Нэгэн бүсгүй нөхөрт гарч, нөхрийнхөө
гэрт хадам ээжийн хамт амьдрах болов. Хуримын дараанаас эхлэн хадам ээжийнхээ
дарамт, ааш занг тэвчихээ больсон бүсгүйн бодолд, хадам эхээ хордуулж салах
бодол орж ирэн, хэсэг хугацааны турш тэвчисний эцэст, нэгэн нэртэй өвс, ургамал
зардаг хүн дээр очиж байр байдлаа хэлж, хэдээр ч хамаагүй хортой өвс авъя гэж
гуйжээ.
Өвс ургамал зардаг өнөөх хүн, удаан бодсоны эцэст, - За, яахав би чамд туслая, гэхдээ чи, хоёр зүйлийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, чи хадам эхийгээ шууд хордуулж болохгүй. Хүмүүс мэдчихнэ. Би, чамд удаанаар хордуулдаг ургамал өгье. Тэгэхээр хэн ч тааварлаж таамаглахгүй гэсэн үг. Хоёрдугаарт, чи ямар нэг хар сэр төрүүлэхгүйн тулд, хадам эхдээ сайн хандаж, уур бухимдлаа дарж, хүндэлж, хайрлаж, сонсож, тэвчээртэй хандах хэрэгтэй. Тэгвэл, түүнийг үхсэний дараа чамайг мөн хэн ч, сэрдэхгүй гэхэд бүсгүй зөвшөөрч уг ургамлыг нь авчээ. Тэр гэртээ ирж, хадам ээжийнхээ хоолонд өнөөх ургамлаа бага багаар хийж өгөн, зан аашаа хянан, хадмыгаа сонсож, үгэнд нь орж хүндэлдэг болжээ. Түүний энэхүү өөрчилөлтийг харсан хадам ээж нь, бэрийгээ хайрлан, хүмүүст бэрийгээ, хамгийн сайн бэр, зөвхөн мөрөөдөж л болох бэр гэх мэтээр магтан, чин сэтгэлээсээ хайрлах болжээ. Хагас жил орчим өнгөрч, хадам эх охин хоёр, төрсөн эх охин хоёр шиг сайхан харьцаатай болсон байлаа. Бүсгүй нөгөө өвс ургамал зардаг хүн дээр гүйж ирээд, -Та, Бурханыг бодож туслаач надад, миний хадам ээжийг хорноос аврах ургамал өгөөч, хэдийг ч хамаагүй төлье, гэхэд, өнөөх ургамал зардаг хүн инээмсэглэж хэсэг сууснаа, -Битгий сандар охин минь, би чамд хортой өвс өгөөгүй зүгээр хоол амтлагч байсан юм. Харин тэр хор, чиний толгойн дотор байсан, чи өөрөө түүнээсээ салчихаж. Сайн байна, гэсэн ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 26, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.