Sugar

Шөнө, бидний бие организмд юу болж байдаг вэ?

Nov 13, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Шөнө, бидний бие организмд юу болж байдаг вэ?

22 цаг: Цусан дах лейкоцитын хэмжээ хоёр дахин ихэсдэг. Дархлааны систем шалгалт хийж байгаа нь тэр гэнэ. Биеийн температур буурч, биологийн цаг “Унтах боллоо” дохио өгдөг.

23 цаг: Бие тавирч суларч эхэлнэ. Гэхдээ, бүх эд эсэд сэргээгдэх процесс явагдаж байдаг.

00 цаг: Нойронд өөрийн эрхгүй эзэмдүүлж эхлэнэ. Гэсэн ч тархи ажилласаар, өдөрт авсан бүх мэдэээллүүдийг боловсруулж, эргэлдүүлсээр байдаг.

01 цаг: Нойр энэ үед маш хөнгөн  болж, өвчин хууч, өвдөлтүүдэд мэдрэмтгий болж өглөө болтол бие организмын өвчтэй хэсгүүд өвдөх янгинах, унтуулахгүй байдалд хүргэдэг үе.

2 цаг: Бүх эрхтэнүүд амарч, зөвхөн элэг, унтаж буй бие организмд хуралдсан хорыг цэвэрлэхээр ажилласаар байдаг.

3 цаг: Бие эрхтэнүүд бүрэн амралтын байдалд. Артерийн даралт хамгийн доод хязгаарт бууж, зүрхний цохилт, амьсгалын тоо хамгийн доод  хэмжээнд хүртэл цөөрнө.

4 цаг: Тархи хамгийн бага цусан хангамжтай болдог үе учираас сэрэх болоогүй. Харин сонсгол хамгийн соргог болж багахан чимээнд ч сэрнэ.

5 цаг: Бөөр амарч, булчин амсхийж суларсан байдалтай, бодисын солилцоо удааширсан байх ч, организм сэрэхэд бэлэн болсон байна.

6 цаг: Бөөрний адренал булчирхай, цусанд адреналин даавар, норадреналин өгч эхэлдэгээс артерийн даралт өсч, зүрхний цохилт түргэснэ. Организм сэрэхэд бэлэн болдог ч, ухамсар сэтгэхүй сэрээгүй байдалд байна.

7 цаг: Дархлааны системийн оргил үе. Дасгал хийх, халуун хүйтэн сэлгэсэн душэнд ороход хамгийн таатай үе. Түүнчилэн энэ үед уусан эм, хоногийн бусад үеэс илүү хурдан шингэх, үйлчилэх үр дүнтэй байдаг

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Nov 13, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo