-Чи хэзээ нэгэн цагт, хууралт мэхлэлтүүдийг үзэж, даван туулсныхаа дараа, хуурч
мэхэлдэггүй хүн бас байдгийг ойлгоно.
-Чи хэзээ нэгэн цагт, гадаад үзэмж нь дотоод гоо сайхантай харьцуулшгүй бөгөөд
бүхий гадаад үзэмж нь, эхний бороонд урсан арилах зүйл, харин дотоод гоо сайхан
бол үргэлжийн гал цогтой, унтарч бөхөж цогшсон ч, үлээхийн төдийд асч бадран,
дотроос бүлээцүүлдэг зүйл гэдгийг мөн ойлгоно.
-Чи хэзээ нэгэн цагт, өөрөө үнэн мөнийг нь олоогүй бол, бүхий сайхан мэргэн
цэцэн үгс, хөндий хоосон үгсийн
цуглуулгаас илүүгүй гэдгийг ойлгоно.
-Чи
хэзээ нэгэн цагт, сайхан сэтгэл, элбэрэл, энхрийлэл, халамж нь, сул доройн
илрэл биш харин дотоод сэтгэлийн хүч гэдгийг ойлгоно
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 29, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.