Sugar

Хүүхэддээ тавих, “дэрэн доорхи асуултууд”

Feb 04, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Хүүхдээ унтахаас нь өмнө, өмнө тавтай нойрсохыг хүсээд дараах асуултуудаас таалагдсаныгаа сонгон цөөн хэдэн асуулт тавих нь, орчин үеийн гэр бүлийн харилцааны өдөр тутмын завгүй байдлаа ойлгуулах,  хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа ойртуулах, дотносох байдалд хүргэнэ гэж үздэг. Уг асуултуудыг “ дэрэн доорхи асуултууд” гэж нэрлэдэг бөгөөд хүүхэдтэйгээ сэтгэлийн яриа өрнүүлэх эхлэлийг тавьж, хүүхдийнхээ талаар олон зүйлийг мэддэг болоход тустай ажээ.

-Миний хүү, /охин/ юу мөрөөдөх дуртай вэ?
-Хайртай гол баатар чинь хэн бол?
-Чи өөрийгөө өөрчлөх болвол, юугаа өөрчлөх вэ?
-Өөрийнхөө юугаар бахархаж чадах вэ?
-Эргэн тойронд байгаа хүмүүсээс хамгийн сайн хүн хэн бол? Яагаад?
-Найзын чинь ямар чанар хамгийн их таалагддаг вэ?
-Ямар зүйлийг хийж сурахыг хамгийн их хүсч байна?
-Хэрэв чи, амьтан байсан бол ямар амьтан болох вэ?
-Хэрэв бүх зүйлсээс чинь нэг л зүйлийг үлдээ гэвэл, юу авч үлдэх вэ?
-Ямар хүнийг амжилттай гэж тооцох вэ? Яагаад?
-Ямар үед, томчууд ойлгохгүй байна гэж боддог вэ?
-Хэрэв, дэлхийн аль ч цэгт 48 цагийг өнгөрүүлэх боломж олдвол, хаашаа явах вэ?
-Амьдралд ямар зүйлд баярлаж явдаг вэ? Хэнд илүү баярладаг вэ?
-Дэлхий дээрх, ямар ч хүнтэй солигдож болно гэвэл, чи хэнтэй солигдох вэ?
-Ямар зүйлийг, өчигдөр хийснээсээ илүү хийж чадах вэ?
-Бодол уншиж чаддаг байх, нисч чаддаг байх хоёрын алийг нь сонгох вэ?
-Цэцэрлэг, сургууль ер нь хаана ч тэр, өдөр бүр хэнтэй тааралдаж уулзаж байхыг хүсч байна?
-Үдийн хоолоо өөрөө хийдэг байсан бол ямар хоол хийх байсан бэ?
-Найзуудаас чинь хэн хамгийн нөхөрсөг вэ?
-Өнөөдөр хэнтэй хамгийн их цагаа өнгөрүүлэв?
-Хамгийн дуртай тоглоом чинь юу бол?
-Хэн чамайг хамгийн их инээлгэдэг вэ? Яахаар нь инээдэг вэ?
- Кино, хүүхэлдэйн киноны дуртай дүрдээ тогло гэвэл ямар дүрийг сонгох вэ?
- Гэр бүлийнхээ, хэнтэй нь хамт байхад хамгийн хөгжилтэй байдаг вэ?
Гэх мэт эерэг хариулт хүлээсэн асуултуудыг, мөн өөрөө ч зохион тавьж байгаарай. Эдгээр асуултуудыг өөрийн үгээр, хүүхдийнхээ насанд тохируулан тавьж халуун дулаан яриа өрнүүлснээр хүүхдээ ойлгох сайхан боломж гарна. Асуулт тавих үедээ тулгах, заавал хариулт шаардаж хэрэггүй. Хариулж чадахгүй бол нь дараагийн асуултруу шилжиж тавих ба хэт олон асуултаар булж болдоггүй байна. Мөн хариулсан хариултыг нь тойрсон яриа өрнүүлэхийг чухалчлаарай. Асуултад хариулахгүй, бүрэн хариулахгүй бол бүү санаа зовоорой. Хүүхэд тань унтахаасаа өмнө бодож төсөөлөн, магадгүй зүүдэндээ хариулж, оюун нь тэлэх болно. Дараа нь давтан асуухад тань, хүүхэд, өөрийнхөө хөөрхөн бодол төсөөллүүдээр баяжуулсан, хайр өхөөрдлийг тань хүргэх хариулт өгч хамтдаа баярлах болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Feb 04, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo