Таны дотоод ухамсар, таны бие, хөнгөн сайхан зүйл хийж байх үед ажиллах
дуртай байдаг. Үүнийг, хол ойр, унаагаар явж байх үед, душэнд, усанд
тааламжтайгаар орох үед, та ч өөрөө анзаарахуйц хичнээн олон сайхан санаанууд
орж ирж байдгаар нотолж болох юм. Дотоод ухамсар, хүн, амарч биеэ суллан, бага
зэрэг зүүрмэглэх байдалтай байх үед, хамгийн сайн ажилладаг гэнэ. Энэ үед, дотоод
ухамсартаа хандаж хүсэлт тавих нь, хүний санаа сэдлийг сайжруулж, эрч хүч, аз
жаргалаар дүүргэн, сэтгэл хөдлөлийг сэргээдэг байна. Энэ аргыг хэрэглэснээр,
сараас богино хугацаанд үр дүнг нь үзэж болдог.
Дотоод ухамсартаа хүсэлт тавих 3 алхам. Тавхан минут зарцуулна.
Алхам 1.
Унтахын өмнө, гэрлээ унтраахын урд, 1 минут хүслээ бод. Ямар ч хүсэл байж болно. Гэхдээ, сарын дараа сансрын нисэгч болно гэсэн хүсэл хэрэггүй. Аль болох бага зүйлээс эхлэх нь зүйтэй.
Алхам 2.
Хоёр минутын турш уг хүслээ биелсэн байгаагаар төсөөл. Жишээ нь, өглөө гүйхээр төлөвлөсөн бол, энэ хүслээ биелсэн юм шигээр, өглөө хэдэн минутын өмнө босч, бэлтгэлийн хувцас, пүүзээ өмсөн өглөөний агаарт гарч, өглөөний нарны туяа цацран, шувууд жиргэн танд сайхан байна гэж нүдэндээ үзэгдтэл төсөөлөөрэй.
Алхам 3.
Та, одоо, 2 минутын турш, хүсэл тань биелсэн байх үеийн таатай мэдрэмжээ бодитоор төсөөл. Жишээ нь, та, гүйж орж ирээд эрч хүчээр дүүрэн, хүссэндээ хүрсэн сайхан мэдрэмжээр дүүрэн байна. Та, өөрөөрөө бахархаж байгаа. Гүйх гээд чаддаггүй байсан үеийн, өөрийгөө чадахгүй байгаад буруутгадаг, буруутгал үгүй болсон. Эдгээрийг гүн гүнзгий мэдрэхийг хичээн үнэмшилтэйгээр төсөөлөн, унтахаар хэвт. Одоо унтаж болно. Үлдсэн бүх зүйлийг дотоод ухамсар тань үргэлжлүүлэн хийнэ. Сарын дараа өөрийгөө хараарай.
Өөр төрлийн хүслүүдийн хувьд ч, адил дарааллаар гүйцэтгэнэ. Хэрэв материаллаг зүйлс хүслээ гэхэд, яаж бүтэх билээ гэж эргэлзэж магад. Тэгвэл таны дотоод ухамсар, гарц санаануудыг тань гайхамшигтай ухаалгаар зохицуулан өөрийн тань ухаан, гарыг ашиглан, хүслийг тань бүтээх гайхалтай чадвартай байдаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 20, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.