Дулааны улиралд, зусландаа амрах, хөдөө гадаа аялал зугаалгаар явах үед,
шумуул, хөхтүрүү, дэлэнч, үе хөлтөн хорхой шавьж гэх мэт урилгагүй зочидоос
хамгаалах асуудал хамгийн түрүүнд тавигдаж байдаг. Аялал зугаалгын сайхан
сэтгэгдэлийг хамгийн ихээр эвддэг эдгээр хаздаг, цус сордог шавьжуудаас эфирийн
тоснууд хамгаалдаг байх нь. Эфирийн тосыг ашиглан эрүүл мэнддээ ашигтайгаар,
шумуул шавьжнаас хамгаалж болдог байна. Сүүлийн үед, эдгээр шавьжуудаас
хамгаалах олон төрлийн синтетик суурьтай бодис хэрэгслүүд гарсан ч, хүний биед
таагүй нөлөө үзүүлдэг болох нь нотлогдоод байгаа юм. Харин ургамлын гаралтай
эфирийн тоснууд нь тухайн шавьжуудыг устгахгүй дайжуулдаг үйлчилэлтэй байдаг
бөгөөд хүний биед хамгийн аюулгүйд тооцогддог, байгаллаг, анхилуун үнэртэй
зэргээрээ давуутай, хамгийн үр дүнтэй, хялбар арга гэж үздэг байна. Шумуул хүнээс
ялгарч байгаа үнэр, хөлсний үнэрэнд дуртай байдаг гэнэ. Тухайн шавьжуудын
дургүй үнэрүүдийг, орчин тойрондоо үнэртүүлэх, биедээ түрхэх нь, тэдгээрийг
дайжуулжж, ойртуулдаггүй аж. Эдгээр үнэрүүдийг дараах эфирийн тоснууд гаргадаг:
Базилика, герань, цитронелл, гвоздика, розмарин, эвкалипт, цайны мод, лаванда, мелисса, хуш, гаа, туя, апельсины эфирийн тоснуудыг тус тусад нь, тухайн шавьжуудад тохируулан ашигладаг.
-Шумуулаас хамгаалах: цитронелла, лаванда, гвоздика, розмарин, герань, эвкалипт, базиликийн эфирийн тос
-Хачигнаас хамгаалах: пальмароз, герань, лаванда, эвкалиптын эфирийн тос
-Дэлэнч, хөхтүрүү, соно, батганаас хамгаалах: лаванда, эвкалипт, цитронелл, хуш, гааны эфирийн тос
-Бүүргэнээс хамгаалах: апельсины эфирийн тос
-Бөөснөөс: цайны мод, розмарин, герань, лаванда, эвкалиптын эфирийн тос
-Хар ялаанаас хамгаалах: лаванда, эвкалипт, хуш, цитронелл, гааны эфирын тос
Эдгээр эфирийн тоснууд хорхой шавьжаас хамгаалахын зэрэгцээ эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байдгийг дурдах хэрэгтэй.
Цитронелл-сэргээж, тархины үйл ажиллагаа сайжруулах, үрэвсэл дарах, Лаванда-нойрсуулах, тайвшруулах, шарх эдгээх, бактери вирус устгах, даавар тэнцвэржүүлэх, Розмарин-байгалийн өвчин намдаагч, алжаал тайлах, булчин амраах, амьсгалын замын өвчлөлд тустай, Эвкалипт-агаар цэвэршүүлэх, ариутгах, даралт бууруулах, булчингийн өвдөлт намдаах, тархины үйл ажиллагаа сайжруулах, Хуш-бактери устгах, арьс чийгшүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, Гаа-ханиад томуу, халдвараас сэргийлэх, хоол боловсруулах эрхтэний хүчил ялгаруулалтыг тэнцвэржүүлэх, толгойн өвчин намдаах,титэм судас, тархины цусан хангамжийг сйажруулах, мэдрэлийн гаралтай сэтгэцийн хөөрөл дарах, Цайны Мод-бактери, вирус, мөөгөнцөр устгах, дархлаа өсгөх, идээт үрэвсэл дарах, Апельсин-арьсны өвчнийг эмчлэх, амны хөндий салстын үрэвсэл дарах, артерийн даралтыг тогтворжуулах, базилик-зүрх судас, мэдрэлийн системийн үйл ажиллагаа сайжруулах, Герань-мигрень, тахикардия, ишемия өвчинүүдийг эмчлэх, даралт тогтворжуулах, Тимъян-нойргүйдлийг эмнэх, толгойн өвчин дарах, базлалт өвдөлт дарах, стресс, депрессээс сэргийлэх, хоолны дуршил сайжруулах зэрэг олон төрлийн эмчилгээний чанаруудтай байдаг.Эдгээр эфирийн тоснуудыг хэрэглэх аргууд:
-Үнэртүүлэгч суурийг ашиглан, зориулалтын хонхорт нь ус хийж, 5-7 дусал эфирийн тос нэмж доор нь лаа асаан, ууршуулан үнэртүүлж хэрэглэхэд өндөр үр дүнтэй. Энэ арга, орчинг анхилуун үнэртэй болгож шумуул шавьжнаас хамгаалахаас гадна, орон байранд гоёмсог сайхан уур амьсгал, дүр төрх нэмдэг
-Ердийн бүдүүвтэр лааг асаан, тос нь хайлж голд нь хонхор үүсмэгц хайлсан хэсэгт нь 2 дусал нийнэ
-Зориулалтын үнэртүүлэгч зүүлтэнд 2 дусал хийж зүүнэ
-Хөвөн даавуун жижиг алчууранд дусааж орныхоо толгойд тавьж унтахад, шумуул шавьж садаа болохгүй
-Хэлхмэл модон бугуйвч эсвэл өргөн даавуу, хамбан туузанд 2-3 дусал шингээн гарын бугуйнд зүүнэ
-Үнэртүүлэгч хатаасан ургамлуудад дусааж өрөө, өрөөнд тараан байрлуулна
-Спрей хийх. 10 дусал эфирийн тосыг 2 хоолны халбага архитай хольж, 100гр ус нэмж сэгсрээд, ус цацагчаар өрөө тасалгаандаа цацаж хэрэглэнэ
-Олив, миндаль, наран цэцгийн тосонд эфирийн тосоо нэмж биеийн ил хэсэгт түрхэх
-Хүүхдийн биеийн тос 75 мг, 10 дусал эфирийн тос нэмж холиод түрхэж хэрэглэнэ.
-Хачигнаас хамгаалахад, 200мл ус, 30мл спирт, 2 халбага герань эсвэл пальмарозын эфирийн тосыг хольж ус цацагчид хийж хувцас биедээ шүршинэ
-Шумуул шавьжинд хазуулсан газартаа, 4-5 дусал лаванда эсвэл цайны модны тосыг 25 мл ургамлын тостой хольж түрхнэ. Мөн эвкалиптын эфирийн тосыг түрхэхэд хавдар бууж загатнахаа больно.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Jul 16, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.