Нэг өвгөн зэргэлдээ амьдардаг хөршийнхөө талаар хулгайч гэсэн цуу тараажээ. Үүнээс болж, хөрш залууг хулгайд сэрдэн баривчилав. Хэд хоногийн дараа залууг буруугүй болохыг тогтоон суллахад, хөрш залуу, нэр төрөө сэргээхийн тулд, өвгөнийг гүжирдсэнийх нь төлөө шүүхэд өгчээ. Шүүх дээр өвгөн, -“Би зүгээр л ярьсан үг шүү дээ. Би яагаа ч үгүй, би ямар гэм хийсэн юм?” гэж буруугаа хүлээхгүй, булзааруулахыг оролдож байв. Шүүгч түүнд, -“Бид шийдвэр гаргахаас өмнө, та, энэ залуугийн талаар ярьсан үгээ цаасан дээр бичээд, түүнийгээ жижиглэж уран, харих замдаа машиныхаа цонхоор хийсгэчих. Маргааш шүүх хурал үргэлжилнэ”гээд явуулав. Маргааш нь хурал эхлэхэд, шүүгч, өвгөнд хандан, -“Одоо таныг, машины цонхоор хаясан цаасаа цуглуулж авчирахыг хүсч байна. Та, болгооно уу” гэхэд, өвгөн –“ Энэ чинь яаж болдог юм? Тэр чинь салхинд хийсчихсэн, би хаанаас олох юм” хэмээн хашгирчээ. Харин, шүүгч түүнд, -“Тэгвэл, хүний хэлсэн үгс, ам дамжин яригдаж,тэрхүү цаас мэт таран хийсч, эргэж олдох боломжгүй болдогтой адил, тарсан цуу яриа, хүний амьдралыг хэзээ ч засч болохгүйгээр устгаж болдог гэдгийг мэдэж ав. Хэрэв та, хүмүүсийн талаар сайн зүйл ярьж чаддаггүй бол, дуугүй байсан нь дээр. Хэлсэн үгнийхээ эзэн болж явах хэрэгтэй. Мөн, хов ярьж, хүн гүжирддэг хүн бол хулгайчаас дор байдаг, учир нь тэр, эргэж сэргээхэд маш хэцүү нэр төр, алдар хүнд, итгэлийг хулгайлдаг. Хүн бүдэрхэд дороо тэнцвэрээ олж чадна. Харин амнаас гарч тарсан үгийг буцааж хэзээ ч болдоггүй тул, таныг, буруутай гэсэн шийдвэр гарч байна” гэж хариулан, үгээрээ өвгөнийг ялжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 30, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.