо далавчаа галд хайруулаад буцаж ирсэнээ –“Гал хорсгодог юм байна” гэхэд, гуравдах эрвээхэй галд бүр ойртсоноор, галд орж эргэн ирсэнгүй. Тэр эрвээхэй мэдэхийг хүссэнээ мэдсэн ч, эргэн ирж бусаддаа, мэдсэнээ ярьж чадаагүй аж.
Мэдлэгийг эрхэмлэсэн ухаантан, тэр болгон түүнийхээ тухай ярихаа больдог бөгөөд тиймээс, “мэдлэгтэй хүн дөлгөөн, харин мэдлэггүй хүн их ярьдаг”, хэлэмгий доломгой байдаг гэсэн үг гарсан гэнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 16, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.