Sugar

Ойлголт дүүрэн тарни

Aug 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Ойлголт дүүрэн тарни

Тарни маань уншихад, бидний хүсэл сэтгэл бурханд илгээгдэж, хариуд нь хүсэл биелдэг гэж зуун зуун жилийн тэртээгээс хүмүүс итгэн, өдөр тутам уншиж ирсэн байдаг. Энэ үйлдлийг орчин үед, нэгэн төрлийн сэтгэл засал, мөн дотоод ухамсартаа эерэг дадал суулгах арга, харин, эзотерик талаас хүн, Ертөнцийн дээд, далд нууцлаг хүчинд илгээдэг гайхалтай үр дагавартай илгээмж юм гэж тайлбарладаг. Эерэг сайхан бодол санааг, өөрийн сэтгэлдээ суулгаж, өөрийн ойлголтоор хүслээ илэрхийлэн, сэтгэл бодол, оюун ухаан, далд ухамсар, тайлагдашгүй нууцлаг Ертөнц, Бурханд илгээхийг хүсдэггүй хүн үгүй биз ээ. Өглөө, оройд  өөрөө, өөрийн хүслээр өөрчилж тааруулан уншиж болох “өөрийн” болгох тарни гэж дараах зүйлийг нэрлэж болох юм. Хэрхэн хүлээж авахыг, таны,  мэргэн оюунд тань даатгаад, “Ижил төстэй зүйл ижил төстэй зүйлээ л татдаг” гэсэн ертөнцийн нэгэн хууль байдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Өглөө бүр:

-Миний бүх зүйл сайн, бүр үнэхээр сайхан байна. Би хийж буй бүхэндээ сэтгэл хангалуун, мөн эргэн тойронд минь болж буй бүх зүйлс, өрнөж буй үйл явдал бүр надад ашиг, орлого, сэтгэлийн ханамж авчирдаг. Ертөнцийн энерги, эрч хүчээр амьдрал маань тэтгэгдэж, амьдрал минь санаснаар минь дээшилж байна. Би мөнгө эд баялагийн энергийг хүлээн авахад бүрэн нээлттэй байна, мөн элбэг хангалуун байдлыг амьдралдаа оруулах бүх боломжууд надад байгааг харж байна. Би, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байна. Амьдралын баяр баясгалан миний салшгүй чанар юм. Би аз жаргалтай байна.
Үүнийг хэлснийхээ дараа, болвол таатайхан суниаж эсвэл биеэ чангалах хөдөлгөөн хэдэн удаа хийнэ, энэ үедээ биеэ суллах бүрээ амьсгалаа зугуухан гаргахтай тааруулж өгөөрэй. Ийнхүү амьсгалаа гаргах үед бие тань, ачаалал, алжаал ядаргаанаас суллагддаг. Мэдэрч байна уу? Сайн байна! Гайхалтай! Одоо, та ердийн зүйлсээ хийж эхлэн, сэтгэл тань танд гойд мэдэгдэхгүй ч, эерэгээр цэнэглэгдэн, дотоод ухамсар тань, танд хариу баяр баясгаланг амьдралд тань өгөхөөр бэлтгэгдэж эхэлдэг.

Орой бүр:

Унтахын өмнө толгойд олон бодол эргэлдсээр, нойр хульжиж, эдгээр бодлууд нь маргаашийг бүтээх санаа болж хувирдаг гэж үздэг. Тэгвэл, энэ байдлаас гарах хялбар арга, дараах зүйлийг бодолдоо хэвшүүлэхээс эхэлдэг.
-Би, өнөөдрийн энэ өдөр, ертөнцийн нэгэн сайхан өдөртөө баярлалаа. Энэ өдөр маань, аз жаргалтай, зүйрлэшгүй чухал, маш сайхан өдөр байлаа. Өмнө минь, тоо томшгүй олон сайхан өдрүүд намайг хүлээж байгаа. Тэрхүү өдрүүдийн авчирах, олон сайхан баяр, аз жаргалын амт одоо ч надад амтагдаж байна. Дараалан ирэх сайхан өдрүүдээ баяр баясгалангаар дүүрэн угтна аа. Тиймээ! Угтан ирэх баярт өдрүүд минь шинэ шинэ аз жаргалыг авчирах юм...
Үүнийг давтан давтан бодоорой. Энэ бол нэг төрлийн бясалгал, гайхалтай хүчтэй сэтгэл засал, амьдралыг өөрчилөх хүчтэй дасгал юм шүү.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo