1. Та, юу хийх дуртай вэ? Таны зорилго бол дуртай зүйлтэй чинь салшгүй холбоотой байдаг. Жишээ нь, Билл Гейтс компьютерт дуртай, Опра Уинфри хүмүүст туслахыг зорилгоо болгодог, харин Томас Эдисон шинэ зүйл эрэлхийлдэг нээхийг эрхэмлэдэг байсан. Харин танд, юу таалагддаг вэ? Таны зорилго дуртай зүйлтэй чинь салшгүй холбоотой гэдгийг давтан хэлье.
2. Чөлөөт цагтаа, та юу хийдэг вэ? Зав чөлөөтэй үедээ хийх дуртай зүйл тань, таны зорилгыг тодорхойлж болох юм. Үүнийгээ ул суурьтай анзаараарай
3. Та юуг илүүтэй анзаардаг вэ? Илүү мэддэг вэ? Жишээ нь, худалдагч ямар бараа сайн зарагдахыг мэднэ, үсчин, хүнийг хараад л үс засалт нь зохисон үгүйг анзаарна, засварчин машины эвдрэлийг дуугаар нь оношлоно гэх мэт. Харин та, юуг мэдэх вэ? Мөн, юу дургүйг тань хүргэдэг вэ?
4. Та, юу мэдэж танихыг хүсдэг вэ? Юу судлахыг хүсдэг вэ? Ямар чиглэлийн ном товхимол уншмаар санагдаж байна? Хэрэв номын сан нээх боломж олдвол, ямар номнуудаар дүүргэх вэ? Магадгүй, өөрийгөө хөгжүүлэх номнууд сонирхож байна уу? Та, анхааралтай бодоод үзээрэй.
5. Ямар нэг зүйл танд хийж үзэх сэдэл төрүүлж байна уу? Худалдаа наймаа сонин байх ч юм уу, эсвэл өвөрмөц хоолны жорууд уншаад хийж бэлтгэмээр санагдаж байна уу? Магадгүй зураг, найраг, уран бүтээл, зарим мэргэжлүүд танд, урагшлах хөдөлгөөний түлхэц өгөхөөр мэдрэмж өгч байна уу?
6. Таны юу, хүмүүст таалагддаг вэ? Хийсэн зүйл, хийдэг зүйлсээс тань юу бусдад таалагдаж байна? Үүнийг анзаараарай. Хүн бүрт, бусад хүмүүс анзаардаг, бусдад таалагддаг авъяас чадвар зайлшгүй байдаг. Энэ мөн зорилгоо тодорхойлоход тус болно
7. Хэрэв та, амжилтад үүнийг хийгээд л хүрэх байсан гэсэн бодол сэтгэлдээ тээж явдаг бол юу хийх байсан бэ? Үүнийг байнга өөртөө тавьж, сайтар бодоорой. Хичнээн бүтэшгүй мэт байсан ч, энэ асуултад хариулж өөрийн дотоод сэтгэлээ сонсох нь, зорилгоо тодорхойлоход тань тустай байдаг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 13, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.