Sugar

Сэтгэл санааны байдал ба биеийн жин

Sep 08, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Сэтгэл санааны байдал ба биеийн жин

Бидний бие бидэнтэй байнга харьцаж, байр байдлаа мэдрүүлэхийн тулд бараг орилохоос наагуур болж байдаг бөгөөд хүн, өөртөө анхаарал тавихаа болих, өөрийгөө баярлуулахаа болих, амьдралыг үнэлж цэгнэхээ болих зэрэг амьдралын хэсэгхэн хугацааны ч бай таагүй үеүдэд, бие жингээ нэмж эхэлдэг байна. Энэ нь, хүний биеийн жин, сэтгэл санааны байдалтай нягт холбоотойг харуулдаг бөгөөд биеийн жингээ барих, жингээ хасахын тулд, хоолны дэглэм болон бусад тураах бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү сэтгэл санааны байдалдаа анхаарах ёстой болохыг сүүлийн үеийн судалгаануудаар нотолсоор байна. Биеийн жинг ямар ч хоол хүнс биш харин дараах зүйлс нэмдэг гэнэ.

Өөрийгөө хаяж, бусдад өөрийгөө зориулах. /гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхон/
Таагүй зүйл эрхлэх
Өөрөөрөө байж чадахгүй байх
Өнгөрсөн амьдралын дурсамжуудаас салж чадахгүй байх
Хайртай хүндээ гомдсон гомдол. /биеийн доод хэсгээр өөх, хамгаалалт болон хуралддаг/
Амьдралаас айдаг байх. /хэвлий хавь өөхөлж таргалдаг/
Хүсссэн зүйлээсээ татгалзахаас аргагүй байдалд өөрийгөө оруулдаг.
Сэтгэл санаагаа хайхрахгүй, зөвхөн таатай орчинд байхыг эрмэлзэх.
Эдгээрээс хамгийн их биеийн жинд нөлөөлдөг, таргалуулдаг зүйлийг, айдас гэж сэтгэл зүйчид тодорхойлж байна. Тиймээс сэтгэл санааны байдалдаа гоц анхаарч, айдсаа дарах, айдаг зүйлтэйгээ тулах, зугтахгүй давж гарч сурах хэрэгтэй болдог байна. Айдас бол маш хүчтэй энергитэй сэтгэл хөдлөл бөгөөд үүнээс салахын тулд, “зоригтой” байж сурах хэрэгтэй. Олонхи эмэгтэйчүүд, бусдад таалагдахгүй байхаас айх, наад захын айдас тээж явдаг. Таалагдахгүй бол юу болох вэ? Юу ч болохгүй. Үхэх үү? Өвдөх үү? Үгүй! Тиймээс, айж буй зүйлийнхээ цаад талыг нь харж, айхгүй тулж, давж гарах нь, айдсын ар талд байх асар их энерги эрч хүчийг өөртөө ашигтай эргүүлэх, өөрийн сэтгэл санааны шавхагдашгүй хүчээ мэдрэх боломжийг олгодог. Сэтгэл санааны гүнд нуугдсан, айдас, өөрийгөө үнэлэхгүй байдал, итгэлгүй байдал, өөрийгөө золиослосон байдал, гомдол цөхрөл зэргээс салснаар эрүүл саруул сэтгэхүйн орчинд, өөртөө талагдсан бие галбиртай болж, амьдралын баяр баясгалангаар дүүрэн амьдрах нөхцөл бүрддэг бөгөөд эмэгтэй хүний сэтгэл хангалуун, аз жаргалтай инээд, баяр жаргал шиг хүчтэй, бусдыг цэцэглүүлж чадах зүйл энэ хорвоод байдаггүй аж. Юунаас ч бүү ай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 08, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo