Sugar

Амьдрал амьсгалын тоогоор биш, харин сэтгэл хөдөлгөм хормуудаар хэмжигддэг

Mar 11, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл Сонжоо


Амьдрал амьсгалын тоогоор биш, харин сэтгэл хөдөлгөм хормуудаар хэмжигддэг

70-80 –д оны нэрт ёгт зохиолч, хурц хошигнолын мастер Джордж Карлин, өнөөгийн амьдралыг илэрхийлсэн дараах нийтлэлийг бичсэн нь сошиал ертөнцөд олныг шуугиулж байна.

-Өнөө цагт, бид “Өндөр” ёс суртахуун гэж ярих ч, тэвчээр хомстой, өргөн зам харгуй барьж байгуулах ч, уйтан үзэл бодолтой байгаа нь жинхэнэ парадокс. Ихийг үрэх ч, багыг хурааж, ихээр худалдан авах ч, бага баярлана. Том том байшинтай ч, гэр бүл нь  цөөхүүлээ. Ахуй орчин маань тав тухтай ч, тухлах цаг нь бага. Өндөр боловсролтой хэдий ч, оюун муутай, мэдлэг ихтэйгээс орчин нөхцөлөө үнэлж чадахгүй. Олон шинжээчид байвч, түүнээс олон асуудлуудтай. Хөгжсөн анагаах эмнэлгүүдтэй ч, иргэдийн эрүүл мэнд улам муудсаар. Хэт их ууж, хэт их тамхи татаж, цаг хугацаагаа хэт дэмий үрж, хэт бага инээн баясаж, хэт хурдан хооллож, хэт түргэн уурлаж, хэт орой унтаж, хэт орой босож, хэт бага уншиж, хэт их зурагт үзэж, хэт цөөхөн залбирах юм. Нэхэх зүйл нь олширч, үнэт зүйлсээ мартаж, хэт их ярьж, хэт бага хайрлаж, хэт их үзэн ядна. Амь гарах аргаа мэдэх ч, харин амьдрах аргаа мэдэхгүй. Хүний насыг уртасгах аргууд гарсаар ч, харин амьдрал, амьдрахуйн аргуудыг орхигдуулна. Саранд хүрч, буцаад ирсэн технологитой ч, гудамж хөндлөн гарах,  хөрштэйгээ танилцахдаа хүндрэлтэй. Хүний сэтгэхүйн орон зайг эзэмшиж чадаагүй ч, харин сансар огторгуйг эзэмшсэн. Агаар цэвэршүүлэх ажилууд хийх ч, сэтгэл санаагаа бохирдуулахаас айхгүй. Атомыг эрхшээлдээ оруулсан ч, ухаан санаагаа эрхшээж чаддаггүй. Ихийг бичих ч, багыг танин мэднэ. Яарч адгаж сурнаас биш хүлээлт тэвчээрт суралцаагүй. Асар их мэдээлэл хадгалж, хувилан олшруулдаг шинэ шинэ компьютер бүтээсэн ч, хоорондоо харьцах нь багассан.  Уйтан дотортой ихэрхүү хүмүүс, өндөр орлоготой хэцүү харилцаа,  өнгө мөнгөний дурлал, олширсон салалт, сайхан орон байр, унтарсан гал голомт зэрэгцэн оршсон үе. Богинохон алхах зам, нэг удаагийн живх, нэг удаагийн ёс суртахуун, нэг шөнийн харилцаа, илүүдэл жин, эмийн хамаарлаас сэргэж, тайтгарч мөн үхдэг үе. Бичсэн минь, та бүхэнд шууд хүрэх боломжийг өгөх технологитой ч, мөн тэр дор нь устгах “Delete товчлуур нь зэрэгцэн байх аймаар үе. Тиймээс, хайртай дотныхноо хайрлаж халамжлахад хугацаа гарга, учир нь тэд чинь мөнх биш гэдгийг сана. Халуунаар тэврэхэд чинь, зүрхнээсээ эрдэнэс өгөх хүмүүс гэдгийг ойлго. Хайртай гэдгээ зүрхнээсээ хэлж мэдрүүлж,  үнсэлт, тэврэлт болгон тань, олон таагүй зүйлийг зайлуулж болохыг ойлго. Хамт байгаа хормуудаа үнэлж, гар гараасаа барилц. Хэзээ ч юм хэн нэгэн чинь үгүй болно. Хайрлах, харилцах, ярилцах, хуваалцах хугацааг заавал олж, гаргаж бай. Учир нь, амьдрал амьсгалын тоогоор биш, харин сэтгэл хөдөлгөм хормуудаар хэмжигддэг юм.

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл Сонжоо

Mar 11, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo