Sugar

Аз жаргал ба үйл хөдлөл

Jun 24, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Аз жаргал ба үйл хөдлөл

Хүн бүр энэ хорвоод аз жаргалтай байхаар заяагддаг гэдэг. Гэтэл “Би аз жаргалтай” гэж өөрийгөө боддог, тооцдог хүмүүс хүн амын тун цөөхөн хувийг эзэлдэг гэнэ. Үүнээс, яагаад бүгдээрээ жаргалтай байж чаддаггүй юм бол?, бүгдээрээ жаргалтай байхын тулд яах ёстой юм бол? гэсэн асуултууд урган гарна. Аз жаргал нь, “хүсч байна”, “чадна”, “ёстой” гэсэн гурван ойлголтыг багтааж, тэдгээрийн харилцаа, биелэлт, ханамжаас шалтгаалах ба эдгээрийн биелэлт, тэр бүр хүмүүсийн санаснаар болохгүй нь олонтаа байдаг. Хүсээд биелэхгүй байх, чадаад үр дүнд хүрэхгүй байх, ёстой гэх зүйлс таалагдахгүй байх зэргээс жаргалтай мэдрэмж үгүй болдог. Ийм байдалд орохгүйн тулд, хүн, өөрт нь байдаг түмэн хүслээсээ тодорхой хэдийг шилж сонгох хэрэгтэй болно. 

Хүслүүдээсээ, зөвхөн хувь хүний өсөлтөд чиглэгдсэн хүслүүдээ ялгаж авч үйл хөдлөлөө эхлүүлвээс ирээдүйн аз жаргал баталгаажиж байдаг аж. Өөр бусад, шалдир булдар уух, идэх, өмсөх зүүх хүслээс зөвхөн зуурдын таашаал төрдөг. Мод хүртэл дээш өндөр болохыг тэмүүлэн ургадаг бөгөөд хэрэв ургаж болохгүй бол тал бүр рүү салаалан ургаж, саад арилмагц дээш ургасаар өчнөөн салаа мөчиртэй болдог. Үүний адил, хүн ч гэсэн үйл хөдлөлийнхээ явцад зогсолт, өсөлтийг хийсээр аз жаргалд тэмүүлэн амьдарна. Аз жаргалтай байхын тулд, идэвхитэй үйл хөдлөл хамгаас чухал. Долоон удаагийн алдаа, амжилтаас илүү ашигтай байдаг. Тиймээс эргэлзэж тээнэгэлзэхгүй эхэлж, алдаанаас айхгүй байхад суралцах хэрэгтэй болдог байна. Энэ тохиолдолд хийх бүх үйлдэл, үйл хөдлөл тань, алдаатай ч байсан ашиг тус авчирна. Аз жаргал бол эрж хайж олдог зүйл биш. Өөрөөр тань бүтээгддэг. Аз жаргалыг эрэн бэдрэгч нь, нүдний шилээ толгой дээрээ тохчихоод хайгаад байдаг будилуу хөгшинтэй адил юм. Хүн бол амьдрал хувь тавилангийнхаа эзэн, өөртөө дайсан ч байж чадах, найз ч байж чадах зүйл. Хэрвээ хамгийн гол дайснаа мэдье гэвэл өөрийгөө толинд хар гэсэн зүйр үг байдаг. Зөвхөн бид өөрсдийгөө хорлож эсвэл засаж сайжруулж чаддаг. Эцэст нь хэлэхэд, байгаа зүйлсээ үнэлдэг, санаачилга хөдөлгөөнтэй, өөрийгөө ухамсарлаж хүндэтгэлтэй ханддаг, хөгжүүлдэг хүмүүс аз жаргалтай амьдардаг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 24, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo