Нэртэй эдийн засагч,
түүхч Карло Чиполло, тэнэг, ухаан муутай хүмүүсийн эзлэх хувь, нийгмийн бүх
давхаргууд, ажилчид, оюутнууд, албан
хаагчид, үйлчилгээ, засаг захиргааны ажилтнууд,
бүр эрдэмтэн мэргэдийн дунд ч, яг ижил байдгийг тогтоожээ. Тэрээр, үйл хөдлөлөөрөө
бусдыг хохироодог, хэн нэгэнд ашигтай зүйл хийхийг мэддэггүй, хийсэн зүйл нь
хор учируулдаг хүмүүсийг тэнэг гэнэ гээд, хүмүүсийг хялбар, ухаантай, дээрэмчин,
тэнэг гэж 4 хуваасан байна. Хялбар ангилалд, бусдад ашигтай ч өөртөө хохиролтой
ажилладаг хүмүүсийг хамааруулж, харин хийсэн зүйлс нь бусдад мөн өөрт нь
ашигтай байдаг, аливааг бодож хийдэг
хүмүүсийг ухаантай, бусдыг хохироож өөртөө ашигтай байхаар хийдэг хүмүүсийг
дээрэмчин, хамгийн хэрэггүй үйлдлийг, өөртөө ашигтай гэж бодон хэнд ч ашиггүй болгон
хийдэг хүмүүсийг тэнэгүүд гэж тус тус ангилжээ. Улс төр, нийгмийн удирдах байгууллагуудад ажилладаг эрх дарх
бүхий тэнэг хүмүүсийн учируулах хохирол төсөөлшгүй их байдаг. Тиймээс, тэдний
аюултай чанарыг мэдэх нь зүйтэй гээд дараах зүйлсийг бичжээ. Дээрэмчин ангиллын
хүмүүс, ихийг олж авах зорилго нь тодорхой учираас хамгаалалт хийхэд илүү
хялбар. Харин тэнэг хүмүүсийн хийх үйлдлийг таашгүй учираас, эрүүл хүний ойлгохооргүй
зүйлсийг хийх аюултай. “Тэнэглэлийн өмнө бурхад ч хүчгүй” гэж Шиллер маш
оновчтой илэрхийлсэн байдаг. Тэнэг биш хүмүүс, тэнэг хүмүүсийн сүйтгэлт чанарыг
үнэлж мэддэггүй учираас ялангуяа олонхи болох хялбар ангиллынхан бүр ойлгодог ч
үгүй. Ер нь, бүх хүмүүс тэнэг хүмүүсийн дэргэд өөрсдийн давуу талуудаа мэддэг
тул огт болгоомжилдоггүй, мөн тэднийг зөвхөн өөртөө гай тарьдаг гэж эндүүрч алддаг.
Тэнэг хүмүүс дээрэмчин ангиллынхнаас ч аюултай. Дээрэмчин төрлийн хүмүүс
нийгмийг удирдах нь бүрэн сүйрэлд хүргэхгүй, авлига хөгжиж, ард иргэдийнх нь
дунд хууль хэрэгжихээ больдог. Харин тэнэг хүмүүс улс орны толгойд гарсан
тохиолдолд, ямар ч ашиггүй бүрэн сүйрэл болж, сайн бүхэн устаж, нийгэм тэр
чигтээ ядуурдаг гэж тодорхойлжээ. Түүнчилэн, түүхээс харахад, ямар ч улс орны
төрийн толгойд, ухаантай ангиллынхны сэдсэн зүйлийг тэнэгүүдээр эвдлүүлэх боломж
өгөхгүй, хазаарладаг ухаалаг хүмүүс гарсан цагт үргэлж хөгжин сэргэж байдаг,
харин хөгжихгүй байгаа улс орны засаглалд дээрэмчин болон тэнэгүүдийн оролцоо
өсч, харин хүн амынх нь дунд “хялбар”-чууд олонхи болж байгаа нь харагддаг гэж
бичжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 07, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.