Төрсөн өдрөө хэлээч! Хэн бэ, гэдгийг чинь хэлээд өгье.
1
Энэ өдөр төрсөн хүмүүс, бүтээлч, бүтээгч, өвөрмөц зантай, биеэ даасан хүмүүс байдаг. Тэдний биеэ даасан байдал, хоёр талтай: нэг талаас, бусдад дууриал болохуйц, өөртөө итгэлтэй. Нөгөө талаас, хувиа хичээгч, амиа бодсон бусдын үзэл бодлыг ойшоодоггүй, хүмүүс. Ихэвчлэн санаачлагч, лидерийн үүргийг гүйцэтгэдэг. Шинийг эрж хайх болон шийдвэртэй чанар нь түлхүү хөгжсөн байдаг бөгөөд их амбицтай, хүсэл зорилгынхоо төлөө ямар ч эрсдэлтэй тулахаас буцдаггүй хүмүүс. Сөрөг зан чанарууд: цочмог, түргэн ууртай, их зантай, зөрүүд. Төрөлхийн хязгаарлагдмал зангаасаа болж, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй.2
2-нд төрсөн хүмүүс маш мэдрэмтгий байдаг. Тиймээс, танихгүй хүн ч байсан, ямар нэг зүйл дээр тусламж хүсвэл зүгээр орхиж чаддаггүй. Тэд-тэнцвэртэй байдал, бэх бат холбооны билэгдэл болж байдгаас, хайр дурлал нь ч “гоё үлгэр” мэт байдаг. Ихэвчлэн, зуучлагч, хөндлөнгийн шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үнэнч, хүмүүжилтэй, аливааг хүлээн авах сайхан мэдрэмжтэй дипломатууд юм. Багаар гайхалтай сайн ажилладаг, гэхдээ санаачлага гаргадаггүй, анхаарлын төвд орох дургүй байдаг. Тэдний бүрэг ичимхий байдал нь аливааг шийдэхэд нь саад болдог. Мэдрэмтгий байдал нь, депрест орох эрсдэлд хүргэх магадлалтай байдаг.3
Эдгээр хүмүүс, уран сайхны мэдрэмж, төсөөлөл нь сайн хөгжсөн, уран бүтээлч, нийтэч, энэрэнгүй. Харилцаа холбоо, төвийг сахисан байдлын билэг тэмдэг. Тэд цуцашгүй, дуусашгүй өөдрөг үзэлтэнгүүд, амьдралаас таашаал авч, жаргалтай байж чаддаг. Тэдний хувьд, хайр дурлал мөнхийн билэгдэл. Гайхалтай, хошин шогийн мэдрэмжтэй, зөн совинтой, үүнийгээ чухал асуудлыг шийдэхдээ, ухаалгаар ашиглаж чаддаг. 3-ныхны сэтгэгдлийг ер нь анхааралтай сонсож байх хэрэгтэй. Мэдрэмтгий зангаасаа болж сэтгэл гутралд ордог талтай, мөн асуудлыг хэт томруулж үзэж түвэг удах гээд байдаг дутагдалтай.4
Хариуцлагатай, сайхан сэтгэлтэй, үнэнч, итгэлтэй хүмүүс, асуудлуудыг сайнаар шийдэхийн тулд, бэрхшээлээс айдаггүй. Эргэн тойрныхон нь энийг нь мэддэг учраас, нэг бус удаа тусламж гуйдаг, энэ нь ч талаар өнгөрдөггүй. Нэр хүндтэй байх өргөн боломж өмнө нь нээлттэй байдаг бөгөөд зөвхөн өөрийн зүтгэлээр эд хөрөнгө хураах боломжтой. Тэд ямар ч ажилыг хийж чаддаг, шинжлэх ухаанд хүчээ үзэх нь олонтаа байдаг. Азгүй тохиолдлуудыг, эрүүлээр хүлээн авч, амьдралд байдаг л зүйл гэж тооцдог, ухаалаг хүмүүс. Алдаагаа зөв дүгнэж, ашигтай болгох чадвартай. Саад бэрхшээлүүд, тэдний хор шарыг хөдөлгөдөг тул хүссэндээ хүрэхийн тулд хүч чадлаа хайрлахаа мэддэггүй.5
Эдгээр хүмүүс, эрх чөлөөний билэгдэл. Үүнийгээ ч тэд мэддэг. Аялал, адал явдалд дуртай, нийтэч, сониуч, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, байр суурьтай ихэвчлэн “сод ухаан”-тай байдаг. Далдын хүчинд итгэхээс гадна, бүх нууцлаг,тайлагдашгүй, хачин сонин зүйл, сонирхолыг нь татдаг. Тэвчээргүй, хүлээцгүй зангаасаа болж яаруу шийдвэр гарган, азгүйтэлд орох магадлалтай6
Хайр дурлал, гэр бүл, үнэнч, шударга, харилцан ойлголцолын билэг тэмдэг. Хариуцлага хүлээх чадвар нь онцгой хөгжсөн байдаг бөгөөд урлаг уран сайхны авъяастай, нийгмийн ухааныг сонирхох хандлагатай. Тэд, гэрсэг, өгөөмөр сэтгэлтэй, сайн зөвлөгчид. Мөн хамаг нандин нууцаа ч дэлгэж болох үнэнч сайн найз. Сөрөг талууд: хартай, хэт өмчирхүү, зөрүүд, долигонох хандлагатай.7
Оюун ухаан, сэцэн сэтгэлгээний билэг тэмдэг. Энэхүү “азын” 7-ны өдөр төрсөн хүмүүсийг, үргэлж аз ивээж байдаг, тэд номонд дуртай, бүх зүйлд суралцах эрмэлзэлтэй, ер нь амьдралаа оюунлаг ажил хөдөлмөртэй холбодог,шинжлэх ухааны болон зохион бүтээх өндөр потенциалтай. Нууцлаг, төгс хүмүүс. Сөрөг талууд: нууцлаг, маргаанч, шүүмжлэмтгий, тохуурхагч, зөрүүд, дотносоход бэрх8
Эрх барих, гүйцэтгэх чадвар, удирдлагын билэгдэл. Энэ өдөр төрсөн хүмүүс улс төр, удирдлагын салбарт амжилт олдог. Бусдаас илүү хүчирхэг байдалд дуртай. Хувиа бодомтгой, магтаалд автдаг, олны хүндэтгэлд хүрэхийг зорьдог. Өндөр орлоготой, эд хөрөнгөөр баян байх бүх боломж тэдэнд байдаг. Эдгээр хүмүүсийн өрөвч зан, сэтгэл зүрхэнд хүрэх хэцүү. Сөрөг талууд: амбицтай, доод хүмүүстээ хатуу, хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Өндөр цалин пүнлүү, их мөнгө энэ хүмүүсийг эвддэг.9
Хамгийн эмзэг мэдрэмтгий хүмүүс. Өөрийгөө ч золиослох найз, амьдралын мөрөөдлийн хань,сайн ажил хэргийн хамтрагч. Төрөлхийн зохиолч, үүнийгээ зүгээр орхиж болохгүй. Түүний өгөөмөр занг, бүгд мэддэг. Гомдолоо амархан мартаж, бусдын дутагдалыг ойлгодог. Шинэ төслийг эцэст нь, хүртэл зүтгэх найдвартай, хариуцлагатай ажилтан. Сөрөг талууд: мартамхай, өөрийн санхүүд хэт анхаардаг, үрэлгэн.10
10-н тоог, хамгийн маргаантай, тэрслүү тоо гэдэг. Энэ өдөр төрсөн хүмүүс, шулуун зантай. Аливааг хийхдээ, хамгийн тодорхой ашигтай замыг сонгон хийдэг. Тэдэнд элдэв төлөвлөгөө, арга чарга хэрэггүй. Хар буруу санаагүй, сэтгэл нь цэвэр, сайхан зүрх сэтгэлтэй тул эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарлын төвд байдаг. Сөрөг талууд: мөрөөдөл, төлөвлөгөөгөө бүтээхийн тулд, хийсвэрээр дүрсэлж, олон талаас нь харж чаддаггүй.11
Оюун санаа нь хүчтэй хөгжсөн байдаг. Хүүхэд байхаасаа, сайхан сэтгэл, нигүүлсэнгүй байдлаараа ялгарч байдаг. Тэд материаллаг байдалд их ач холбогдол өгдөггүй, оюун санааг дээдэлдэг. Үгийн хүчийг ойлгодог тул хэлэх үгээ маш их бодож хэлдэг. Барагтай бол зөвлөгөө, тодорхойлолт өгдөггүй. Тэдний хэлсэнийг анхааралтай сонсож, түүний гаргасан шийдвэр нь баталгаатай гэдэгт итгэж болно. Зөн билгийн увидастай байдаг.12
Энэ өдөр төрсөн хүмүүс, өөдрөг, эрч хүчтэй, дотоод хүчин чадалтай, гайхалтай зохион байгуулах чадвартай байдаг. Энэ тоо, чухал тоо. Тиймдээ ч 1000 гаруй жилийн өмнөөс хоногийн цаг, сарын тоог 12 гэж тогтоосон гэдэг. Иймээс энэ өдөр төрсөн хүмүүс, онцгой үүргийг хүлээсэн, хорвоог ч эргүүлэх чадалтай.13
Шилжих хөдөлгөөнийг билэгддэг, маргаантай тоо. Энэ өдөр төрсөн хүмүүс, хүмүүсийг хэзээ ч хайхрахгүй орхидоггүй, өр зөөлөн. Үргэлж, төгс төгөлдөр рүү тэмүүлж байдгаас ажил амьдралд нь байнгын өөрчлөлт болж байдаг. Тэдний хувьд тогтвортой байдал гэдэг үг тохирохгүй. Тэдний хамгийн дутагдалтай тал нь, орчин тойрныхондоо хэт шаардлага тавьдаг. Томоохон хэрүүл маргааны дараа, ховорхон өршөөдөг. Үүнээс гадна тэд залхуу зангаасаа болж, тавьсан зорилгодоо хүрэхгүй байх магадлалтай.14
Хязгааргүй эрх чөлөөг эрхэмлэдэг. Хэрэв түүнийг хязгаарлах юм бол амьдралаас чинь тэр чигтээ алга болно. Огцом ууртай, энэ үедээ цохиод авахаас ч буцдаггүй дараа нь их харамсдаг. Биеийн жаргалд дуртай, дурламтгай. Ийм, нууц амрагуудыг олоход бэрх. Бизнест алдагдалд орох магадлалтай байдаг. Санхүүгийн байдалдаа хямгач хандаж, мөнгө төгрөгөө найдвартай гарт бариулсан нь дээр15
Энэ хүмүүс зохион бүтээгч, уран зөгнөх, төсөөлөн бодох авъяастай. Төрөлхөөс, техникээс, яруу найраг хүртэл төрөл бүрийн авъяастай, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг. Гэвч, хамгийн шийдвэрлэх үед тэвчээргүй, сахилга батгүй зан гаргах нь бий. Саад бэрхшээлийг хэт томоор хүлээн авдаг. Өөртөө таалагдаагүй зүйлээ хэлж чадахгүй дуугай өнгөрүүлдэг. Шүүмжлэлд маш эмзэг. Бусдын зовлонг ойлгодгоороо, бусад бүх хүмүүсээс илүү, хүнлэг хүмүүс.16
Шинжлэн судлах авъяастай, гүнзгий сэтгэгч. Дотоод сэтгэл нь танигдашгүй. Хариуцлагатай, хүмүүжилтэй, өгөөмөр, оньсого мэт, биеэ даасан хэнээс ч хамааралгүй нэгэн. Зөн совинтой. Аливааг 200% хариуцлагатай гүйцэтгэдэг. Залуу насандаа илэн далангүй хэлэхээ хэлчихдэг, үнэ цэнээ мэдэрсэн зан чанартай байдаг боловч нас нь явах тусам их мэдэгч, их зант болох магадлалтай ба хаалттай, болгоомжтой, зожиг болж хувирдаг. Өнгөцхөн хандлага, харьцааг үзэн яддаг. Хайр дурлалын хувьд, хамгийн тачаангуй үнэнч хань болдог.17
Бие мах бодын хувьд, жинхэнэ цуцашгүй тэвчээртэй хүмүүс боловч сэтгэл нь маш эмзэгхэн. Зүрх сэтгэл нь хайр энхрийллийг л хүсч байдаг. Хуурамч байдал, хоёр нүүр гаргахыг үзэж чаддаггүй. Багаасаа шүүмжлэлд дургүй. Татгалзахыг хүлээж авах гэж зовдог. “Үгүй” гэдэг үгийг, ихэвчлэн уурлаж хүлээж авдаг. Хэрэв ямар нэг зүйлд итгэвэл нэг мөсөн итгэдэг. Туйлшрамтгай. Өөртөө санаа тавиулах дуртай. Уран бүтээлч хүмүүсийн “онгодыг төрүүлэх” охин тэнгэр шиг, нялхамсуу хүмүүс18
Шударга ёс тогтоогчид. Өөрийн болоод бусдын үзэл бодлыг эцсээ хүртэл хамгаалах чадвартай, зөвхөн хувийн туршлага, мэддэг зүйлсдээ тулгуурласан бодол сэтгэхүйтэй, хуучны “язгууртан” шиг хүмүүс. Нэр төрөө эрхэмлэдэг, сэтгэлээр унамхай, гадаад үзэмжиндээ их анхаардаг,барагтай бол эвгүй байдалд ордоггүй болгоомжтой байдаг. Хайр дурлалын харьцаанд бие биенээ хүндлэх асуудлыг чухалчилдаг. Ээжтэйгээ сэтгэл санааны гүнзгий холбоотой, дэмжлэг, баталгаанд нь найдаж амьдрах магадлалтай.19
“Юу тарина, түүнийгээ л хураана” энэ үг, энэ өдөр төрсөн хүмүүсийг хамгийн сайн тодорхойлж өгдөг. Тэдний амьдрал яг л, “Тольны вант улс”-д байгаа юм шиг байдаг. Эдгээр хүмүүс өөрсдийн ярьж байгаа, хийж байгаа зүйлдээ маш анхааралтай хандахгүй бол хийсэн, хэлсэн бүхэн нь бодитоор эргэж ирэх эрсдэлтэй байдаг. Эрч хүчтэй, шийдэмгий, хүчтэй. Ажил амьдралдаа тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Жинхэнэ материалист, бүхнийг бодитоор тооцож, гарт тоологдох мөнгөөр л эд зүйлийг үнэлдэг. Тэд амжилтыг мөнгөн дүнгээр хэмждэг.20
Ганцаардлыг огт тэвчдэггүй, хир олуулаа байна, төдийчинээ сайхан байдаг. Гайхалтай уран цэцэн үгтэй, үнэнч найз, хүмүүстэй сайн таардаг, олон нийтийн ажилд идэвхитэй, баярын ширээ, зугаа цэнгэл, үзвэрт дуртай, зочломтгой, баяр баяслаар дүүрэн, аж ахуйч хүмүүс. Маш романтик, мөрөөдөмтгий, хөгжим бүжигт дуртай, уран бүтээлийн өндөр авъяастай. Ийм хүмүүсийг, “хувь заяа нь эрхлүүлдэг” гэж ярьдаг. Хүссэн зүйлс нь, шидэт дохиураар дохиход л бүтдэг шиг бүтдэг. Гэтэл хачирхалтай нь, амьдралдаа гоморхож, амжилтандаа сэтгэл ханамжгүй байдаг. Хүний нөлөөнд маш амархан автдаг.21
Амьдралд хачин хайртай, өнгөрч буй өдөр бүрт талархдаг, чинээлэг гэр бүлээс гаралтай байх нь элбэг. Мөнгөнд дуртай харин тэдэнд мөнгө тийм ч дуртай биш. Сайн санхүүчид, эдийн засагчид, банкны захирлууд энэ өдөр төрсөн байдаг. Тэд зарим үед увайгүй зантай, шооч. Тэд тачаангуй, секс-д дуртай.22
Гэгээрэл боловсролыг билэгддэг. Энэ өдөр төрөгсөд хүмүүст зааж сургах дуртай, олон талын өргөн мэдлэгтэй, газар дэлхийд болж буй зүйлсийг хамгийн чадварлагаар тайлбарлаж чаддаг, тиймээс сансар огторгуйг сонирхох хандлагатай. Хэлж, хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг. Энэ хүмүүсийг магтаж, урамшуулж байвал, цэцэглэн хөгжиж байдаг. Энэ хүн бол жинхэнэ “ялагч”. Гэхдээ амжилтаа урт удаан, уйгагүй зүтгэлээр олдог. Буяны үйлсийг эрхэмлэдэг.23
Урагшлах хөдөлгөөн, адал явдалыг билэгднэ. Энэ өдөр төрөгсөд, зоригтой, зорилготой, шийдэмгий, огцом зантай, нийтэч, тогтворгүй. Шинэ технолог, санхүүгийн салбар, бизнест амжилт гаргадаг. Олон талын авъяастай учир, өндөр потенциалаа ашиглан бүх төрлийн ажил хийх чадвартай. Өөдрөг сониуч, урам зоригтой хүмүүс. Эрх чөлөөнд дуртай, хэний ч өмнө тайлан тавих дургүй. Эсрэг хүйстнээ татах төсөөлшгүй хүч увидастай, нарийн мэдрэмжтэй секс хамтрагч. Үүний зэрэгцээ амьдралын хүнд бэрх асуудлуудыг, соронз мэт татаж байдаг, тиймээс амьдрал нь амаргүй байдаг.24
Аюулгүй үнэнч байдлын билэгдэл. Хамгийн анхаарал болгоомжтой хүмүүс. Багахан ч алхам хийхийн тулд, бүгдийг дэнсэлж байж шийддэг. Хүнд хэцүү байдлаас зайлсхийж чаддаг. Хоол хүнсэнд онцгой ач холбогдол өгдөг. Энэ нь, сайн хоолны газартай байх, сайхан хоол бэлтгэдэгээрээ алдарших гэх мэтээр илэрдэг. Үлгэр жишээ, сахилга батынх нь тухай бараг домог зохиож болно.25
Энэ хүмүүсийн амьдралыг, зөн совин нь удирддаг гэж болно. Нууцлаг, далд, урьдчилан мэдрэх мэдрэмжтэй. Тэдний хэлж ярьж буйг анхаарах хэрэгтэй. Шийдвэрлэх үед хэлсэн зүйлийг нь хүлээж авах нь дээр. Зөн совин, оюун ухаанаа хоршуулж чаддаг тул бодлогогүй үйлдэл хийдэггүй.26
Хязгааргүйг билэгднэ. Тасралтгүй уялдаа холбоог илэрхийлдэг. Эдгээр хүмүүс эзэн, ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэдэг нь чөлөөт зан, хүчирхэг эрчим, удирдах чадвар, нарийн мэдрэмжтэй нь холбоотой. Сөрөг тал: хэмжээ хязгааргүй эрх мэдэл, бусдыг нухчин дарах хүсэлтэй. Энэ хүмүүс, эмх цэгц, цэвэр ариун, сайн сайхан зүйлийг эрхэмлэдэг.27
Эмчилгээ илааршлын билэгдэл. Энэ өдөр төрөгсөд анагаах ухааны салбарт амжилттай ажилладаг. Тэд сайн анагаагч, өөр төрлийн эмчилгээний аргуудыг эзэмшин, эдгээх чадвартай байдаг. Зөн совинтой, сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдыг сайн ойлгодог, халамжтай, аливааг, өөрийн эд эс бүрээр хүлээн авах чадвартай байдаг. Азгүй тохиолдлоос, амьдралын туршлагаа ашиглан хурдан гарч, босч чаддаг сайхан чанартай. Сөрөг тал: тэвчээргүй, сэтгэлээр унадаг, өөртөө хэт итгэлтэй.28
Хуулийг билэгддэг. Энэ өдөр төрсөн хүмүүс, хамгийн өндөр хариуцлагатай байдаг. Дэг журам, дүрэм журмыг биелүүлэхийг уриалж байдаг. Хууль, шүүхийн байгууллагад ажиллахад амжилтад хүрдэг. Гэхдээ тэд өөрсдөө, буруугаа хүлээхгүй, бусдад бурууг тохдог зантай. Хатуу зан чанартай, харин арвин их төсөөлөн бодох чадвар нь, энэ чанарыг нь бага ч атугай зөөллөж өгч байдаг аж.29
Сэтгэлийн хөдлөгөөнөөрөө бусдаас давамгайлдаг. Хувирамтгай. Өнөөдөр дуртай зүйлээ, маргааш нь үзэн яддаг. Эвсэг, энхийг тогтоогч, дипломат боловч, адал явдлыг эрэн хайгч болохоос буцахгүй. Мөнгө тэдэнд дуртай, амар хялбараар мөнгө олдог. Сугалаа, мөрий гэх мэт, мөн өндөр цалин. Амьдралын хувьд, ханиа буруу сонгох нь элбэг, тиймээс, өөрийгөө хамгаалах чадваргүй шаналах магадлал нүүрлэж байдаг.30
Ажил хэрэгч, биеэ даасан чөлөөт хүмүүс энэ өдөр төрдөг. Ой тогтоолт нь гайхамшигтай хөгжсөн, анхаарлаа, орчиноос хамааралгүй, маш сайн төвлөрүүлж чаддаг, оюун ухааных нь боломж маш өндөр, аливааг нэвт харах чадвартай, хамгийн хүнд, бэрх зүйлүүдийг шийдэж чаддаг авъяаслаг хүмүүс. Тэдний амьдрал олон үйл явдлуудаар дүүрэн байдаг, тиймээс, тэдний дэргэд уйдахгүй. Болж буй зүйлийг, хамгийн шударгаар үнэлж, бүх үнэнийг нүүрэн дээр хэлнэ, мөн хэрэгтэй зүйлсийг ч зөвлөж чадна.31
Зорилготой, биеэ даасан хүмүүс. Амьдралаас өгөх бүхий л боломжуудыг ашиглана. Хийж буй зүйлсэд нь, энэ хүмүүсийн хувь хүнийх нь хэв маяг , бүтээлч хандлага анзаарагдахуйц байдаг. Хийхээр шийдсэн ямар ч ажлаа, эцэст нь тултал хийж дуусгадаг. Энэ чанар нь түүнийг олны дунд нэр хүндтэй болгодог. Эрсдэлтэй ямар ч төслүүдийг гарамгай зохион байгуулж чадна. Хуучин арга барилаас илүү, шинэ соргог зүйлийг эрэлхийлж байдаг. Тогтвортой байдал, үнэнч байдлыг эрхэмлэдэг. Тэднийг хуурах гэж оролдох л юм бол, нэг мөсөн итгэлийг нь алдна.
Тоо хэмээх агуу ухагдахуун, хүний зан чанар, амьдралтай нарийн уялдаатайд, Та итгэв үү? Хэрхэн хүлээж авах нь Таны эрх билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 15, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.