Дундад азийн нэгэн хотын ойролцоох нэгэн баян бүрд дээр, нэгэн өвгөн сууна. Нэг залуу түүнд дөхөж очсоноо, -“Би энд анх удаа ирж байгаа юм. Эндэхийн хүмүүс ямархуу бол?” гэж асуув. Өвгөн, -“Харин чиний амьдарч байсан газрын чинь хүмүүс ямархуу байв?”гэхэд, залуу,-“Муухай амиа бодсон хүмүүс байдаг. Тиймээс би тэндээс баяртайгаар гарч явсан юм” гэлээ. Өвгөн, -“Энд, чиний явсан газрынхтай адил яг л тийм хүмүүс байгаа ” гэж хариулав. Хэсэгхэн хугацааны дараа өөр нэг залуу ирэв. Тэр мөн өвгөнөөс, -“Энэ хотынхон ямархуу хүмүүс вэ?” гэж асуулаа. Өвгөн мөн л, –“Чиний ирсэн газарынхан ямархуу байв?”, -“Өө! маш сайхан, сайн, зочломтгой хүмүүс байсан. Олон найз нөхөд минь үлдсэн. Тэднээсээ салахад хэцүү байлаа” гэхэд, өвгөн, -“Чи энд, яг л тийм хүмүүстэй уулзана” гэж хэлэв. Үүнийг сонссон, тэмээгээ усалж байсан худалдаачин, өвгөнд, -“Та яаж, хоёр хүний ижил асуултад, хоёр эсрэг хариулт өгч чадна вэ?” гэж буруушаангуй асуув. Өвгөн, -“Хүү минь, хүн бүр, өөрийн ертөнцийг зүрх сэтгэлдээ тээж явдаг юм. Хуучин амьдарч байсан газраасаа сайн зүйлийг олоогүй хүн, энд ч мөн олохгүй. Харин сайхан найз нөхөдтэй байсан тэр залуу, энд ч мөн үнэнч найз нөхөдтэй болно. Хүү минь, бидний эргэн тойронд байгаа хүмүүс, бид, тэднээс юуг нь олж харж байна, яг тийм болдог юм шүү!” гэж хариулжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 01, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.