Sugar

Зан үйл, залбиралын нөлөөлөл

Jun 27, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Зан үйл, залбиралын нөлөөлөл

Нэрт теннисчин Серена Уильямс, эхний тоглолтын өмнө заавал, таван удаа бөмбөгөө цохидог, харин хоёрдох тоглолтын өмнө хоёр удаа цохьдог. Дуучин Бейонс, тоглолтынхоо өмнө зөвхөн нэг дууг сонсож, багийнхаа хэн нэг гишүүнтэй хамт заавал залбирал үйлдэж, цаг орчим бясалгал хийдэг. Польшийн хүн судлаач Бронислав Малиновский, XX зууны эхээр, Меланезийн арлын загасчид далайд алс хол, загасчилахаар гарахын өмнө заавал залбирал үйлддэг, харин мэддэг газараа явахдаа энэхүү зан үйлээ үйлддэггүй болохыг ажигласнаар, хүмүүс, мэдэхгүй танихгүй зүйлийн өмнөх айдас түгшүүрээ дарахын тулд зан үйл, залбирал хийдэг, мөн энэ нь тус болдог гэж бичиж байжээ. Сэтгэл зүйч Элисон Вуд-Брукс, зан үйл залбиралыг, хүмүүс, өвчин, үхэл, төрөлт, гэрлэлт гэх мэт амьдралын томоохон өөрчлөлтүүдийн үед, мөн ямар нэг томоохон үйл явдлын өмнө хийж байдаг, айдас түгшүүр, өөртөө итгэхгүй байх байдлаа дарахын тулд хийдэг үр дүнтэй арга юм гэж үзжээ. Энэ арга ялангуяа спортынхны дунд ихээхэн дэлгэрсэн байдаг гэнэ. Уралдаан тэмцээний өмнө нэг төрлийн хоол хүнс хэрэглэх, үргэлж давтагддаг ижил тоотой алхах, бөмбөг шидэх зэрэг олон зан үйлийг тэд тогтмол хэрэгжүүлж байдаг. Судалгаагаар, иймэрхүү зан үйл тогтмол хийдэг тамирчид илүү амжилт үзүүлдэг, мөн зан үйл, залбирал тодорхой нэг хэмийн дараалалтай байдаг нь, сэтгэхүйг байр байдлыг хянахад тусалдаг, сөрөг бодлууд, айдас түгшүүрийг хаадаг, үйл хөдлөлийнхөө утга учирыг мэдрэхэд хүргэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Хүмүүс, зан үйл хийхдээ, тусална гэдэгт итгэснээр, айдсаас салж, сэтгэхүй тайвширан, амжилтад хүргэх сэтгэл зүйн нөхцөлүүд бүрддэг байна. Вуд-Брукс, Шредер нар, 400-д тамирчидыг хамруулсан судалгаа явуулахад, сүсэг бишрэлтэй холбоогүй, зан үйлийн үйлдлүүд болох, бөмбөг цохих, алхах, багаараа хамт залбирах, юм цацах зэрэг зүйлс хийдэг тамирчид илүү амжилт үзүүлдэг болох нь харагджээ. Мадридын их сургуулийн судлаачид, зан үйлтэй төстэй, айж түгшиж буй зүйлсээ цаасан дээр бичиж, түүнийгээ базаж хогийн саванд хаях даалгавар бүхий олныг хамруулсан туршилт явуулахад, хүмүүст, гайхалтай эерэг үр нөлөө үзүүлэх нь харагдсан бөгөөд энэ аргаа “шуурхай бичилт”-н арга гэж нэрлэжээ. Уг судалгааг удирдан явуулсан удирдагч Ричард Петти, “Бид, бодлоо үргэлж бодитоор хүлээн авдаг, тиймээс, түүнийг бодит мэт хаях хэрэгтэй” гэж судалгааны дүгнэлтдээ бичжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 27, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo