Sugar

Урдны зүйлс ултай

Sep 10, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Урдны зүйлс ултай

Гадна үүдний харалдаа ор тавьж, хөлөө үүд рүү жийж унтахаас олон хүмүүс цэрвэж цээрлэж байдаг. Үүнийг нас барсан хүнийг хөлөөр нь түрүүлж гаргадагтай зүйрлүүлж, ингэж унтахаас зайлсхийдэг гэж үздэг. Гэтэл, нас барсан хүнийг яагаад үүдээр, хөлөөр нь чиглүүлэн гаргадаг юм бол? Ер нь, яагаад, урдны  ёс заншил, зан үйлийн зарим нь, зуун зууныг даван одоо ч мөрдөгдсөөр байдаг юм бол? Энэ зүгээр л нэг мухар сүсэг үү? Гэх мэт олон асуулт гарч ирж сонирхол татдаг ч, орчин үеийн шинжлэх ухаан тэр бүр, үүнийг тайлж, мөн үгүйсгэж чаддаггүй бөгөөд ард олны дунд мөрдөгдсөөр, байсаар байгаа юм. 

Эдгээр ёс заншил, зан үйлүүд маш эртнээс улбаатай бөгөөд эртний хүмүүс, өөрсдийн орчин тойрон, хүрээлэн буй байгаль дэлхий, юмс үзэгдлийн учир утга, хоорондын уялдаа холбоог нь олохыг оролдож, амьтай, амьгүй биет, үйл явдал, тохиолдлуудыг хооронд нь холбож үзэн ажиглахад их анхаарч, цаг хугацаа зарцуулдаг байснаас үүссэн гэж үздэг. Сонирхолтой нь, олонхи ёс заншилууд, олон орны ард түмэн, янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд ижил төстэй байдаг. Монголчуудын хувьд, эсгий гэр нь тойрог хэлбэртэй учраас, үүд рүү чиглэсэн байдлаар ор тавих боломжгүй байдаг, магадгүй, үүнийг урдны ухаант мэргэн өвөг дээдэс маань тооцсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Эртний Скандинавын орнуудын ард түмэн үүд рүү хөлөөрөө харж унтахыг мөн л эртнээс цээрлэсээр ирсэн бөгөөд одоо ч мөрддөг гэнэ. Эртний энэтхэг, европчууд, хорвоо ертөнцийг 3 хэсэг гэж хуваан, нэг дэх хэсэг нь, хоёр дох хэсэг болох, тодорхойгүй зүйл, аюул, аймшигт зүйлсээр дүүрэн гадаад орчин буюу Удгардаар хүрээлэгдсэн Мидгар буюу хүмүүсийн дотор нь амьдарч буй орон гэр, харин гурав дах хэсгийг Бурхадын орон Асгард гэж үздэг байжээ. Тиймээс тэд, гэр орноо хана болон хаалгаар, Удгардаас хамгаалагдсан Мидгар гэж үздэг байснаас хаалгыг, гадаад орчин, нөгөө ертөнцөд орох үүд гэж үздэг байсан бөгөөд унтах үедээ хөлөөрөө үүд рүү харж унтахыг хориглодог байсан нь, унтахыг үхэлтэй зүйрлэн, “богино үхэл” гэж үздэг, хүн унтах үед сүнс нь салж өөр орон зайд ордог, биеэс салсан сүнс шууд хаалгаар гарч, буцаж ирэхэд бэрх, өөр орон зайд орно гэх мэтээр ихэд болгоомжлон авч үздэг байжээ. Харин нас барсан хүнийг хөлөөр нь гаргаснаар сүнс нь шууд очих газартаа явдаг гэж үздэг ажээ. Хүн унтах үедээ, хаашаа харж унтах нь тухайн хүний сонирхол хэдий ч, “Урдны юм ултай” гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 10, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo