-Гэр орноо анхилуун сайхан үнэртэй болгох хялбар арга. Хөвөн дээр хэдэн дусал лавандын эфирийн тос дусаагаад, түүнийгээ тоос сорогчоороо соруулаад, үлдсэн хэсгээ соруулах явцад сайхан үнэр нь тарж байдаг байна.
-Хөргөгчиний үнэрийг цэвэр байлгахын тулд, 1 дусал лаванда, 1 дусал лимоны эфирийн тосыг марль эсвэл үнэртүүлэгч чулуун дээр дусаан хөргөгчний хаалгандах тавиурт байрлуулдаг.
-Хогийн савыг эвгүй үнэргүй байлгахад, 1 дусал лаванда, 1 дусал цайны модны эфирийн тосыг гоо сайхны хөвөн дээр дусаан савны ёроолд хийдэг.
-Богино долгионы зуухны эвгүй үнэрийг дарахад, 3 дусал лимон эсвэл гааны эфирийн тосыг устай таггүй саванд хийж зуухан дотроо 3 минут болгоод авна.
-Ариун цэврийн өрөөний тавиур дээр, хөвөнд шингээсэн, лаванд, иланг-иланг, нарсны эфирийн тос тавьж, долоо хоногт нэг удаа сольж байх хэрэгтэй.
-Цагаан хэрэглэлээ сайхан үнэртэй байлгахад, эфирийн тос нь толбо үлдээдэггүй тул угаах усандаа дуслаар нэмж болдог. Эсвэл хатаагчидаа дуртай эфирийн тосоо шингээсэн жижиг алчуур хийж хамт хатаана. Мөн индүүнийхээ чийгшүүлэгч усанд 3 дусал нэмж өгдөг.
-Чийгтэй цэвэрлэгээ хийх цуу нэмсэн усандаа, лаванда, цайны мод, лимоны эфирийн тосыг нийлээд 30 дусал байхаар хийж эд зүйлсийн гадаргууг цэвэрлэхэд үр дүнтэй ариутгал болдог.
-Дээрхи уусмалыг угаалтуур, ванн, суултуур цэвэрлэхэд ашиглахад сайн үр дүнтэй.
-Ус цацагчид хэдэн дусал гааны эфирийн тос хийж сэгсрээд цацах, ямар ч агааржуулагчаас дээр үйлчилгээтэй байдаг.
-Шавьжнаас салахад, дээрх аргаар лаванда, хуш, эвкалиптын эфирийн тосыг цацдаг. Цацагч байхгүй тохиолдолд, задгай саванд халуун ус хийж дотор нь эфирийн тосоо дусааж өрөөнүүдээр байрлуулна. Мөн хөвөнд шингээж тараан байрлуулж болдог.
-Цагаан эрвээхэйнээс салахад, 5 дусал кипарис, 5 дусал лавандыг үнэртүүлэгч уут, чулуу, модон шоон дээр дусааж хувцасны шүүгээн дотроо тавьдаг. -Шоргоолжноос салах. 1 литр усанд, 5 дусал лаванда, 10 дусал гааны эфирийн тос хийж ус цацагчаар ихээр үзэгддэг газруудаар нь цацах. Өдөрт хэд хэдэн удаа цацсанаар дайждаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 06, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - tayni-mirozdaniya.ru