Тэнэг гэгддэг хүүхдүүдийн өмнөөс хэлэх зүйл
байна гэж өмөөрөн бичсэн, өөрөө тэнэгт тооцогддог байсан хэдий ч, амжилттай яваа энэ эмэгтэйн нийтлэлд, хүүхдийн өсөлт хөгжилийн
онцлогууд, эх эцгийн хандлага, багш сурган хүмүүжүүлэгчидийн арга барил зэрэг
олон зүйлийг хөнджээ. Мөн хүн бүхэн уншаад авахад илүүдэхгүй санагдлаа. Тэрээр
ийнхүү бичжээ.
-Хүүхэд маань 5 настай, 2 цагийн турш “Б” үсэг арай гэж цээжлүүлээд, дараа нь “В” үсэг цээжлүүлж эхэлж байтал, Б –гээ мартчих юм. Энэ одоо өвчин үү? Эсвэл зүгээр л тэнэг гэсэн үг үү? Эмчид үзүүлэх шаардлагатай бол уу? Иймэрхүү яриа сонсогдож байх нь цөөнгүй. Үүнээс улбаатай, хэдийгээр би хүүхдийн сэтгэл зүйч биш, туршлагатай багш биш, мөн олон хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ээж биш ч, дуугүй байж чадахгүй үүнийг бичихээр шийдлээ. Учир нь, би өөрөө тэр “Тэнэг” хүүхэд юм. Намайг Ася Явиц гэдэг. “Муу ээжүүдийн ажлын өдрүүд” гэдэг тэнэг нэртэй ч шударга, бичлэг сэтгэгдлүүдээр харьцдаг сайт ажиллуулдаг. Ингээд, сайтаараа дамжуулан бүх “Тэнэг” хүүхдүүдийг хамгаалахаар үүнийг бичиж байна. Би 1-р ангид орж, минутад 32 үг ч уншиж чадахгүй улаан нойл байлаа. Ээж минь үргэлж багшид дуудагдна. Эх хүний арга барил, арга чарга, чадвар ер нь бүгдийг нь над дээр хэрэглэх гэж зовж гүйцсэн юмдаг. Арга ч үгүй юм. Анхны хүүхэд нь буюу миний эгч, 8 сартайдаа шатрын дүрсүүдийг хөлөг дээр тараагаад байрлуулчихдаг, 1,5 сартайдаа шүлгийн мөр шулганачихдаг, 2 настайдаа үсэг нүдэлж байсан гэдэг. Гэтэл гэнэт би! 2 настай хэлд, арай чүү хөлд орж, 5 настайдаа шатрын дүрсүүдийг өрөх нь бүү хэл, хүүхэлдэй болгон бүүвэйлж тоглодог “тэнэг”. Тоонд бол бүр явахгүй. 3 төгсөх жил, аав минь надад тоо зааж ойлгуулах гэж 3 цаг үзсэн ч, би ойлгодоггүй, харин гэрлийн бүрхүүл ойлгоод уначихаж билээ. Миний тархи тас гүрийнэ. Ингээд, намайг сэтгэцийн эмч нарт үзүүлдэг болж, баахан эм бичиж өгснийг уулгана. Би чинь зүгээр ч тэнэг байгаагүй, бүр 7 настайдаа хуруугаа хөхдөг, хүйсээ түмбийлгэж гайхуулан тоглодог байлаа. Эмч өвөө маань, харин миний талд, тэр эмч нарын жоруудыг үзээд, -“Сэтгэц гэдэг нэр наасан хүнсний ногоо л байна” гэж эм уулгахыг эсэргүүцнэ, мөн шатрыг хүүхэлдэй болгон тоглохоо больно оо больно, гэж намайг өмөөрдөгсөн. Энэ бүхнийг би, яагаад бичнэ вэ гэвэл, одоо би 2 улаан дипломтой төгссөн эдийн засагч, хэл уран зохиолын мэргэжилтэн. 3-р ангиасаа би сайн уншиж эхэлсэн, 6-даа математикийн олимпиадын 3-р байр эзэлж байлаа. Үүнд эмнүүд тус болсон гэж бүү бодоорой. Би уухгүй нууцаар асгачихдаг байсан юм. Тэгээд яаж ийм болчихов оо гэж асуух гэж байна уу? Миний уншиж сурсаны хувьд, би өөрөө сураагүй ээ. Мөн загинах, хашгирах, зодох асуудал байгаагүй. Ээж, өдөр бүр “Хадаасхан хүүгийн адал явдал” номноос нэг хуудсыг чангаар уншуулдаг, мөн өөрөө, оройд янз бүрийн ном уншиж өгөх болсон. Заримдаа гэр орны ажил нь амжихгүй тасалдуулна. Тэр үед, уншиж байсан номны гол баатар харанхуй цэцэрлэгт ганцаар уйлаад сууж байсан нь бодогдоод унтаж чадахгүй би, өөрөө уншдаг болов. Дараа нь, ээж зогсоосон газраасаа эхлэн уншиж өгөхөд, давтан сонсох их сонин, гэхдээ би уншдаг болсноо хэлэхгүй удсан. Нэг өдөр уншиж сурсан маань баригдсан ч, ээж ном уншиж өгөхөө зогсоогоогүй ээ. Харин надаас аль хүртэл уншсаныг минь асууж, үргэлжлүүлэн уншдаг болсон юм. Тооны хичээлийн хувьд, би азаар сургуулийнхаа тооны гүнзгий ангид орчихсон. Энэ ангид хичээл заадаг тооны багш жинхэнэ! Тоог зүгээр нэг тайлбарлах биш, харин сонирхол төрүүлсэн олон талтай аргаар заадаг байсан болов уу гэж би одоо боддог. Эхний үед, анги дээр бодсон бодлогуудаа, хэн ч шаардаагүй байхад гэртээ үргэлжлүүлэн боддог болсон. Тэгээд нэг л мэдэхэд, би шөнө дунд сэрээгээд асуусан ч шууд бодож чадах, тооны 100% мэдлэгтэй болчихсоноо ойлгосон. За, ингээд тархиа ажиллуулах дургүй “Тэнэг” хүүхдийн эцэг эхэд зөвлөхөд, хүүхдээ битгий оролдоод бай, зөнгөөр нь байлгаж хугацаа өг, ихээхэн хугацаа өг гэж гуймаар байна. Сэдэл өгөх зүйлийг нь л олохыг бод. Сайн багш буюу шүүсийг нь шахахаа урьтал болгодоггүй, сонирхолыг нь төрүүлэх арга барилтай багш олж өг. Ийм тохиолдолд, хүүхэд чинь хэрэгтэй зүйлдээ анхаарч өөрийгөө нээх болно. Та нар ч гэсэн, хүүхдийнхээ насан дээр, “Машад 3 алим байв, Петя түүнд нэмж нэг алим өгөв” гэсэн арга барилаар тоог бодож сурцгаасан. Гэтэл хүүхэд чинь, тэр Машаг, ямар Маша юм бол? Цэцэрлэгт байсан Маша юм бол уу? Тэр алим иддэггүй шүү дээ. Ямар алим юм бол? Яагаад Петя түүнд зүгээр алим өгч байгаа юм бол? гэх мэтээр бодохоос, хэн нь хэдэн алимтай болсон бэ гэдэг асуулт түүний хувьд сонин биш байгаа. Тэр, хэсэг хугацааны дараа, цаг нь болоход сонирхоно. Тэр өөрөөр сэтгэж байна. Маша хэдэн алимтай болсонд хариулах ганц үйлдлийн оронд, хэдэн арван бодол толгойд нь эргэлдэж байгаа. Энэ муу зүйл гэж үү???
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 20, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.