Sugar

Үгсийг утгын түвшинд нь хэрэглэснээр, сайхан амьдралыг бүтээж болдог

Mar 07, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Үгсийг утгын түвшинд нь хэрэглэснээр, сайхан амьдралыг бүтээж болдог

Олон хүмүүс, бодол бол материаллаг гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ, үүнийгээ өдөр тутмын амьдралдаа ашигладаггүй нь гайхмаар, мөн түүнээс ч илүү гайхалтай зүйл нь, бидний багахан хэсэг л, өвөг дээдсээс уламжлан ирсэн өдөр тутам хэрэглэдэг үгс, мөн үгсийн утгын амьдралд нөлөөлөх үйлчилэлд ач холбогдол өгдөг нь бүр илүүтэй харамсмаар. Бид, өөрсдийн амьдралыг, үйл хөдлөл, бодол санаа, байр байдал, үгс гэсэн дөрвөн түвшинд бүтээж, эдгээр 4 түвшинг будаг гэж үзвэл, бодит байдлаа энэхүү 4 үйлдлээр будаж байдаг. Жишээ нь, нэг хүн өөрчилөгдөхөөр шийдэж, үйл хөдлөлийнхөө түвшинд, өөр үйлдлүүд хийн өөр будгаар амьдралаа будаж эхлэв. Гэтэл, ердөө л, “Юу байна, Ажил нь сайн уу?” гэсэн асуултад, “Хэвийн, Юмгүй дээ” гэж хэлээд л, уг үгсийн утгаар, өөрчлөгдөх явцаа уртаас урт хугацаагаар удаашруулна. Амьдралаа өөрчилөх гэж байхад энэ хариултууд ямар хамаатай юм гэж бодож байна уу? Харин, амьдрал гэсэн үгэн дор, амьдралын бүх зүйл багтаж байдгийг ухаараарай. Өнөөдөр бол, таны өчигдөр хийсэн зүйл, харин маргааш бол таны өнөөдөр бодож сэдэж, ярьж, хийж байгаа зүйлс тань юм. Хэлж буй үгс тань, таны бодол, хийж буй үйлдэл, байгаа байр байдалтай тань адил үйлчилэлтэй байдаг. Бид үнэнээс гуйвахгүй гэж хэрэглэсээр ирсэн нэгэн хэмийн хүч султай, саармаг үгсийг саарал будагтай л зүйрлэж болох юм. Ийнхүү ихэнхи хүмүүс амьдралаа саарал өнгөөр буддаг аж. Амжилттай сайхан амьдарья гэвэл, тод гэгээлэг будаг буюу сайхан, тэр бүр хэргэлдэггүй цоглог үгс хэрэглэх хэрэгтэй байх нь. Сонирхуулахад, дэлхийн бүх шашныхан мөргөл залбиралдаа уянгалаг сайн, сайхан үгс ашиглаж байдаг гэнэ. Тэрхүү олон удаа давтагдах үгс  далд ухамсарт сууж хүмүүст нөлөөлдөг аж. Үүнийг орчин үед, сэтгэл зүйн шинжлэх ухаан аутотренинг, аффирмаци хэмээн нэрлэж, ашигладаг болоод байна. Америкийн нэгэн нэртэй компани, ажилтнуудынхаа дунд, харилцаанд хэрэглэх үгсийн жагсаалт гарган мөрдүүлдэг. Жишээ нь “асуудал” гэсэн таагүй үгийн оронд “челленж”, “гоё” гэхийг “гайхалтай сайхан”, “сайн” –ыг “онц” гэж хэлж байхыг шаарддаг гэнэ. Ердийн хэрэглээний саармаг утгатай үгийг, ийнхүү эерэгээр хүчтэй үгсээр сольж хэрэглэснээр өөрийн амьдралыг гэгээн сайхнаар будах боломж бүрддэг гэж үздэг байна. Байнгын хэрэглээний зарим үгсийг сайхан үгсээр солих нь ухамсрыг сэргээж байдаг, жишээ нь, “Ажил сайн уу?” гэсэн асуултын хариуд,  уламжлалт, “Сайн”, “Хэвийн”, “Яах вэ”, “Зүгээр” “Хуучнаараа” гэхийн оронд, “Онц онц”, “Гайхалтай” гэх ч юм уу өөрт аятайхан хүчтэй үгсийг хэрэглээд үзээрэй. Ингэж хэлэх үедээ, мөр тань тэгширч, эрүү тань өргөгдөхийг лавтайяа анзаарна. Эхний үед, бусдын гайхсан харцанд эвгүйрхэх, өөрөө ч үүнд дасахгүй балмагдах ч удахгүй дас ч л орхино. Амьдралынхаа төлөө хүн юу эсийг хийдэг билээ.  Жишээ нь, “Ажил сайн уу?” гэсний хариуд, “Гайхалтай” гэж хариулахад тань, “Юу?”, “Юу гэнэ ээ?”, бүр “Чи чинь яачихав?” гэж асууцгаах болно. Та, үүнд “Өнөөдөр сайхан байна”, “Сэтгэл санаа сайхан байна”, “Сайхан амарчихаж” гэх мэтээр өдөр бүр хэлээд байхаар, мөн л эргэн тойрныхон тань дасч тоохоо болих ч, үүний зэрэгцээ танд өөрөөр хандаад эхэлдэг гэнэ. Танихгүй хүний тухай яриан дунд, “Тэр сайн хүн” гэж хэлэх нь сонсогдоход хүн их ойшоохгүй. Харин, “Тэр гайхалтай хүн” гэх нь сонсогдвол, сонсож буй хүн төрөл бүрээр тэр хүний тухай төсөөлж эхэлнэ. Энэ хоёр үгийн ялгаа танд харагдсан байх аа. Үүнээс харахад, байнга хэрэглэгдэж байдаг үгс хүчээр сул байдаг гэж үздэг байна. Тиймээс өөрийн хэл яриа, үгсийн сангаа цоглог сайхан үгсээр баяжуулж, амьдралын зургаа гэгээлэг, сайхан, гайхалтай өнгөөр будаарай. Амны билгээс ашдын билэг гэдэг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Mar 07, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo