Sugar

Үг ярианы нөлөөлөл

Apr 27, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд


Үг ярианы нөлөөлөл

Аз жаргалтай хүүхэд насаа, хэн ч мартаж чаддаггүй. Хүүхэд нас, өдөр бүр жаргалтай,өчигдөрийг бодож гуних зүйлгүй, маргаашаас айж болгоомжлох шаардлагагүй, их л бодож буруу хэрэг хийж үглүүлж загинуулах ч хормын дараа мартчихаад нулимстай нүдээрээ инээж явдаг хамгийн сайхан үе. Тэрхүү гэнэн хонгор хөөрхөн зан, гайхалтай жаргалтай хүүхэд нас, хаашаа явчихдаг юм бол? 

Бид, өсч том болцгоон, томчуулын амьдрал ахуйн түмэн асуудлууд дунд орж, төрөлх олон сайхан чанаруудаа гээж, эргэлзээ, болгоомжлол, үл итгэлцэл, уур бухимдал гээд дуусашгүй олон олдмол чанаруудыг олж аван түүндээ гацах мэт... Бид төрөлх цэвэр чанараа амьдралын туршлагатайгаа холбон жаргалтай амьдрахад юу саад болдог юм бол? Үүнийг, бидний үг яриатай холбон үзэж болох юм. Хүн юу ярьж байна, яг түүн шигээ амьдардаг гэж үздэг бөгөөд юу зарлан тунхаглана, түүнийгээ олж авдаг. Үг нь, бодлоос илүү нягтшилтай, хэд дахин хурдан материйг төлөвшүүлэх чадвартай, бидний бодол санааны бүрхүүл, “бодлын хувцас” юм. Энэ талаархи судалгааг германы сэтгэл зүйч Носсрат Пезешкиан анхлан судалсан бөгөөд эхний үед үгээр бие мах бод, сэтгэхүйг эмчлэх аргыг хэрэглэн үр дүнд хүрч улмаар, хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг устгадаг үгс, хүн бүрийн үгсийн санд байж байнга хэрэглэгдэж байдаг, эдгээр бүхний танил гэмгүй гэмээр үг хэллэгүүд, биед өвчин үүсгэх, ямар ч эрүүл бие мах бодыг өвчлүүлэх, амьдралыг доголдуулах чадвартай байдаг гэж нотолжээ. Дараах үг хэллэгүүдийг яриандаа хэрэглэхээс, мөн сонсохоос туйлаас болгоомжлох хэрэгтэй гэнэ. Эдгээр үгс нь, нь өвчин зовлонг дуудддаг болохыг уг, профессор олон хүнийг хамруулан явуулсан судалгаагаар нотолсон аж. Тэрээр, иймэрхүү үгсийг хэрэглэж байгаа эсэхээ мэдсэнээр, хянаж чаддаг болно, хянаснаар амьдралаа сайнаар өөрчилнө гэж зөвлөжээ.
Бие мах бод, эрүүл мэндийг устгадаг үгс: -арга тасарлаа, тархиа гашилгаад, амьсгаа давчдах, толгой ажиллахгүй байна, шүүсээ шахуулсан юм шиг, дотор муухай оргичихлоо, зүрх зүсэх шиг, нуруундаа үүрээд, амаараа гартал, ой гутаж байна, үхмээр байна, залхчихлаа, өөрөө өөрийгөө танихгүй байна, эргэн тойрон тэнэгүүд, уураа хаана гаргах вэ, цусанд минь орчихож, зүрх хагармаар, эмзэг сэтгэлтэй, толгойгоо тавьна, духаа мөргө, толгойны өвчин, давшгүй, тэвчээр барагдлаа, амьдрал муухай, нүдэнд бүү үзэгд, харахаас аймаар, хараад ч яалаа, хорвоо хатуу, сонсмооргүй байна, солиормоор, гайтай...
Амьдралыг дөнгөлдөг үгс: Бүтэхгүй, болохгүй, чадахгүй, чаддаггүй, хирээс хэтэрсэн, амлаж чадахгүй, надаас хамааралгүй, барахгүй, би...эрхгүй, цаг нь болоогүй, хүсмээр л юм, би хэн ч биш, аймаар хэрэгтэй байна, ёстой, хэрэгтэй, хэзээ ч, байж боломгүй, хэрэв, сонголтгүй, утга алга...
Эдгээр үгсийг өдөрт хэдэн зуун удаа бид, хэлж ярьж сонсоцгоодог. Бид ямар ч бодолгүй ярьцгааж амьдралаа ямар ч гэрэл гэгээгүй юм шиг илэрхийлцгээдэг. Бид, “хэрэгтэй”, “ёстой” гэж хэлсэнийхээ тоогоор асуудлууд үүсгэж байдаг гэдгээ мэддэггүйгээс, амьдралын утгыг улам ойлгохоо больдог ажээ.
Энэхүү үгсийг үгсийн сангаасаа авч хаяснаар, агуу өөрчлөлтийн үүд хаалгыг нээх юм. Энэ өөрчлөлт маш тааламжтай гэдэгт итгэлтэй байгаарай. Энэхүү үгсийн оронд, урам зоригийг тань жигүүрлэх үгс өөрийн эрхгүй хэрэглэгдэж эхлэх бөгөөд үгийн жигүүрээр амьдралаа хэрхэн аз жаргалтай болохыг анзааран баярлах болно.

Бид, өсч том болцгоон, томчуулын амьдрал ахуйн түмэн асуудлууд дунд орж, төрөлх олон сайхан чанаруудаа гээж, эргэлзээ, болгоомжлол, үл итгэлцэл, уур бухимдал гээд дуусашгүй олон олдмол чанаруудыг олж аван түүндээ гацах мэт... Бид төрөлх цэвэр чанараа амьдралын туршлагатайгаа холбон жаргалтай амьдрахад юу саад болдог юм бол? Үүнийг, бидний үг яриатай холбон үзэж болох юм. Хүн юу ярьж байна, яг түүн шигээ амьдардаг гэж үздэг бөгөөд юу зарлан тунхаглана, түүнийгээ олж авдаг. Үг нь, бодлоос илүү нягтшилтай, хэд дахин хурдан материйг төлөвшүүлэх чадвартай, бидний бодол санааны бүрхүүл, “бодлын хувцас” юм. Энэ талаархи судалгааг германы сэтгэл зүйч  Носсрат Пезешкиан анхлан судалсан бөгөөд эхний үед үгээр бие мах бод, сэтгэхүйг эмчлэх аргыг хэрэглэн үр дүнд хүрч улмаар, хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг устгадаг үгс, хүн бүрийн үгсийн санд байж байнга хэрэглэгдэж байдаг, эдгээр бүхний танил гэмгүй гэмээр үг хэллэгүүд, биед өвчин үүсгэх, ямар ч эрүүл бие мах бодыг өвчлүүлэх, амьдралыг доголдуулах чадвартай байдаг  гэж нотолжээ. Дараах үг хэллэгүүдийг яриандаа хэрэглэхээс, мөн сонсохоос туйлаас болгоомжлох хэрэгтэй гэнэ. Эдгээр үгс нь, нь өвчин зовлонг дуудддаг болохыг уг, профессор олон хүнийг хамруулан явуулсан судалгаагаар нотолсон аж. Тэрээр, иймэрхүү үгсийг хэрэглэж байгаа эсэхээ мэдсэнээр, хянаж чаддаг болно, хянаснаар амьдралаа сайнаар өөрчилнө гэж зөвлөжээ.
Бие мах бод, эрүүл мэндийг устгадаг үгс:
-арга тасарлаа, тархиа гашилгаад, амьсгаа давчдах, толгой ажиллахгүй байна, шүүсээ шахуулсан юм шиг, дотор муухай оргичихлоо, зүрх зүсэх шиг, нуруундаа үүрээд, амаараа гартал, ой гутаж байна, үхмээр байна, залхчихлаа, өөрөө өөрийгөө танихгүй байна, эргэн тойрон тэнэгүүд, уураа хаана гаргах вэ, цусанд минь орчихож, зүрх хагармаар, эмзэг сэтгэлтэй, толгойгоо тавьна, духаа мөргө, толгойны өвчин, давшгүй, тэвчээр барагдлаа, амьдрал муухай, нүдэнд бүү үзэгд, харахаас аймаар, хараад ч яалаа, хорвоо хатуу, сонсмооргүй байна, солиормоор, гайтай...
Амьдралыг дөнгөлдөг үгс:
Бүтэхгүй, болохгүй, чадахгүй, чаддаггүй, хирээс хэтэрсэн, амлаж чадахгүй, надаас хамааралгүй, барахгүй, би...эрхгүй, цаг нь болоогүй, хүсмээр л юм, би хэн ч биш, аймаар хэрэгтэй байна, ёстой, хэрэгтэй, хэзээ ч, байж боломгүй, хэрэв, сонголтгүй, утга алга...
Эдгээр үгсийг өдөрт хэдэн зуун удаа бид, хэлж ярьж сонсоцгоодог. Бид ямар ч бодолгүй ярьцгааж амьдралаа ямар ч гэрэл гэгээгүй юм шиг илэрхийлцгээдэг. Бид, “хэрэгтэй”, “ёстой” гэж хэлсэнийхээ тоогоор асуудлууд үүсгэж байдаг гэдгээ мэддэггүйгээс, амьдралын утгыг улам ойлгохоо больдог ажээ.
Энэхүү үгсийг үгсийн сангаасаа авч хаяснаар, агуу өөрчлөлтийн үүд хаалгыг нээх юм. Энэ  өөрчлөлт маш тааламжтай гэдэгт итгэлтэй байгаарай. Энэхүү үгсийн оронд, урам зоригийг тань жигүүрлэх үгс өөрийн эрхгүй хэрэглэгдэж эхлэх бөгөөд үгийн жигүүрээр амьдралаа хэрхэн аз жаргалтай болохыг анзааран баярлах болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Apr 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo