Таны, сэтгэл, байр суурьт чинь таарахгүй орчин
нөхцөл гэж байдаг аж. Үүнийг мөрдөхийн
тулд орчин тойрныхон болон өөртэйгээ ч тэмцэлдэх болдог.
Дэргэдэх, өөр бусад хүмүүс хэн нэгэн аливаад зорьж эрмэлзэхийг таашааж хүлээж авах нь ховор байдаг бөгөөд таны өөрийн сэтгэл ханамж, амжилтруу тэмүүлэх сэтгэлийг ихэвчлэн “амиа бодогч” гэх мэтээр хүлээн авч өөр хоорондоо ярилцан илэрхийлж нэг төрлийн сэтгэхүйн дайралт хийж байдаг. Бусдын, өөрийн тухай янз бүрээр ярилцахыг дуулж сонсох хамгийн таагүй зүйл бөгөөд энэ болгоныг анхаарах нь амьдралыг уйтгартай бүр гунигтай болгодог гэнэ. Мөн таны амьдралын зорилгын цараа хэдий чинээ том байна, төдий чинээ сэтгэхүйн дайсантай байдаг. Тиймээс өөрийн байр сууриа мэддэг, нугаршгүй байж чадаж сурах нь жижиг мөрөөдөлтэй хүмүүс өөрсдөө холдох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Таны амьдрал хамгийн дуртай зүйлс болон таныг баярлуулах бүхнээр дүүрэн байх ёстой. Та, өөрийнхөө хүсэл зорилгоо бусдад “нулимуулахгүй” хамгаалж чадсан цагт энэ байдалд хүрнэ. Та бусдыг хянаж чадахгүйтэй адил тэд ч адил хянах ёсгүй. Та тэднийг, тэдний хийдэг зүйлийг өөрчилж чадахгүй. Түүнтэй адил та тэднийг сонсох ёстой гэж үү. Зарим тохиолдол, нөхцөл байдалд “нулимуулахгүйн” тулд “нулимах” хандлагыг хэрэглэх, өөрийнхөө байр суурийн төлөө тэмцэх хэрэгтэй болдог байна. Хүрээллээ сонго. Кофег ч сайн муугаар нь ялгаж уудаг, зөвхөн “сайн” кофе л уугаарай.
Амьдрал богино, өөрийг тань аз жаргалтай болгож
чадах тэр зүйлс дээр л анхаарлаа төвлөрүүл. Танд амжилт хүсье.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 12, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://econet.ru/