Sugar

Гайхалтай арга! “Хүслийн захидал”

Oct 03, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Гайхалтай арга! “Хүслийн захидал”

Бид бүгд, хүүхэд байхдаа, үлгэр домогт дуртай, мөн үлгэрт гарч буй үлгэрийн сайн гол баатруудад маань, шидэт дагина, цурхай, аварга биет лонхны шидтэн, джин зэрэг ид шидтэй гол баатрууд, хүслийг нь биелүүлж туслахад нь хөөрөн баярладаг, бишрэн итгэдэг байж билээ. Тиймээс бидэнд, хүсэл биелүүлдэг шидэт дохиур байдаг ч болоосой гэсэн нууцхан хүсэл хоногшин үлдсэн байдаг биз ээ. Бид өсч том болсон ч ийнхүү хүсэл биелүүлэгч ид шидийг эрж хайсаар явдаг бөгөөд хүсэл зорилгоо, хүслийн захидал болгон бичиж, мөн зорилго, хүслийн биелэлтээ хурдасгах нэгэн арга байдаг байна. 

Өнгөрсөн зууны сүүлээр, Гарвардын их сургуулийн төгсөгч оюутнуудыг, нэгэн өвөрмөц туршилтад хамруулсан бөгөөд эдгээр оюутнуудад, ирээдүй болон зорилгоо тодорхой мэддэг эсэх талаар асуултад бичгээр хариулах даалгавар өгчээ. Энэ асуултад нийт төгсөгчидийн 84%-нь зорилгоо мэддэггүй, 13% нь ирээдүйгээ төлөвлөдөг, харин 3-хан хувь нь өмнөө зорилго тавьдаг, гээд түүнийгээ маш тодорхой бичсэн хариултууд өгсөн аж. 10 жилийн дараа уг туршилтын үр дүнг шалгасан бөгөөд зорилго тавьдаг гэж хариулсан оюутнууд, зорилгынхоо баримжаалалгүй оюутнуудаас илүү амжилтад хүрсэн, харин зорилгоо бичгээр гайхалтай илэрхийлж байсан 3%-д багтах оюутнууд, хүрсэн амжилт, орлогын үзүүлэлтээрээ санаанд оромгүй амжилтад хүрсэн байжээ. Энэ аргыг хүн бүр өөр өөрөөр хүлээн авах нь гарцаагүй ч, уг аргын энгийн хялбар байдал магадгүй танд, хийгээд үзэх хүсэл төрүүлэх ч юм билүү? Ердөө л, зорилго, хүслээ, шидтэнд захиа бичиж буй мэт цаасан дээр илэрхийлэхэд л хангалттай. Хугацаа ч их шаардагдахгүйгээс гадна, гараар бичихгүй шивсэн ч болдог бөгөөд харин, бичсэн хүслээ заавал дугтуйнд хийж наах хэрэгтэй байдаг. Мөн, зөвхөн жилийн дараа задалж болох нөхцөл тавигддаг. Жилийн дараа та, хүслийн захидлаа задалж, тэр үедээ биелэшгүй гэж санагдаж байсан ихэнхи хүслүүд тань ид шидээр мэт биелсэнийг уншаад гайхан шагширах болно. Хүсэл биелүүлэх захидлаа улам хүчтэй болгохын тулд:
-Хүслүүд тань тодорхой, баталсан маягтай байх ёстой. Жишээ нь, “Би өөрийн гэсэн хувийн байранд амьдрахыг хүсч байна.”, “Би, ... маркийн автомашинтай болохыг хүсч байна” гэх мэт.
-Бичих үедээ ундран гарч буй хүслүүдээ зогсоож болохгүй. Их бага гэлгүй бүгдийг нь бичих.
-Хүсэл бүрийн ард, бодитоор багцаалсан биелэгдэх хугацааг бичих. Хүсэл нь, ургамлын үр адил соёолж боловсрох хугацаатай байдаг.
-Мөн, төсөөлөл хэмээх бидэнд заяагдсан гайхамшигтай чадвар маань, хүсэл биелэхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг тул, хүслээ бичих үедээ болон дугтуйлсныхаа дараа ч хүслээ биелсэнээр төсөөлөн бодож байх хэрэгтэй болдог. Энэхүү, төсөөлөл хэмээх хэцүү биш арга толгойнд ч оромгүй төлөвлөгөө зорилгыг бодит болгох агуу хүчтэй байдаг байна. Учир нь, төсөөлөл нь, таны тодорхой зорилго, хүслийг, ухамсарт тань, биелсэн мэт зурж өгдөг. Тиймээс, энэхүү бичсэн хүслийн захидал дахь хүслүүдээ, байнга бодож төсөөлж байх хэрэгтэй бөгөөд энгийн, хялбар энэ аргын ид шидийг хүлээн авч, хүсэл биелүүлэгч шидэт дохиурын эзэн нь болоорой.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Oct 03, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo