1. Амжилтад хүрэх, эд мөнгө хураах, амьдралаа өөрчлөхөд зориулсан тусгай таатай цаг гэж байдаггүй. Яг одоо эхэл. Өнөөдрийг яаж өнгөрүүлж буй тань ирээдүйг тань тодорхойлно.
2. Ямар нэг зүйл худалдан авахдаа алсыг харж ав. Эд зүйлсийг, урт удаан үр ашигтай байх талаас нь харж, хэдийг төлж буйдаа гол нь биш, ямар нөөцтэй, ямар арчилгаа шаардах вэ, зөвхөн мөнгөний утгаар биш, анхаарал, цаг хугацаа шаардагдах эсэх талаас бодож авч бай.
3. Мөнгөнд сөргөөр бүү ханд. Мөнгө байхад сайхан байж, мөнгө байхгүй үед, мөнгийг байхгүйгийн төлөө үзэн ядаж байдаг. Мөнгөний хяналтад орсноос, хамааралтай болчихсон байдаг. Үүнээс болгоомжил
4. Хүмүүс ихэвчлэн, мөнгийг үнэт зүйл хэмээн бодож алдаа хийдэг. Мөнгө бол зүгээр цаас. Мөн, мөнгөнд дуртай байх хангалттай бус. Зорилгодоо илүү санаа тавь. Сая доллар хүсэх биш, сая долларыг авчирах зүйлдээ илүү анхаар гэсэн үг. Зорилго тань илүү тодорхой байх нь, мөнгийг авч ирэх арга зам гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тиймээс баян хүмүүс, мөнгийг хадгалдаггүй эргэлдүүлж байдаг.
5. Хүн, үнэт зүйлсээ бүтээх буюу зорилго дээрээ төвлөрч чадсан байхад мөнгө өөрөө өсч байдаг. Бусдад хэрэгцээтэй эд хэрэглэл, үнэт зүйлсийг бүтээж, бий болгож, хангаж сурах хэрэгтэй. Энэ тохиолдолд л, их мөнгө хийдэг. Харин, аз дайрсан, сугалаа, хонжворын мөнгө үрэгдэн алга болдог гэдэг. Учир нь тэрхүү мөнгийг, тэд бүтээж чадаагүй, бүтээгээгүйтэй холбоотой байдаг.
6. Хэрэв, өссөн орчин эсвэл эргэн тойрныхон тань, мөнгийг буруу тодорхойлж, эд хөрөнгө хүнийг эвддэг гэх маягаар ханддаг бол энэ бодлоос салах хэрэгтэй.
7. Аливаа зүйлийг худалдан авахаас өмнө, түүнийхээ үнийг, ямар хугацаанд ажиллаж, хөдөлмөрлөж олдогтойгоо харьцуулж үздэг зуршилтай болох хэрэгтэй.
8. Биднээс, мөнгөний автоматаар үйлчлүүлсний төлөө хураамж авдаг. Гэтэл, бид үүнийг огт анхаардаггүй бөгөөд энэ нь хураагдсаар ихээхэн мөнгө алдаж байгаагаа анзаардаггүй. Таны ажлын цагийн хөлсний, хэдэн хувийг өгөхгүй гэвэл яах вэ? Тэгвэл, төдий хэмжээний мөнгийг авмоматад алддаг. Хураамжгүй үйлчилгээ, банканд очиж хийлгэж занш.
9. Баян хүмүүс актив, хөрөнгө оруулалтад мөнгөө байршуулдаг. Хөрөнгө оруулалт, мөнгийг ханшны уналтаас хамгаалдаг.
10. Суралцах нь, таны хамгийн өндөр үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт. Олон зүйлийг сурч мэдсэнээр их мөнгө хийх боломжтой болдог. Ялангуяа, бизнесийн туршлагууд олж авах, мэргэжлийн ойлголттой болох нь та, өөрөө мөнгө хийх биш, харин танд, бусад хүмүүс мөнгө хийж өгдөг болгох боломжийг нээж өгдөг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 06, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.