Sugar

“Мөнгө, их мөнгөтэй болмоор байна!”

Oct 10, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

“Мөнгө, их мөнгөтэй болмоор байна!”

Мөнгөний тухай ярилцацгаах үед, үргэлж их мөнгөтэй болмоор байна гэсэн үгс үргэлж сонсогдож байдаг бөгөөд энэ нь, тухайн хүний санхүүгийг байдлыг тодорхойлж мөн мөнгө санхүүгийн талын мэдлэгээ өсгөх хэрэг хүн бүрт байдгийг харуулж өгдөг. Мөнгөний асуудалтай байх нь таны мөнгөтэй буруу харьцаж буйг харуулахаас гадна, таны далд ухамсарын гүнд, мөнгөтэй холбоотой нэгэн буруу зүйл суучихсан байгааг илтгэдэг. “Их мөнгөтэй болмоор байна” гэж хичнээн зарлан тунхагласан ч, энэ нь танд, тэрхүү их мөнгийг хүлээн авахад бэлэн болсон хөрс нь байгаа гэдгийг харуулдаггүй. Итгэхгүй байж магад, тэгвэл дараах дасгалыг хийхийг санал болгоё.

Та, нүдээ аниад, орлого тань арав дахин нэмэгдчихлээ гээд төсөөлөөд, өөртөө дараах асуултуудыг тавьж, хариулахыг хичээ. Та, яг одоо, энэ мөнгөө яах вэ? Юунд зарцуулах вэ? Таны ойр дотныхны хандлага өөрчлөгдөх үү? Таныг үнэтэй хувцаслаж, тансаг машинаар явах үед хүмүүс юу гэж бодох бол? Өөрөөс тань бага орлоготой хүмүүст хандах, таны хандлага өөрчилөгдөх үү? Та, тэднийг бүтэлгүй хүмүүс гэж боддог болох уу? Өөрийгөө бусдаас илүү ухаантай гэсэн бодол толгойд чинь орж ирэх үү? Өөрөөрөө бахархах сэтгэл төрөх үү? Мөнгийг даган ирсэн эрх мэдлээ хэрхэн ашиглах вэ? Мөнгөө хадгалж, хамгаалахад юу хэрэгтэй бол? Амьдралыг үзэх үзэл тань өөрчилөгдөх үү? Их хэмжээний мөнгө, танил тал, хамаатан садандаа зээлдэх үү? Танаас тийм хүсэлт тавих хүмүүс байгаа юу? Гэнэт их мөнгө тань алга болчихвол, ямар мэдрэмж төрөх вэ? Та яаж хадгалах вэ? Эдгээр асуултуудад хариулах үед эргэлзэж тээнэгэлзсэн, эсвэл эвгүйрхсэн, огт мэдэхгүй байсан хариултууд тань таны, дотоод ухамсар дах тэрхүү “буруу зүйл”-ийг илрүүлдэг, тиймээс, энэхүү хариултуудаас мөнгөтэй харьцах хамгийн их эргэлзсэн, мэдэхгүй байсан, тэрхүү харьцаагаа зассанаар, үйл хөдлөл, үйлдэл тань таны ухамсарын түвшинд үйлчилж эхлэн, мөнгийг хүлээж авах хөрс суурь бүрэлдэж эхэлдэг.
“Мөнгөтэй болмоор байна”-ыг, хэрхэн “Би мөнгөтэй хүн” болгон хувиргах вэ? Сэтгэл зүйчид, мөнгөнд энгийн хандахыг зөвлөдөг. Сэтгэл дотроо, мөнгө байна-сайн хэрэг, их мөнгө байна- мөн л сайн, бага мөнгөтэй байх-байх л асуудал гэсэн хувилбаруудыг аль алийг нь хүлээн авч суулгасан байх хэрэгтэй аж. Эд баялаг, мөнгө бол таны өмчлөл биш, харин бидний амьдардаг ертөнцийн өмч. Тиймээс, мөнгийг өгч ч чадна, мөн буцаагаад авж ч чадна. Мөн сэтгэхүйдээ, хүмүүсийг мөнгө санхүүгийн байдлаар ялгаж дүгнэхийг болих хэрэгтэй байдаг байна. Мөнгөтэй хүн амжилттай, харин мөнгөгүй хүн бүтэлгүй гэсэн бодлын нян, бидний мөнгөний урсгалыг хаадаг аж. Энэ бүхнийг ойлгож, хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Таны “Мөнгөтэй хүн” болох хүсэл биелэх болтугай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Oct 10, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo