Хүнд, хүссэн бүгдийг нь өгөх чадвартай ганцхан чанар байдаг. Энэ нь,
амьдралыг амтархан эдлэх буюу амьдралыг цэнгэл болгон хувиргах, баярлаж чаддаг
чанар юм. “Амьдралын баяр баясгалантай хүн” гэж, бидний нэрлэдэг хүмүүс ийм
чанартай байдаг. Та анзаараарай. Тэд үргэлж өөдрөг байж, амьдрал нь, жаргалтай
байдаг бөгөөд ийм хүнд, хүмүүс эрэгтэй, эмэгтэйгүй татагдаж, хэзээ ч
ганцаарддаггүй, бүрэн дүүрэн амьдарлаар амьдардаг.
Жишээ нь, тэд, амьдралын хором бүрийг, мөн амьдралын наад захын үйлдлүүд болох, жүрж идэх үеийн, идэхээс өмнө хорхой хөдөлгөн аманд ялгарах шүлс, исгэлэндүү чихэрлэг амт, залгиураар таатайхан гулгах амтлаг шүүсийг хүртэл үнэлж таашаан баярлаж, нар шингэх үеийн сүүлийн туяаг ч, олж харсандаа саатан олзуурхаж, ганцаархнаа усны өрөөнд биеэ тослон зогсохдоо өөрийн биедээ хүрч буй мэдрэмждээ хүртэл уусан, хээрийн цэцэгсийн үнэрийг авахдаа ч баярлан баясаж чаддаг. Ийнхүү тэд, амьдралыг, цэнгэл жаргал болгон хувиргаж байдаг. Энэ нь, хүн болон хорвоо ертөнц хоорондын заяагдмал зохилдлогоо, зүй тогтол юм. Ертөнцийн зүй тогтолын дагуу, хэрхэн ийнхүү амьдарч сурах вэ? Амьдралыг цэнгэл болгон хувиргахын тулд, хамгийн жижиг зүйлсээс эхлэн, тухайн зүйлсээ хийх үеийн үйлдэл, мэдрэмжээ анзаарч сурахаас эхэлдэг. Эхний үед, ганцаараа байх үедээ, өөртөө байгаа, цэвэр хувийн зүйлсээсээ таашаал авч байгаа эсэхээ анхаар. Энэ нь мөн, таныг өөрийгөө хайрлахад сургадаг бөгөөд юун дээр унтаж, юуг, яаж идэж, юу хэрэглэх нь илүү таатай байгаагаа тодруулснаар, та, өөрийн дуртай зүйлс, дургүй зүйлсээ ялган, орчиноо тааламжтай болгох үйлдлүүд хийгдэн, сайхан зүйлсээр өөрийгөө хүрээлүүлснээр баярлах мэдрэмжүүдээ олж авдаг. Өөрөөр хэлвэл, нарийн мэдрэмжүүд сэргэдэг. Үүний үр дүнд, хүн, хайр дутагдсанаас хайрлуулах, хайрыг хүсэх бус, харин хайрын илүүдлээс, хайр нь зүрхнээс хальж асгаран, нүдэнд нь оч болон гэрэлтсэн, уруулынх нь буланд мөнхийн инээмсэглэл болон хувирсан, баяр баясгалант амьдралыг олж авах чадвартай болдог аж. Танд, амьдралыг аз жаргал болгон хувиргах агуу их чадвар, бүр бүхэл бүтэн өөрийн ертөнцийг аз жаргалаар дүүргэн бүтээх хүч төрөлхөөс заяагдсан байдаг. Тиймээс, амьдралыг бяцхан хүүхдүүд мэт баяртай хүлээн авч, өөртөө, үргэлж, сэтгэлийн таашаал, таатай орчинг бэлэглээрэй, та, өөрөө ч анзаарахгүйгээр, өөрийн хамгийн сайхан, аз жаргал дүүрэн ертөнцийг байгуулчихсан байдаг юм. Аз, жаргалтай хүүхэд насаа сана. Хүүхдүүд үргэлж, аливааг баяртайгаар хүлээн авч, баяр баяслаар дүүрэн, амьдралыг ханатал эдлэн амьдардаг. Үүнтэй адил, мөнхийн баяртай, сэтгэл хангалуун, урам зоригтой амьдар.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 18, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.