Sugar

Гэр бүл салалтын гол шалтгаан

Oct 27, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Гэр бүл салалтын гол шалтгаан

Гэр бүл салалтын гол шалтгаан нь, хэн хэнээсээ хүлээдэг, биелэгдээгүй хүсэл, хүлээлт байдаг. Энэхүү биелэгдээгүй хүлээлт, зөвхөн салалтад хүргээд зогсохгүй, аз жаргалгүй гунигт амьдралаар амьдрахад хүргэдэг. 

Хүлээлт – бодит байдал – урам хугаралт – бухимдал – салалт. Илүү ойлгомжтой тайлбарлахын тулд жишээ авъя.
Эрэгтэйчүүдийн хувьд. 1/ Хүсэл, хүлээлт: Эрэгтэй хүн, ажилаасаа ирэхдээ, үс гэзгээ сайхан янзалчихсан, цэвэрхэн хормогчтой эхнэр нь, хоол ундаа бэлтгэн, цэвэрхэн хувцасласан хөөрхөн хүүхдүүдтэйгээ оройн хоолоо зооглон, хамтдаа салхинд гарч, хүүхдүүдээ тоглуулан амьдрахыг хүсч хүлээдэг. 2/ Бодит байдал: Ажилаасаа ирэхэд нь, бэлдсэн хоол ундны үнэр ч байхгүй, гэр орон эмх замбараагүй, хүүхдийн тоглоомууд хөглөрч гишгэх ч газар байхгүй, ядарч янгуурхсан эхнэр нь, зурагт үзэн суух зуураа, олигтой зүйл ч ярихгүй үглэж, өрвийж халтартсан хүүхдүүд нь өлсөж хоол нэхэн гүйлднэ. Өлссөн хүүхдүүдээ хооллох, өөрөө ч юм идэхийн тулд, хоолоо, хийж, хам хум тараасан зүйлсийг цэгцлээд, унтана. Энэ байдал үргэлжлэх хугацаанаас шалтгаалахгүй урам хугаралт хэмээх зүйлд хүргэн салалт, эсвэл азгүй амьдарлаар амьдрах, бусад хүмүүс, нийгмээс тусгаарлагдах, ичиж амьдрахад хүргэдэг.
Эмэгтэйчүүдийн хувьд. 1/ Хүсэл, хүлээлт: Эр нөхөр нь ажилтай, амжилттай, мөнгө төгрөг олдог. Хүссэн зүйлээр нь дутаахгүй, анхаарал халамжтай байхыг хүсч хүлээдэг. 2/ Бодит байдал: Ажилаас тараад, цэнгээний газаруудаар цаг нөхцөөж, оройтож ирээд уур унтуу болно. Хийж бэлдсэн хоолыг нь голж, үр хүүхдээ хайхрахгүй, зөвхөн эхнэр нь хариуцах ёстой юм шиг аяглана. Хичээвч, сайн зүйл сонсохгүй, дэмжлэг туслалцаа үгүй. Урам хугаралтаас өөр юунд хүрэх билээ.
Ийнхүү, хүссэн хүлээлт нь байхгүйд урам нь хугарсан хүмүүс ихэвчилэн салдаг, эсвэл аз жаргалгүй амьдардаг бөгөөд бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чаддаггүйн улмаас нас нь явахын хирээр буруу зуршилд автах магадлалтай байдаг гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Oct 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo