Sugar

Ордуудад өгсөн Бурханы бэлэг

Dec 03, 2016 - by Nimo

Сонин хачин

Ордуудад өгсөн Бурханы бэлэг

Ордуудад, тус бүрт нь, Бурхан дараах чадвар боломжуудыг өгөхдөө, та нар сая саяар үржин өснө, тэр үедээ өөрсдөдөө оногдсон чадварыг бие биендээ нөхөж яваарай гэсэн ажээ.

-Өглөө. Бурхан 12 хүүхдээ өмнөө суулган, нэг нэгээр нь дуудаж тэдэнд амьдралын үрийг суулган бэлэглэх аж. Ордууд нэг нэгээрээ, урагш нэг алхан тус тусын ноогдсон амьдралаа авцгааж байна. 

Хонь урагш алхав

Би чамд, амьдралын хамгийн анхны үрийг өгье. Та нарын гарт байгаа үр тус бүр хэдэн саяар үржих юм. Та нар миний оюун санааг хүмүүст хүргэх анхны хүмүүс. Энэхүү оюун санааг тэтгэх, эргэлзээг тайлах нь та нарын ажил биш. Та нарын амьдрал бол үйл хөдөлгөөн. Сайн ажиллахын чинь төлөө “Өөрийгөө үнэлэх” зоримог зан чанарыг өгье гэв

Үхэр урагш алхав

Би чамд, амьдралын үрийг матерт хувиргах эрхийг өгч байна. Та нарын ажил нөр их, тэвчээр шаардна. Та нар эхэлсэн болгоноо дуусгах ёстой. Та нар эргэж буцах, эргэлзэх болон бусдаас хамаарах ёсгүй хүмүүс. Тиймээс би, “Эрч хүч”-ийг өгье. Ухаантай ашиглаарай.

Ихэр урагш алхав

Би чамд хариултгүй асуултыг өгье. Та нар хүмүүст эргэн тойрноо таньж ойлгоход тусална. Та нар хүмүүсийн асуултад хариулах, хариултыг мэдэх, хүсэл эрмэлзэлд чинь зориулж, “Мэдлэг”-ийг өгье гэлээ.

Мэлхий урагш алхав

Та нарт, хүмүүсийг эерэг сэтгэл хөдлөлд сургах, чиглүүлэх чадварыг өгч байна. Та нарт миний хүргэх тус бол хүмүүсийг уйлах, инээх сэтгэл хөдлөлийг нь гаргаж, дотроос нь хөгжүүлэх. Эв эеийг тогтоох чадварыг мөн өгч байна, тиймээс та нарт, би, “Гэр бүл”-ийн бүрэн дүүрэн байдлыг өгч байна. Өсөн нэмэгдэх билэгдлийг мөн өгье гэлээ.

Арслан урагш алхав

Би чамд, миний уран бүтээлийг бүхий л сайн сайхнаар харуулах үүрэг даалгая. Гэхдээ та нар, өөрсдийн бардамнал, сайрхалыг анзаарах хэрэгтэй. Үгүй бол хүмүүс та нарыг ойлгохгүй гадуурхана. Та нар энэ үүргээ сайн биелүүлвээс маш их баяр баясгаланг дагулах бөгөөд үүний тулд та нарт, “НЭР ТӨР”-ийг өгье гэлээ.

Охин урагш алхав

Би, чамайг миний бүхий л бүтээлүүдийг судалж шинжлэхийг хүсч байна. Та нар хүн төрөлхтөний амьдралын зам, алдаа болон улам боловсронгуй болгох бүхий л зүйлийг харах чадвартай. Тиймээс би, та нарт “Цэвэр оюун санаа”-г өгье

Жинлүүр урагш алхав

Та нарт, би, хүмүүс бие биенийхээ өмнө хариуцлагатай байхыг сануулж байх үүргийг даалгаж байна. Ийм байвал тэд хамтарч ажиллах, өөрсдийн хийсэн зүйлдээ хариуцлагатай ханддаг болох юм. Та нар хаана ч явсан энэ үрийг суулгаж байх бөгөөд, үүний чинь тулд би, “Хайр”-ийг өгье гэлээ.

Хилэнц урагш алхав

Би та нарт хүнд даалгавар өгөх нь. Та нар бусдын ухааныг хэмжих чадвартай байх бөгөөд харин та нар, өөрсдийн мэдлэгийн талаар ярихыг би, зөвшөөрөхгүй. Та нар үзсэн харсанаасаа таатай байхгүй. Та нар хэсэг хугацаанд надаас ч нүүр буруулна. Та нар хүн төрлөхтнийг маш сайн мэддэг болох бөгөөд өөрийнхөө араатанлаг мэдрэмжтэйгээ тэмцэж, зарим үед замаасаа хальтирахвий. Гэвч та нар хамгийн дээд бэлэг “Зорилго”-ыг надаас авах болно.

Нум урагш алхав

Би та нарыг хүмүүсийг инээлгэж байгаасай гэж хүсч байна. Хүмүүс намайг хүлээж авахгүй бол уур хилэнтэй болцгоодог. Тэр үед та нар инээдээр дамжуулан, хүмүүст найдвар төрүүлж, итгэл үнэмшилд хүргэх ёстой юм. Та нар амьдралын олон зүйлийг нугаршгүй гэдгийг мэдрэх болно. Би, та нарт “Элбэг баян байдал”-ыг бэлэглэе. Үүнийг ашиглан хамгийн харнхуй мухарт ч гэрэл гэгээ өгч яваарай гэв

Матар

Та нар хүмүүсийг ажиллаж сургахын тулд, үлгэрлэн ажиллах ёстой. Та нарын даалгавар хүнд. Та нарын нуруун дээр, хүн төрөлхтөний бүх хөгжил дэвшил явах болно. Та нарт зориулж “Хариуцлага”-ыг өгье. Хүн төрөлхтөнийг хариуцлагаар хошуучилж, сургахад чинь зориулж байна гэв.

Хумх

Би та нарт, ирээдүйн төсөөллийг даалгаж байна. Хүмүүс өөр бусад гарц байгааг олж харахад энэ хэрэгтэй юм. Та нар ганцаардал үзнэ. Яагаад гэвэл, миний хайрыг хавтгайруулахыг хүсэхгүй байна. Харин хүмүүсийн нүдийг бусад боломжууд руу чиглүүлэхэд чинь тустай “ЭРХ ЧӨЛӨӨ”-г бэлэглэе. Эрх чөлөөтэй байж хаана хэрэгтэй байна тэр газар очиж туслах боломжийг чинь өгч байгаа юм гэлээ.

Загас

Би, та нарт хамгийн хүнд даалгаврыг өгч байна. Та нар, энэ дэлхийн бүхий л гуниг зовлонг цуглуулан надад буцааж өгөх ёстой. Та нарын нулимс миний нулимс байх бөгөөд та нартай таарах зовлон зүдгүүр нь намайг ойлгоогүй хүмүүсийн үйлдлээс болж байх юм. Гэлээ ч та нар, хүмүүсийг ойлгож туслах ёстой юм. Та нар бол миний 12 хүүхдээс, намайг хамгийн их ойлгодог нь байх юм. Би та нарт зориулж, зөвхөн та нарт! “ОЙЛГОЛТ”-ыг өгч байна. Та нар, үүнийг хүн төрөлхтөнд дамжуулах гээд чадахгүй юм. Учир нь үүнийг та нарт зориулсан гэлээ.

Ордууд бүгд гарч явцгаав. Тэд өөрсдийн үүргүүдээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар дор дороо бодоцгоон гарахдаа өөрсдийн үүрэг даалгавар, бэлгийнхээ учрыг олоогүй байснаас буцаж ирцгээв. Бурхан инээмсэглээд-“та нар над дээр олон удаа үүрэг даалгавраасаа бэрхшээн ирцгээх болно, тэр болгонд би хүслийг чинь биелүүлэх болно.” гэлээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Dec 03, 2016 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo