Урдны ЗХУ-н армид, “Хал цэргийн нум” гэдэг нэгэн уламжлал болсон заншил
байжээ. Одоогийн оросын армид ч бас зарим нэг хэсэгт хадгалагдан үлдсэн байдаг
гэнэ. Энэ нь, халагдах гэж буй цэргүүдэд ямар нэг даалгавар өгч, түүнийг
биелүүлэхээр шийдсэн цэрэг тэрхүү даалгаврыг биелүүлмэгцээ хугацаанаасаа өмнө
халагддаг уламжлалтай байжээ. Даалгавар
нь чамгүй хэцүү зүйл байдаг байсан гэнэ. Арми та нарыг олон асуудлуудыг
шийдэхэд сургасан, үүнийгээ батлан харуулахын зэрэгцээ алба хаасан анги
нэгтгэлдээ ашигтай зүйлийг хийж бүтээн үлдээ гэсэн зарчимтай даалгавар өгөгддөг
байж. Цэргүүд ч гэртээ харих гэж яарсан улс биелүүлэхийн тулд бүх л хүчээ
дайчлан аль болох хурдан хугацаанд гүйцэтгэж халагдахын төлөө мэрийдэг байсан
нь дамжиггүй. Яг ийм нэгэн бэрх даалгавар, цэргийн албаа хааж халагдах гэж
байсан одоогийн оросын тэрбумтан Роман Абрамович болон түүний нөхдөд
оногджээ. Энэ нь, модон дундуур тавигдах багагүй урт замын
бэлтгэл ажил буюу модыг унагааж цэвэрлэх ажил байв. Үүнийг тэр жилийн халагдах
цэргүүд хамтдаа хийсэн ч нилээн хэдэн сар гүйцэтгэх ажил байсан бөгөөд хэрэв
Роман Абрамович байгаагүй бол сүх, хөрөөгөөр унагаж эхлэн, дуусгаж ч амжилгүй хугацаа нь
дуусах байсан ажээ. Харин Абрамович, сүх
хөрөө авахаа яарсангүй, нөгөө газрыг дөрвөлжилж хувааж тэмдэглэчихээд хөрш
зэргэлдээ орших тосгон руу явжээ. Одоогийн тэрбумтанд тэр үед хүн хөлслөх
мөнгө байгаагүй нь ойлгомжтой. Гэтэл, уг
хэсгийн ойг унагаж цэвэрлэхээр тэр тосгоны эр хүйстэй болгон ирцгээж, хоёрхон
хоногийн дотор зам тавигдах хэсгийг бэлтгэснээр барахгүй Абрамовичид мөнгө
төлсөн гэдэг. Энэ нь, тосгоны айл бүр
гал түлдэг, түлшний модоо бэлтгэх гэж зөвшөөрөл авахаар хол явдаг, мөн
зөвшөөрөлгүй мод унагавал өндөр торгуультай гэх мэт хүндрэлтэй асуудлуудтай
байсан ажээ. Гэтэл, тосгонд нэг цэрэг ирж тэдэнд, -Ойд мод унагах зөвшөөрөл
авсан, энэхүү хууль ёсны эрхээ өөрсдөө хурдан унагаж зөөх нөхцөлтэйгээр хэсэгчилэн худалдна гэсэн нь ихэд таалагдаж,
дөрвөлжилөн хуваасан газруудыг уралдан худалдан авчээ. Ийнхүү тосгоныхон ч түлээтэй
болсондоо сэтгэл хангалуун үлдэцгээж, харин Абрамович олсон мөнгөө халагдаж буй нөхөддөө, үлдэж албаа хаах
цэргүүдэд, мөн ангийн удирдлагадаа гурав тэнцүү хуваан тарааж, үлдсэн хэдэн
сарын хугацаагаа гуравхан хоногт багтаан шийдэж хугацаанаасаа өмнө халагдсан
ажээ. Хэцүү зүйлийг хялбархан шийдэх ийм гайхалтай аргууд байдаг нь хичнээн сайхан.
Хаа сайгүй байдаг гэнэ шүү!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 16, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.