2006 онд, Америкийн шашины төлөөлөгч Уилл Боуэн “Гомдоллохгүй
ертөнц” олон улсын туршилт судалгаан дээр түшиглэн, амьдралыг өөрчилөх
хэмжээний, өөртэйгээ ажиллах хялбар аргыг олон нийтэд танилцуулсан аж. Энэ
аргыг 84 орны сая сая хүн хэрэгжүүлдэг бөгөөд үр дүн нь санаснаас өндөр гардаг,
гайхалтай арга гэж хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм.
Та гарын бугуйндаа нил ягаан өнгийн бугуйвч зүүх хэрэгтэй болдог. Уг бугуйвч нь, ямар материалаар бүтээгдсэн нь чухал биш байдаг. Аль ч гартаа зүүж болох бөгөөд өөрийгөө, аливаад гомдоллох, муулах, аливаад сэтгэл ханамжгүй байх, бусдыг шүүмжлэх, бусдын талаар хов ярих зэрэг сөрөг үйлдлүүд гаргах үед, шууд нөгөө гартаа шилжүүлэн зүүж дахин хоногоо тоолох маягаар, нэг гартаа 21 хоног шилжүүлэхгүй зүүж чаддаг болтлоо үргэлжлүүлнэ.
Уилл Боуэны хувьд өөрөө, 3 сарын турш зүүсний эцэст 21 хоног нэг гартаа зүүж чаддаг болсон гэнэ. Ер нь, хүн дундачаар нэг гартаа 21 хоног зүүж чаддаг болоход 5-6 сар шаардагддаг болох нь судалгааны үед харагджээ. Уилл, эхний долоо хоногт, өдөр бүр нэг гараасаа нөгөө рүү 10-20 удаа шилжүүлж зүүдэг, сарын дараа энэ хугацаа уртасч эхэлдэг гэж туршлагаасаа хуваалцсан байна. Мөн, олон хүмүүс өөрсдийгөө, юунд ч гомдоллоод байдаггүй, эерэг бодол санаатай гэж боддог. Гэхдээ, энэ нь, бугуйвч зүүж эхлэх хүртэлх бодол санаа байдаг гэдгийг тэдгээр хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч байлаа гэж тэмдэглэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан бүх хүмүүс бүгд танигдахгүй болтлоо өөрчилөгдөж байсан бөгөөд үүнийг нь анзаарсан ойр дотныхон, танил тал найз нөхөд нь өөрсдөө ирж хамрагдсанаар энэ хөтөлбөр олон улсын хэмжээний хөтөлбөр болтлоо өргөжсөн ажээ. Хүн өөрөө өөртөө үнэнч байдаг, өөртэйгээ ажиллах энэ аргыг хэрэгжүүлэхэд ядах зүйл үгүй мэт. Төлбөртэй, төлбөргүй, цаг заваас хороодог, баталгаатай эсэх нь тодорхойгүй, сэтгэл заслын алив арга хэмжээнд оролцож, үнэт оюун сэтгэхүйгээ бусдын гарт даатгаж байснаас энэ аргыг хэрэгжүүлэхэд нэгдэцгээе. Нил ягаан бугуйвч олъё!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 18, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.